• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ТАРВАГАН ТАХЛЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-16
Ангилал: Нийгэм, Эрүүл мэнд
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ТАРВАГАН ТАХЛЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Олон улсын “Yersinia” симпозиум 15 дахь удаагийн хурал өнөөдөр (2025.09.16) Улаанбаатар хотноо болж байна. Тус хурал нь Монгол төдийгүй дэлхий нийтийн анхаарлын төвд буй тарваган тахлын эсрэг авч хэрэгжүүлэх жишиг туршлага, шинэ санаа солилцох, хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй гарц шийдлүүдийг хэлэлцэх зорилгоор зохион байгуулагдаж байгаа юм.

Хурлыг нээж, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн үг хэллээ. Тэрбээр, Дэлхийн 26 улс тарваган тахлын байгалийн голомттой ба зөвхөн тарваган тахал өвчнөөр жилд 600 гаруй хүн өвчилж байна. Ихэнх тохиолдол нь Африкийн сахарын бүс, Мадагаскар, Перу болон АНУ-д бүртгэгдэж байгаа статистик байна. Сүүлийн 20 жилийн хугацаанд олон улсын хэмжээнд бүртгэгдсэн хүний өвчлөлийн томоохон дэгдэлтүүдийн ихэнх нь хүн ам төвлөрсөн суурин газар бүртгэгдэж байгаа нь анхаарал татаж байна. Монгол Улсын хувьд 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Нийт нутаг дэвсгэрийн 28.3 хувийг эзлэх 838,200 га талбай байнгын идэвхжил өндөр байдаг. 1970-2024 оны хооронд 13 аймгийн 76 сум, Нийслэлийн 4 дүүрэгт тарваган тахал өвчнөөр 221 хүн өвчилж, 38.5% нь нас барсан статистик мэдээлэлтэй байна.

Зоонозын халдвар нь дутуу үнэлэх, бага ач холбогдол өгөх асуудал ерөөсөө биш гэдгийг дэлхийн түүх гэрчилнэ. Нэгэн цагт дэлхийн хүн амын 1/3-ийг авч одсон тарваган тахал өвчний аюул, занал өнөөдөр ч арилаагүй. Сүүлийн жилүүдэд амьтнаас хүнд халдварлах зоонозын халдварт өвчин анхаарал улам татах болсон шалтгаан нь зарим нэг халдвар дэлхий дахиныг хамарсан цар тахлын хэмжээнд хүрсэн билээ. Зоонозын олон өвчнүүд манай бүс нутагт шинэ зүйл биш ч, уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, экосистемийн тэнцвэр алдагдагдсанаар тэдгээрийн тархалтыг нэмэгдүүлж, асуудлыг улам бүр төвөгтэй болгож байна.
Зарим зүйлийн үүсгэгчид хүнсний бүтээгдэхүүн (мах, сүү, ус) болон тэжээвэр амьтнаар дамжин олон улсад тархах эрсдэл үүсч байна. Иймээс Yersinia болон түүнтэй төстэй үүсгэгчийг гүнзгийрүүлэн судлах, оношилгооны чадавхыг нэмэгдүүлэх шаардлага улам бүр бий болж байгааг мэргэжлийнхэн, судлаачид хэлж байна. Энэхүү симпозиумын түүхээс харахад эртний эпидемиологийн судалгааны арга барилаас эхлээд олон улсын ололт амжилт гарц, шийдлийг хэлэлцдэг нэн чухал платформ болон өргөжиж, одоогоор орчин үеийн геномик судлалын түвшинд хэлэлцдэг болжээ. Монгол Улс болон дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн эрдэмтэн, судлаачид, мэргэжилтнүүд та бүхнийг хүлээн авч буйдаа бид туйлын баяртай байна. Та бүхний оролцоо нь шинжлэх ухаан, шинэчлэл, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн эрмэлзлэлийг бий болгоно гэдэгт илтгэж байна. Энэхүү олон улсын хурал нь шинэ санаа, туршлага солилцох, шинэ хамтын ажиллагаа эхлүүлэх, үр дүнтэй шийдлүүдийг хамтдаа эрэлхийлэх индэр байг” хэмээв.


