• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

2 настай хүүг машин заваарууллаа хэмээн амь насыг нь хөнөөж ууланд булсан байжээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-09-10
Ангилал: Нийгэм
2 настай хүүг машин заваарууллаа хэмээн амь насыг нь хөнөөж ууланд булсан байжээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага цагдаагийн байгууллагад 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 11.00 цагийн орчимд ирсний дагуу шуурхай эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж, хүүхдийн амь насыг хохироосон байж болзошгүй гэмт этгээдийг тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

Хоёр настай дагавар хүүхдээ хөнөөсөн харамсалтай хэрэг гарч, олон нийтийг цочирдуулаад байна. Тодруулбал, энэ сарын 9-нд буюу өчигдөр 11.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хоёр настай хүүхэд алга болсон гэх дуудлага мэдээлэл ирж, мэдээллийн дагуу эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулжээ. Улмаар хоёр настай хүүг амиа алдсаныг олж тогтоон, хэрэгт холбогдсон этгээдийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл, хүүхэд есдүгээр сарын 8-ны өдөр алга болсон ч ар гэрийнхэн нь 9 дүгээр сарын 9-ний өдөр цагдаагийн байгууллагад албан ёсоор “Хүүхэд алга боллоо” хэмээн бүртгүүлсэн аж.
Уг мэдээлэл анх цахим орчинд “03-08 УЕУ улсын дугаартай приус маркийн автомашин алдагдсан. Дотор нь хоёр настай хүүхэд байгаа тул харж үзсэн хүмүүс яаралтай холбогдоно уу” хэмээн цацагдсан. Хүүгийн ээж “Чатаар “Манай нөхрийн шүдийг хугартал цохиод ухаан алдуулаад машиныг нь аваад явсан байна. Цагдаад мэдэгдээд бид хамт хайгаад явж байна” хэмээн хэн нэгэн рүү бичсэн чатаа ч цахим орчинд дэлгэсэн байсан юм.
“Хүү өмдөндөө баачихсан. Тиймээс машин заваартууллаа” хэмээн бухимдахдаа хүчтэй цохьсон”
Тэгвэл хэргийг үйлдсэн гэх 27 настай залуу эхнэртээ ч “Машинаа дээрэмдүүлсэн” хэмээн итгүүлсэн байжээ. Улмаар энэ сарын 9-нд буюу өчигдөр өглөө цагдаагийн байгууллагад өөрийн биеэр очсон байна.
Ингэхдээ “Би хүүтэйгээ машинтай явж байгаад дээрэмдүүлчихлээ. Намайг ухаан алдтал цохиод хүүг маань машинтай маань хамт аваад явчихлаа. Хүүг минь олж өгөөч” хэмээн очсон аж. Улмаар цагдаагийн албан хаагчид түүний машинаа дээрэмдүүлсэн гэх газрыг заалгаж, очин камерын бичлэг шүүж, хэд хэдэн асуулт асуухад өнөө залуу худал ярьж буй нь нотлогджээ.
Тиймээс асуудлыг үнэн бодитоор хэлэхийг шаардахад тэрбээр хүүг хөнөөгөөд Чингэлтэй ууланд булсанаа хүлээн зөвшөөрсөн байна.
Мөн тэрбээр шалтгаанаа “Хүү өмдөндөө баачихсан. Тиймээс машин заваартууллаа” хэмээн бухимдахдаа хүчтэй цохьсон. Гэтэл хүү нас барсан гэж мэдүүлсэн аж. Тиймээс түүнийг яаралтайгаар цагдан хорьж, хүнийг санаатай алах гэмт хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байна.
сурвалж: hardnews
Previous Post

Монголын төрөөс тусгайлан мөнгө гаргаж, хэлмэгдлийн талаар баримтат болон уран сайхны кино хийж түмэн үед хоцроох нь хойч ирээдүйд сургамж

Next Post

Т.Даваадалай: Хүннү хотыг цахилгаанаар хангах “Сэргэлэн” дэд станцын ажил 86 хувийн гүйцэтгэлтэй байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

ФОТО: Түм түжигнэж, бум бужигнахаас өмнөх НИЙСЛЭЛ УЛААНБААТАР

2026-10-29
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Говь, тал, хээрийн нутгаар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүснэ

2026-10-29
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

Ахмад настны халамжийн тэтгэмж, тэжээгчээ алдсан хүүхдийн тэтгэмжийг 38.9 хувиар нэмлээ

2026-10-28
Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

Рашаанд явсан иргэнийг сар гаруй хугацаанд эрэн хайж байна

2026-10-28
Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

Хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн, шатсан талбайн хэмжээг нарийвчлан тогтоолоо

2026-10-28
Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

Хүүхдээ зодуулж байхад хамгаалаагүй эхэд хоёр жилийн хорих ял оноожээ

2026-10-28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ

ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох талаар хэлэлцэнэ

2026-10-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.