• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Монос” болон Механик инженерийн сургуулийн уулзварыг олон түвшний уулзвар болгох зураг төсөл боловсруулж байна

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-08-11
Ангилал: Нийгэм
“Монос” болон Механик инженерийн сургуулийн уулзварыг олон түвшний уулзвар болгох зураг төсөл боловсруулж байна

Нийслэлд орчин үеийн стандарт бүхий, аюулгүй, тасралтгүй урсгалтай авто замын сүлжээг бий болгох, хотын замын түгжрэлийг бууруулах, хөдөлгөөний үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор “Олон түвшний уулзвар” төслийг нийт 18 байршилд шат дараатай хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү уулзварууд нь Баруун 4 зам, Саппоро, Механик инженерийн сургууль (МИС), Төв шуудан, Гэсэр сүм, Баянбүрд, 32-ын тойрог, 17-р сургуулийн уулзвар, Гадаад хэргийн яам, Зүүн 4 зам, Их Монгол зэрэг хотын хөдөлгөөний хамгийн их ачаалалтай зангилаануудыг хамрах юм.

Эдгээр байршилд нийт 9 км авто зам, 4500 метр урт нүхэн гарц болон гүүрэн байгууламж шинээр барина. Ингэснээр хотын гол чиглэлүүдийн авто замын хөдөлгөөн сааталгүй үргэлжлэх нөхцөл бүрдэнэ.

Эхний ээлжид Моносын уулзвар, МИС-ийн уулзвар, Энхтайваны гүүрний баруун болон зүүн урд уулзвар, Офицерын тойрог, 32-ын тойрогт олон түвшний уулзварын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Одоогоор Монос болон МИС-ийн уулзварын зураг төслийг Хот төлөвлөлт, судалгааны институт боловсруулж, хөдөлгөөн зохион байгуулалтын эскиз зураг гарган, холбогдох байгууллагуудтай зөвшилцөн ажиллаж байна. Монос болон МИС байршлын техник, эдийн засгийн үндэслэлийн ажил 50 хувийн гүйцэтгэлтэй хийгдэж байна.

Төсөл хэрэгжсэнээр Улаанбаатар хотын замын хөдөлгөөний дундаж хурд 7.1 хувиар нэмэгдэж авто замын түгжрэл буурах тооцоо, судалгаа гарсан байна. Түүнчлэн эдгээр олон түвшний уулзвар нь зөвхөн автомашины урсгалд бус, нийслэлчүүдийн ажлын бүтээмж, хотын эдийн засгийн идэвхжилд эерэг үр дүн авчирна.

Previous Post

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг агаарын бохирдлыг бууруулах ажлуудтай хослуулан чанартай гүйцэтгэхийг үүрэг болгов

Next Post

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ

Next Post
Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр үүдээ нээхэд бэлэн болжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-31
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсөл эрчимжүүлэx зэрэг асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газар ээлжит бусаар хуралдаж байна

2026-08-31
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Дэлгэрүүлэгч одтой, улаагчин үхэр өдөр

2026-08-31
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +27 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.