• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-14
Ангилал: Улс төр
Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

Төсвийн тухай хуулийн 281 дүгээр зүйлд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас өнөөдөр (2025.08.13) Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг олон нийтэд танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт иргэд, төрийн бус байгууллага болон холбогдох төрийн байгууллагуудын нийт 30 орчим оролцогч оролцов.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Төсвийн тухай хуульд 2023 онд орсон нэмэлт, өөрчлөлтөөр төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангахтай холбоотой зохицуулалт туссаныг дурдаад, Монгол Улсын Их Хурал өөрийн баталсан хуулийг хэрэгжүүлэхэд манлайлан үлгэрлэж, хэрэгжүүлэх ёстой гэдгийг онцолсон юм. Тэрбээр Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийн төслийг боловсруулсан үндэслэл, стратегийг танилцуулж, “3 төгөлдөршил”-ийн зарчимтай парламент бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаандаа баримтлах стратеги, түүний үнэт зүйл, стратегийн болон эрхэм зорилго, алсын харааг товч дурдан, эдгээр зорилго, стратегийн хэрэгжүүлэх бодлогоор төсвийн төслийг боловсруулсан гэдгийг тэмдэглэлээ.

Монгол Улсын Их Хурлын 2026 оны төсвийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүнг парламентаас батлан гаргах хууль тогтоомж, шийдвэрийг судалгаа, шинжилгээ, нотолгоонд суурилан, чанартай боловсруулдаг байх, шинжлэх ухаан, инновац, технологийг Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэвтрүүлж, хууль, эрх зүйн цахим дэд бүтцийг бий болгох, тасралтгүй хөгжүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэх, монголын парламентын өөрийн үнэлгээний чадамжийг дээшлүүлэх, төслийн удирдлагын аргачлалыг нэвтрүүлэх зэргээр бодитойгоор тодорхойлжээ.

Улсын Их Хурлын Тамгын газрын Санхүү, хангамж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Лхагвасүрэн төсвийн төслийг боловсруулахдаа баримталсан зарчим, бууруулж буй болон тохирсон эдийн засгийн ангилалд хамааруулж буй зардлуудыг танилцуулж, тайлбарласан юм. Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн (ПСХХ), Төсвийн тогтвортой байдлын зөвлөл (ТТБЗ)-ийн төсвийн төсөл болон боловсруулсан хууль, эрх зүйн үндэслэл, шаардлага, төлөвлөж байгаа үйл ажиллагаа, тэдгээрийн үр дүнгийн талаар ПСХХ-ийн газрын дарга Д.Онолт, ТТБЗ-ийн гишүүн, доктор, профессор Л.Отгонтуяа нар тодорхой мэдээлэл өглөө.

Төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийг төлөөлөн “Монголын залуучуудын эвсэл” ТББ-ын төлөөлөгч Т.Амарзаяа, “Боловсрол бүх нийтийн төлөө” ТББ-ын Б.Батчимэг, “Хүний эрхийг хамгаалах залуу хуульчдын клуб” ТББ-ын Н.Билгүүн, Н.Эрдэнэтулга, “Иргэн та хүч” залуучын нэгдэл ТББ-ын үүсгэн байгуулагч Б.Өлзийбат нар, мөн иргэн А.Анар-Эрдэнэ нар оролцсон юм. Түүнчлэн Сангийн яам, Үндэсний аудитын газрын холбогдох албан тушаалтан, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүд оролцлоо. “Монголын залуучуудын эвсэл”,  “Иргэн та хүч” залуучын нэгдэл ТББ-ын төлөөлөгч Т.Амарзаяа, Б.Өлзийбат нар төсвийн төслийн талаарх танилцуулга, мэдээлэлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэллээ. Оролцогчид төсвийн төсөлд тусгагдсан нийтлэг арга хэмжээнүүд, тэдгээрийн төсвийн задаргаа, парламентын үйл ажиллагааны ил тод байдал, иргэдийн оролцоог хангах ажлын хэрхэн төлөвлөж, төсөвлөж буй талаар, мөн олон улсын байгууллагуудын гишүүнчлэлийн төлбөрийг цаг тухайд нь төлж, тэдгээр байгууллагуудаас мэдээлэл, үйлчилгээг хугацаа алдалгүй авч, олон талын идэвхтэй хамтын ажиллагаатай байх, судалгааны ажлыг эрчимжүүлж, төсвийг хангалттай тусгаж байх, Нийтийн сонсголын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үүнтэй холбоотой төсөв, зардлыг төлөвлөж хэрэгжүүлдэг байх болон төсвийн төслийн хэлэлцүүлгийг тодорхой, үр дүнтэй, чанартай явуулах талаар Улсын Их Хурлаас Засгийн газарт тодорхой чиглэлүүдийг өгч ажиллах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Previous Post

ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН “ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ-2025” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ БОЛНО

Next Post

Орос Украйны дайн Трамп, Путин нарын уулзалтын дараа зогсох уу?

Next Post
Орос Украйны дайн Трамп, Путин нарын уулзалтын дараа зогсох уу?

Орос Украйны дайн Трамп, Путин нарын уулзалтын дараа зогсох уу?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ХБНГУ-ын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

2026-08-26
“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

“Тэс Петролиум” ХХК-ийн салбарын эрхлэгч хувийн дансаар төлбөр авч, оочергүй шатахуун олгосон тул 2 саяар торгожээ

2026-08-26
Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

Есдүгээр сард цас орж, шороон шуурга шуурна

2026-08-26
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлж, дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-08-26
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.