• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ц.Элбэгдоржид Монголыг Орос, Хятадтай муудалцуулах ямар зорилго байна вэ?

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2019-02-21
Ангилал: Улс төр
Ц.Элбэгдоржид Монголыг Орос, Хятадтай муудалцуулах ямар зорилго байна вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдаар тус тус хоёр удаа ажилласан Монгол овогтой Цахиагийн Элбэгдорж долоо хоногийн өмнөөс эхлэн сошиал орчинд идэвхтэй ажиллаж, facebook livestream хийх болов.

Ингэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дайрахын сацуу Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын тухай илт шүүмжлэлтэй зүйлсийг өгүүлсэн нь анхаарал татна.

Тодруулбал:

” Монгол Улс ШХАБ дахь ажиглагчийн байр сууриа ахиулах ямар ч шаардлага байхгүй. Гар барьсан улсууд бугуй барина, дараа нь тохой барина, тэгээд тэвэрнэ. Энэ тэврэлтээс Монгол Улс гарч чадахгүй. Энэтхэг бол хаалгаар гарч чадна, харин Монгол Улс хаалгаа ч олохгүй. Монгол Улс ШАХБ-д орно гэж байхынхаа оронд Хятад, Орос, Монголын гурван талт уулзалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй.”хэмээсэн юм.

Өнгөц уншихад ердийн л мэт энэ үгсийн үр дагавар нь Монгол Улсын гадаад харилцаанд ноцтой сөрөг үр дагавар дагуулж мэдэхүйц. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн хоёр хөрш орон болох ОХУ, БНХАУ-ын бодлогыг “Бидний гарыг бариад, бугуйг барьж, тэврэнэ…Хаалга олохооргүй төөрүүлнэ…” гэж тодорхойлчихож байна гэсэн үг.

Шуудхан хэлэхэд Орос, Хятад биднийг хараат болгох гэж байна гэсэнтэй бараг агаар нэг.  Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн энэ бодлоггүй яриа бүс нутгийн хэмжээнд хэдийн яригдаж эхэлсэн тухай эх сурвалж өгүүлж байна.

Иймээс ч Монгол Улсын Гадаад Харилцааны Яам өчигдөр мэдэгдэл гаргав.

Уг мэдэгдэлд: “Монгол Улсын гадаад бодлогын зорилго нь дэлхийн улсуудтай найрсаг харилцаатай байж, улс төр, эдийн засгийн болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, олон улсын хамтын нийгэмлэгт байр сууриа бэхжүүлэх, хөгжил дэвшлийг хурдасгах замаар улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататгах явдал мөн. Олон улсын харилцааны хөгжил, дэлхийн болон бүс нутгийн улс төрийн нөхцөл байдалтай уялдуулан гадаад бодлогын чиглэл, зорилтыг уян хатан тогтоон” гэж Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд заасан билээ.

Монгол Улс бүс нутагт өрнөж улс төр, эдийн засгийн хамтын үйл явцад идэвхтэй оролцох үүднээс ШХАБ-ыг бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд оролцох нэг чухал суваг гэж үзэн 2004 онд тус байгууллагад ажиглагчийн статустай болсон.

Манай улс эрчим хүч, дэд бүтэц, дамжин өнгөрөх тээвэр зэрэг эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд түлхүү оролцох сонирхлоо илэрхийлж, ШХАБ-ын гишүүн орнуудын төр, засгийн тэргүүн нарын уулзалтад тогтмол оролцож, салбарын сайд нарын уулзалт болон ШХАБ-ын хүрээний бусад арга хэмжээнд тус байгууллагаас ажиглагч улсад олгосон эрх, хэмжээний дагуу оролцож ирсэн билээ. Монгол Улс бүс нутгийн интеграцид нэгдэх хүчин чармайлтаа цаашид ч тууштай үргэлжлүүлж, өөрийн улсын эрх ашгийн дагуу бүс нутгийн олон талт яриа хэлэлцээнд идэвхтэй оролцоход чиглэсэн үйл ажиллагаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болно.

Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудлаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан зарим хүмүүс хэвлэл мэдээлэл, олон нийтийн сүлжээгээр улс төржсөн мэдээ, мэдэгдлүүд гаргаж буй нь туйлын харамсалтай.

Гадаад бодлого, гадаад харилцааны асуудал нь зөвхөн нэг улсын асуудал биш бөгөөд цаана нь заавал нэг болон бүлэг улс, эсвэл олон улсын байгууллагатай харилцах асуудал байдаг учир бид цаад харилцаатай субьектийнхээ эрх ашгийг хүндэтгэж, үг хэл, үйлдлээ нэн болгоомжтой илэрхийлж байх учиртай. Энэ нь олон улсын хамтын нийгэмлэгийн гишүүд хоорондын харилцааны үндэс юм. Ингэж гэмээнэ бид олон улсын харилцаанд найдвартай, тулхтай, тууштай орны тоонд орно. Энэ нь ялангуяа хөрш орнуудтай харилцах асуудалд бүр илүү чухал юм. Гадаад бодлогын асуудлыг дотоод улс төрийн маргааны талбар болгох нь улс орны эрх ашигт болон манай улсын гадаад харилцаа хамтын ажиллагааны хөгжил дэвшилд сайн үр нөлөө авчрахгүй.” гэсэн байлаа.

Ц.Элбэгдорж өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол төрийн шийдвэр гаргах процесст хамгийн их оролцсон улс төрчдийн нэг.

МоАХ-ын анхдагчдын нэг тэрээр УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож, Ардчилсан Намын даргаар хоёр удаа, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдаар тус бүр хоёр удаа ажилласан.

Өөрөөр хэлбэл Монгол төрийн алтан аргамж болох гадаад бодлого, юу хаана хэзээ ярих тухай хамгийн сайн мэдэх учиртай хүмүүсийн л нэг.

Гэтэл ийм болчимгүй хэлбэрээр задгай ярьж байгаагийнх нь шалтгааныг эрүүл ухаанаар ухаад ухаад ойлгомгүй.

Улс төрд эргэн ирэх төлөвлөгөөгөө масст хамгийн хялбар түгээмэл хүрдэг арга болох “Хятадаар айлгах” замаар хэрэгжүүлэх гэж буй бол Ц.Элбэгдорж үнэхээр аргаа барж дээ гэмээр.

Эсвэл Ц.Элбэгдоржид Монгол улсыг хоёр хөрш Орос, Хятадтай нь  муудалцуулах өөр ямар нэг зорилго, шаардлага байна уу?

Previous Post

Гуравдагч хөршүүд “Гудамжны найз”-тай үлдэв үү

Next Post

The World’s Best | О.Энх-Эрдэнэ шоугаа өндөрлүүлжээ

Next Post
The World’s Best | О.Энх-Эрдэнэ шоугаа өндөрлүүлжээ

The World’s Best | О.Энх-Эрдэнэ шоугаа өндөрлүүлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

2026-06-12
“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

2026-06-12
Увс аймаг шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

Увс аймаг шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.