• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Тэмээгээр тахил өргөсөн бөөд хэрэг үүсгэжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-27
Ангилал: Дэлхий
Тэмээгээр тахил өргөсөн бөөд хэрэг үүсгэжээ

ОХУ-ын Ангарск хотноо Буриадын бөө нар тэмээгээр тэнгэрт өргөл барьж байгаа бичлэг тус улсын бөө мөргөлийн ертөнцийг талцуулаад байна. Өнгөрсөн сарын 27-нд болсон “Жэн тэнгэри яба” хэмээх тус тахил өргөх ёслолд зориулж 5 тэмээ нядласан бөгөөд Орос улс болон Оросын олон үндэстэн, ястангуудын эв найрамдлыг бэхжүүлэх зорилгоор үйлдсэн гэнэ.

“Манай Буриадад тэнгэр, бурханд барих хамгийн дээд өргөл бол тэмээ” гэж ОХУ-ын Бөө мөргөлийн дэд тэргүүн Артур Цыбиков хэлсэн ч Буриадын бөө мөргөлийн “Тэнгэри” төв эрс эсэргүүцэж байна.

Тус төвөөс “Энэ зэрлэг явдал. Тэмээ бол буриадуудын хувьд ариун амьтан тул хэзээ ч тахил өргөдөггүй. Бичлэгээс харахад бөөгийн хувцас хэрэглэлтэй хүмүүс тахил өргөж байна. Гэхдээ тэд бол бөө биш. Тэд Буриадын ард түмний ёс заншлыг зөрчиж, нэр хүндийг нь гутааж байна” гэж мэдэгдээд Артур Цыбиковыг дэд тэргүүний ажлаас чөлөөлж байгаагаа зарласан.

Эрхүү хотын Прокурорын газар ч амьтантай зүй бусаар харьцсан хэргээр шалгаж эхэлжээ. Цыбиков “Сая би байцаалт өгөөд гарч ирлээ. Буриадын нэгэн малчин манайд маш догшин таван буур байна. Зармаар байна гэсэн тул бид 150 мянган рублиэр худалдаж авсан. Буриадад 300 жилийн өмнө тэмээ тахилд өргөж байсан түүх байгааг хүмүүс мэдэхгүй байна. Өрсөлдөгч бөө нар ашиглаад бөөн сенсаац болгочихлоо. Тэдний аймаг, овог нь өөр байж болно. Харин манай хонгоодор буриадууд ийм ёс, заншилтай. Бид амьдаар нь  шатаагаагүй, эхлээд буриад аргаар хутга хэрэглэлгүй төхөөрсөн. Амьтан ямар ч өвчин мэдрэхгүй. Чеченьд жил болгон тэмээ шатаадаг, хэн ч юм хэлдэггүй. Би шийтгэл хүлээхэд бэлэн байна. Цахим сүлжээнд хүмүүс шүүмжилж байгааг бид хүлээн авч байна, энэ нь нэг талаасаа бид тэднийг аз жаргалтай болгож байгаа хэрэг юм. Тиймээс манай ёслол амжилттай боллоо” гэж тайлбар тавьсан байна.

ОХУ-ын Тэргүүн бөө Кара-оол Допчун-оол “Би ийм зөвшөөрөл өгөөгүй. Буриадад хэзээ ч тэмээгээр тахил өргөж байгаагүй. Ёслолын яг өмнө амьтны амь таслахыг ч бөө мөргөлд зөвшөөрдөггүй. Энэ бол ан амьтантай харгис, хэрцгий хандсан хэрэг тул шүүхэд өгсөн ч болно” гэжээ.

Previous Post

Ч.Хүрэлбаатар: Долоон санг татан буулгахаар боллоо

Next Post

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Амарсайханыг Нийслэлийн засаг даргаар батламжилжээ

Next Post
Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Амарсайханыг Нийслэлийн засаг даргаар батламжилжээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Амарсайханыг Нийслэлийн засаг даргаар батламжилжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.