Хоёр өдөр чуулах энэхүү хурлаар 11 улс орны эрдэм шинжилгээ, судалгааны  25 бүтээлийг хэлэлцэх юм. ДЭМБ-аас өнгөрсөн онд шинэчлэн гаргасан “Шинэ болон цар тахал үүсгэх эрсдэл бүхий үүсгэгчийн жагсаалт”-д тарваган тахал өвчнөөс гадна вирус, нян, паразитаар үүсгэгддэг зоонозын гаралтай 20 гаруй халдварт өвчин оржээ. Иймд зоонозын гаралтай халдварт өвчнийг тандах, хянах, сэргийлэх, хариу арга хэмжээ авахад шинжлэх ухаанч, шинэ техник технологи иноваци шингэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага үүссэн. Тиймээс Монгол Улс бодит хэрэгцээ шаардлагыг үнэлж, “Нэг эрүүл мэнд” үзэл баримтлалыг өргөжүүлэх, салбарын оролцоог нэмэгдүүлэх, хамтарсан зөвлөл болон дунд хугацааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Сокорро Эксаланте: ДЭМБ-ын зүгээс энэ арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч байгаа. Өөрийн эх орондоо олон улсын “Yersinia” симпозиумыг зохион байгуулж буй МУЗГ болон ЭМЯ, ЗӨСҮТ-д баяр хүргэе. Шинэ болон сэргэн дэгдэж байгаа зоонозын өвчин нь дэлхий дахины анхаарлыг татсаар байна. Учир нь зоонозын эмгэг төрөгч нь дэлхийг хамарсан цар тахал үүсгэх эрсдэл өндөртэй байдаг. Тухайлбал зэрлэг амьтнаас мал, малаас хүнд эсвэл зэрлэг амьтнаас хүнд дамжих халдварын чиглэл ажиглагдаж байдаг. Монгол Улсын хувьд 17 аймгийн 137 сумын нутаг дэвсгэрт байгалийн голомт идэвхтэй байдаг учраас тарваган тахлын эрсдэл өндөр. Тиймээс бид онцгой анхаарал хандуулж байгаа юм.
2023 онд “Хөндлөнгийн хамтарсан үнэлгээ” арга хэмжээг зохион байгуулсан. Энэ нь олон улсын эрүүл мэндийн дүрмийг Монгол Улсад хэрхэн хэрэгжүүлж байгаа, ямар чадавхыг хөгжүүлэх шаардлагатай байгааг тодорхойлсон. Эдгээр зөвлөмжөөс дурдах юм бол, “Нэг эрүүл мэнд” гэсэн арга барилаар ажиллах явдал. Өөрөөр хэлбэл, салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх онцгой шаардлагатай байна гэж зөвлөсөн. Мөн зоонозын өвчний эсрэг хүний нөөцийг бэхжүүлэх, зоонозын хяналт тандалтыг салбар дундын “Нэг эрүүл мэнд” арга барилаар явуулах, өвчний талаарх мэдээллийг цахимжуулж мэдээллийн сан үүсгэх болон лабораториудын чадавхыг сайжруулах зэрэг зөвлөмжүүд орсон байдаг. Монгол Улсад олон улсын эрдэмтэд хуран цугларсан байгаа энэ мөчийг үндэсний байгууллагууд ашиглаж, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, ололт амжилт, үр дүнг сонсож үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг уриалж байна” гэлээ.

Тарваган тахал нь “Yersinia pestis” гэх нянгаар үүсгэгддэг, амьтнаас хүнд халдварладаг аюултай халдварт өвчин юм. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн сард Хөвсгөл аймагт тарваган тахал өвчний тохиолдол бүртгэгдэж, нэгдүгээр хавьтал болсон 100 гаруй иргэнийг тусгаарлахын зэрэгцээ тухайн аймаг, орон нутгийг хяналтад авч, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээ аваад буй энэ цаг үед олон улсын эрдэмтэн судлаачид чуулж, гарц шийдэл эрэлхийлж буйгаараа энэхүү хурал онцлог бөгөөд ач холбогдолтой болж байна.
Гурван жил тутам зохион байгуулагддаг олон улсын “Yersinia” симпозиумыг анх 1972 онд Шведийн хант улсын Мальмё хотноо зохион байгуулж байжээ. “Yersinia” нянгийн олон янз байдал, бүтэц, физиологийн онцлог, хувьсал, эзэн амьтдын холбогдол, экологи, тархвар зүй, оношилгоо, хүнсний аюулгүй байдал, дархлаажуулалттай холбоотой асуудлыг голлон хэлэлцдэг тул энэ чиглэлийн олон улсын судлаачдын хамгийн том цугларалт болж байна.

Previous Post

‘Сэлбэ 20 минутын хот’-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Next Post

Монгол, Америкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

Next Post
Монгол, Америкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

Монгол, Америкийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны талаар хэлэлцэв

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-25
1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

1072 хувьцааны ногдол ашгийг ирэх 7 хоногт олгоно

2026-04-24
Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

Сангийн яам: Одоогийн хуулийг дагавал Газрын тос боловсруулах үйлдвэр 10 жилийн дараа ашиглалтад орно

2026-04-24
Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

Н.Өсөхбаярын өргөдлийг хэлэлцэх хуралдаан хойшиллоо

2026-04-24
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа

2026-04-24
“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

“Улсын Их Дэлгүүр” ХК l улиралд 302.2сая төгрөгийн ашигтай ажиллажээ

2026-04-24
Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

Скүүтер, мопедтой иргэд ихэвчлэн чихэвчтэй, хоёулаа сундалж явж байгаа нь эрсдэлийг нэмэгдүүлж байна

2026-04-24
Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

Х.Нямбаатар: Туулын хурдны замын ажил гүйцэтгэх компанид бид шахаж байгаад ₮500 тэрбумыг өгсөн. Ажил явбал дахиад ч өгнө…

2026-04-24
Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

Японы нэрт зохиолч Харүки Мүраками гурван жил завсарласны дараа шинэ романаа худалдаанд гаргахаар болжээ

2026-04-24
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

2026-04-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.