• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

‘Сэлбэ 20 минутын хот’-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-16
Ангилал: Нийгэм
‘Сэлбэ 20 минутын хот’-ын дараагийн ээлжийн 5000 орчим айлын 73 блок орон сууцны төслийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүллээ

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд анхны жишиг ‘Сэлбэ 20 минутын хот’ төсөл хэрэгжиж буй. Тус хотын эхний 4000 орчим айлын орон сууц барих бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна. Харин өнөөдөр сүүлийн тендерт шалгарсан 5 компани ажлаа эхлүүллээ. Сэлбэ хотод нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, 3.6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барина. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж байх юм.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул ‘Уг төслийг эхлүүлэх хүртэл урт замыг туулсан, хурдан хугацаанд ажлуудаа чанарын өндөр түвшинд дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна.  Өнгөрсөн жил бид энэхүү төслийнхөө ТЭЗҮ-ийг дуусгаж, хөрөнгө санхүүг олон улсаас шийдэж, хяналт тавих компанийн бүтцээ тодорхойлсны үндсэн дээр манай дүүрэгт хэрэгжих  5 багц ажил ийнхүү эхэллээ. Уг төсөл маань олон улсын жишигт нийцсэн иргэнд ээлтэй хот болно’ гэлээ.

‘Сэлбэ 20 минутын хот’ корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар ‘Бидний төсөл хоёр сараар хоцорч эхэлсэн ч үндэсний аж ахуйн нэгж, компаниудын хүчээр энэ өвлийг маш сайн төлөвлөлттэй давж алдсан хугацаагаа нөхөж чадахаар байна. Барилгын салбартаа танигдсан дотоодын компаниуд уг төсөлд оролцож байгаад баяртай байна. Өнөөдөр бид эхэлж байгаа боловч эхлэхийн тулд олон жилийг туулсан. Гадаадын болон дотоодын ААНБ-ууд хамтран уг төслийг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна’ гэв.

Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хуваан зарласан.  Уг тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж таван багц тендерт давхардсан тоогоор 64 тендерийн санал ирүүлсэн юм. Үүнээс ‘China Construction Fifth Engineering Bureau’ Co., Ltd, ‘Моринсувд’ ХХК, ‘Нутгийн буян’ ХХК, ‘Монкон’ ХХК болон ‘Професионалстрой’ ХХК тендерт шалгарсан. Энэхүү таван компани 5000 орчим айлын 73 блок орон сууцыг барих бүтээн байгуулалтыг эхлүүллээ.

Тодруулбал,

  • Багц 3.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 11 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт ‘China Construction Fifth Engineering Bureau’ Co., Ltd,
  • Багц 3.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 12 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт ‘Моринсувд’ ХХК,
  • Багц 3.3 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 14 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт ‘Нутгын буян’ ХХК,
  • Багц 4.1 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий 16 блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт ‘Монкон’ ХХК,
  • Багц 4.2 буюу Сэлбэ дэд төвийн 71 айлын есөн давхар бүхий зургаан блок болон 71 айлын 12 давхар бүхий найман блок орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллын тендерт ‘Професионалстрой’ ХХК шалгарсан юм.

Previous Post

Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчихгүй

Next Post

ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ТАРВАГАН ТАХЛЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Next Post
ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ТАРВАГАН ТАХЛЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН ЭРДЭМТЭН СУДЛААЧИД ТАРВАГАН ТАХЛЫН ЭСРЭГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАРЦ ШИЙДЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.