• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Зам тээврийн ослоор амиа алдсан Ө.Батзул агсаны шүүхийн шийдвэрийн тоймтой танилцана уу

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-24
Ангилал: Нийгэм, Тод мэдээ, Хууль
Зам тээврийн ослоор амиа алдсан Ө.Батзул агсаны шүүхийн шийдвэрийн тоймтой танилцана уу
ШИЙДВЭР
Шийдвэрийн дугаар: 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр № 2025/ШЦТ/84
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болоогүй
2025-09-23 Шийдвэрийн хураангуй
Шүүгдэгч Ц.Отгонбат нь “2024 оны 07 дугаар сарын 30-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг дэвсгэр “Зэгстэйн даваа” орчимд Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн авто зам дээр “Mitsubishi Canter” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд зорчиж явсан Приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Батзул нас барсан, Mitsubishi Canter маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан А.Хангалын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан…” гэх эрүүгийн хэрэгт Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
2025 оны 09 дүгээр зүйлийн 16-ны өдөр шүүгдэгч Ц.Отгонбатад холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг зарлан явуулсан бөгөөд Улсын яллагч Ц.Отгонбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан гэм буруутай гэж, шүүгдэгч Ц.Отгонбат болон түүний өмгөөлөгч нар нь хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл “Ц.Отгонбатыг гэмт хэрэг үйлдээгүй, эсрэг урсгалд ороогүй” гэм буруугүй гэж тус хэргийг хэрэгсэхгүй болгох цагаатгах байр суурьтай тус тус мэтгэлцсэн.
Ц.Отгонбатад холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцээд шүүгдэгч Ц.Отгонбатыг “жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний эрүүл мэндэд хүнд хохирол, нэг хүний амь насыг хохироосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчээс гэм хорын хохиролд /оршуулгын зардал, машины үнэлгээгээр тогтоогдсон төлбөр, сэтгэл санааны хохирол/ 102,536,100 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид, иргэний хариуцагчаас 68,357,403 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор тус тус шийдвэрлэсэн.
Шүүгдэгч талаас хуульд заасан 5 хоногийн хугацаагаар завсарлуулах, энэ хугацаанд хохирол нөхөн төлөх хүсэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хариуцлага оногдуулах шүүх хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 23-ний өдрийн 09 цагт товлосон бөгөөд шүүгдэгч Ц.Отгонбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлага оногдуулах шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч, иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс “шүүгдэгч Ц.Отгонбатад Эрүүгийн хуульд зааснаас доогуур ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Учир нь шүүхээс гэм буруутайд тооцсоны дараа шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн байдлыг гэм буруугаа ойлгож ухамсарласан, хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй тул Эрүүгийн хуульд зааснаас доогуур ял оногдуулах, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах хуулийн үндэслэлгүй гэж дүгнэсэн болно.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв.
Previous Post

Шатрын өсвөрийн ДАШТ-д Монголын 27 шатарчин өрсөлдөж байна

Next Post

Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэллээ

Next Post
Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэллээ

Д.Трамп НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

Тавдугаар сарын 15-наас дараах байршлуудад халуун ус хязгаарлана

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.