• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭМЧ-СЭТГЭЛ ЗҮЙЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН НАРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-18
Ангилал: Нийгэм
ЭМЧ-СЭТГЭЛ ЗҮЙЧ, СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН НАРЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

ОБЕГ-аас төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын “Мэдлэгт суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулах нь” сэдэвт сургалтыг Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, АШУҮИС-ийн Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургуулийг түшиглэн зохион байгуулж байна.

Сургалтын арга хэмжээний үеэр  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг оролцож, хэлсэн үгэндээ “Онцгой байдлын ерөнхий газраас 2025 онд алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, эрүүл мэндийн хамгааллыг сайжруулах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Алба хаагчдын хөдөлмөрийн эрүүл мэндийг хамгаалах, сэтгэл зүйн эрүүл дархлааг дэмжих, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх нь зөвхөн байгууллагын дотоод зорилт бус, үндэсний аюулгүй байдлын баталгааны нэг хэсэг юм. Иймээс бид шинжлэх ухаанч хандлагад суурилан, сайн туршлага, мэргэжлийн судалгаанд тулгуурласан сургалт, эмчилгээ, сэтгэл зүйн үйлчилгээний нэгдсэн тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Энэ нь зөвхөн алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалаад зогсохгүй, гамшиг осолд нэрвэгдсэн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээний үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Тиймээс та бүхний сурсан мэдлэг, дадлага туршлагаа ажилдаа хэрэгжүүлж, алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, Монгол Улсын гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эмч-сэтгэл зүйч, сувилагч, эмнэлгийн мэргэжилтэн нарын 40 орчим алба хаагч хамрагдаж байна.

Сургалтаар эмнэлгийн мэргэжилтний хууль, эрх зүйн үндсэн ойлголт, харилцаа хандлага, ёс зүй, цусны даралт ихсэх эмгэгийн шалтгаан урьдчилан сэргийлэлт, тархины цус харвалт, зүрхний шигдээсийн оношилгоо, эмчилгээний зарчим, орчин үеийн чиг хандлага, зүрхний цахилгаан бичлэгийн өөрчлөлтийг унших аргачлал, гамшгийн үеийн сэтгэцийн эрүүл мэнд,  сэтгэл зүйн анхан шатны дэмжлэг, сэргээн засах эмчилгээний өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлагын талаар холбогдох эмч, мэргэжитнүүд мэдээлэл өгч, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна.

Previous Post

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаахан байна

Next Post

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Next Post
Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Монгол, Саудын Арабын хооронд шууд нислэг үйлдэх нөхцөл бүрдлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

2026-01-27
Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

Т.Даваадалай: Улаанбаатар хот төсөл, хөтөлбөрүүдээ төр, хувийн хэвшлийг дэмжсэн хуулиудын хүрээнд хэрэгжүүлж байна

2026-01-27
Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

2026-01-27
Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

Агаарын чанарын индекс 10:00 цагийн байдлаар

2026-01-27
Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ

Ж.ЧИНБҮРЭН: ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ЗАРЦУУЛСАН МӨНГӨ БОЛГОН ХҮНИЙ АМЬ АВАРДАГ БАЙХ ЁСТОЙ

2026-01-27
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2026-01-27
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2026-01-27
“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

“Монголросцветмет”-ийн захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа

2026-01-26
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийн уулзалтаар хэн нэгэнтэй хариуцлага тооцох асуудлыг яриагүй бөгөөд хоёр ажлын хэсгийн мэдээллийг л сонсжээ

2026-01-26
Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

Г.Занданшатар: зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, уих-д өргөн барихаар ажиллаж байна

2026-01-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.