• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Норвегийн сангаас Израйлын компаниудад хөрөнгө оруулахгүй гэж мэдэгдлээ

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-13
Ангилал: Дэлхий
Норвегийн сангаас Израйлын компаниудад хөрөнгө оруулахгүй гэж мэдэгдлээ

ОСЛО, 2025 оны наймдугаар сарын 13 /DW/ Ёс суртахууны зарчмуудад үндэслэн Израилын 11 компанид оруулсан хөрөнгө оруулалтаа зогсоож, холбогдох гэрээ хэлцлүүдийг цуцална гэдгээ Норвегийн төрийн тэтгэврийн сан /Norges Bank Investment Management, NBIM/ даваа гарагт мэдэгджээ. Зургаадугаар сарын эцсийн байдлаар, тус сангаас Израилын 61 компанид хөрөнгө оруулаад байгааг мэдэгдэлд дурдсан байна.

“Ёс суртахууны хэм хэмжээ ноцтойгоор зөрчигдсөн”, “хүлээн зөвшөөрөхийн аргагүй өндөр эрсдэл үүссэн” гэх шалтгаанаар Израилын 11 компанийг хөрөнгө оруулалтын жагсаалтаас хассан байна.

“Газын зурваст үүссэн нөхцөл байдал бол маш ноцтой хүмүүнлэгийн хямрал мөн. Дайны нөхцөлд буй улс оронд ажиллаж байгаа компаниудад бид хөрөнгө оруулж байна. Газын зурвас ба Баруун эрэг дэх нөхцөл байдал сүүлийн үед эрс муудлаа” гэж сангийн тэргүүн Николай Танген мэдэгджээ.

Үүнээс өмнөхөн НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга асан, одоо Норвегийн Сангийн сайдаар ажиллаж буй Йенс Столтенберг хэлэхдээ “Иордан голын Баруун эрэг, Газын зурвасыг эзлэн түрэмгийлэхэд оролцож буй компаниудад хөрөнгө оруулахаа зогсоох”-ыг шаардсан байна. Израилын байлдааны онгоцуудын засвар үйлчилгээг хийдэг Bet Shemesh Engines гэдэг компанийг санхүүжүүлэхэд Норвегийн төрийн тэтгэврийн сан оролцож байгаа нь асуудлыг хөндөх шалтгаан болжээ.

Өнөөдрийн байдлаар NBIM сангийн актив хөрөнгийн хэмжээ бараг 2 их наяд долларт хүрээд байгаа бөгөөд голдуу нефть борлуулсны ашгаас бүрддэг. Тус сан дэлхий даяарх хувьцааны 1,5 хувийг эзэмшдэг бөгөөд улс төрөөс ангид байх зарчмыг баримталсаар иржээ. Харин 2022 онд Оросын арми Украинд халдан довтолсны дараа Оросын активуудаа зарсан байна.

Норвег улс Палестиныг тусгаар улс хэмээн хүлээн зөвшөөрсөн бөгөөд Газын зурваст үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийг тасалдуулахгүй байхыг Израилын талд нэг бус удаа уриалсан юм.

Эх сурвалж: Монцамэ

Previous Post

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Эрдэнэс Оюу Толгой” ХК-ийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо.

Next Post

Путин, Трамп нарын уулзалт цэргийн баазад болно

Next Post
Путин, Трамп нарын уулзалт цэргийн баазад болно

Путин, Трамп нарын уулзалт цэргийн баазад болно

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.