• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ТБХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-25
Ангилал: Нийгэм, Улс төр
ТБХ: “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлав

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2025.09.25/ 10 цаг 36 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдаанаар “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т “Улсын Их Хурлын хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах зорилгоор нийтийн ашиг сонирхлыг хөндсөн тодорхой асуудлаар иргэдээс гаргасан өргөдлийг /цаашид “нийтийн өргөдөл” гэх/ цахим системээр хүлээн авч болно” гэж заасны дагуу иргэн Э.Батбаярын гаргасан Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой өргөдлийг судлан үзэж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны 2025 оны 6 дугаар тогтоолоор байгуулсан. Мөн Байнгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар ажлын хэсгээс боловсруулсан “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авсан билээ.

Иймд өнөөдрийн хуралдаанд Байнгын хорооны тогтоолын төслийн талаар Улсын Их Хурлын гишүүд санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал авто тээврийн хэрэглээтэй холбоотой төрийн бодлогыг холбогдох хуулиуд нь хангаж чадаж байгаа эсэхийг онцлоод Засгийн газраас Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу асуудалд иж бүрэн үнэлгээ хийх  шаардлагатай гэв.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн татварын нэмэгдлийг цуцлахтай холбоотой асуудал нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас холбогдох хуулийн хүрээнд гаргасан шийдвэр гээд Улсын Их Хурал болон Байнгын хорооноос хуулийн хүрээнд гаргасан нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын дотоод үйл ажиллагаа, шийдвэрт оролцох эрхгүй гэв. Харин ажлын хэсгээс нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тухайн асуудлыг хэлэлцсэн хурал нь хуулийн хүрээнд болсон эсэх асуудлыг тавьж, холбогдох албан тушаалтнууд ирж, тайлбар өгсөн. Энэ хүрээнд Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн албан татвартай холбоотой асуудал хуулийн хүрээнд байгаа эсэх, зарцуулалтад хяналт тавь гэсэн агуулгатай чиглэлийг  Засгийн газарт өгч байна гэв.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, Н.Алтанхуяг нар хэлэлцэж буй асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан  нийслэлийн 1.0 сая иргэний  тээврийн хэрэгсэлтэй холбоотой татвар нэмэхийг дэмжих, эсэх санал асуулгыг хоёрхон хүний саналаар шийдэж болох уу гэх асуултад нийслэлийн удирдлагуудаас өнөө хэр тодорхой хариу өгөөгүйг онцолж байлаа.

Ингээд “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төслийг баталъя гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Previous Post

Ирэх сарын 1-нээс хагас коксон шахмал түлшийг худалдаалж эхэлнэ

Next Post

Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина

Next Post
Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина

Нисэхийн хурдны замаас Эмээлтийн замтай холбогдох 16 км авто зам барина

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогын зорилт тавилаа

2026-09-11
2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2028 оны Лос-Анжелесийн Олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ

2026-09-11
Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

Нэгдүгээр эмнэлэг түрүү булчирхай, бөөрний мэс засалд робот технологи нэвтрүүлжээ

2026-09-11
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

2026-09-11
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана

2026-09-11
Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

Сүхбаатар аймагт автомашин шатсаны улмаас 2100 га талбайд хээрийн түймэр гарчээ

2026-09-11
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-09-11
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +21 градус дулаан байна

2026-09-11
Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

Цэцэрлэг, сургуулийн эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэг аравдугаар сарын 1-нээс эхэлнэ

2026-09-10
Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

Арабын Нэгдсэн Эмират улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа

2026-09-10
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.