Украины дайныг зогсоох хэлэлцээний хүрээнд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп лхагва гарагт Европын удирдагчидтай виртуал уулзалт хийжээ. Тэрээр дээд хэмжээний уулзалтын гол зорилго нь Москва, Киев хоёрын хооронд гал зогсоох гэрээ байгуулах явдал гэж мэдэгдсэн байна.
Энэхүү уулзалт нь Трамп Аляска мужид ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаас хоёр хоногийн өмнө болжээ.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэхдээ, Трамптай ярилцах нь түүнд “зорилгоо тодруулах” боломж олгож, Европын талд “хүлээлтээ илэрхийлэх” нөхцөлийг бүрдүүлсэн гэж онцлов.
Мөн тэрээр Украины нутаг дэвсгэрийн аливаа асуудлыг Ерөнхийлөгч Владимир Зеленскийн оролцоотойгоор шийдвэрлэх ёстой бөгөөд аюулгүй байдлын баталгаа нь хэлэлцээрийн салшгүй хэсэг байх шаардлагатай гэдгийг тэмдэглэсэн байна.
Эх сурвалж: ВВС












Сэтгэгдэл бичих