• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ЭМЯ: Амь тэнссэн үед эмнэлэг хүртэлх тусламж хамгаас чухал.

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-29
Ангилал: Эрүүл мэнд
ЭМЯ: Амь тэнссэн үед эмнэлэг хүртэлх тусламж хамгаас чухал.
Монгол Улсад сүүлийн 10 жилийн дунджаар 16.5 мянган нас баралтын тохиолдол бүртгэгдсэнээс осол гэмтэл, гадны шалтгаант нас баралт 16,9%-ийг эзэлж, түүн дотор осол гэмтлийн 23,6%-ийг зам тээврийн осол эзэлж байна.
Төрөөс баримталж буй “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн 2.2.17. дахь заалт “Яаралтай түргэн тусламжийн үндэсний тогтолцоог шинэчлэн өөрчилж, онгоц, агаарын тээврийн үйлчилгээг тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх”, Эрүүл мэндийн салбарын 2022-2025 оны стратеги төлөвлөгөөний зорилт 4-ийн хүрээнд “Яаралтай тусламжийн чанар, хүртээмж, чадавхийг үндэсний түвшинд сайжруулах”-аар тус тус тусгагдсан.
Амь тэнссэн үед эмнэлэг хүртэлх тусламж хамгаас чухал. Тиймээс түргэн тусламжийн үндэсний сүлжээг байгуулах, үйл ажиллагааг нэгтгэн зангидах үндэсний төвийг болгох, амилуулах болон лавшруулсан тусламжийг газар дээр нь үзүүлэх нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх зэрэг бүтэц, зохион байгуулалтын дорвитой арга хэмжээг авах, түүнийг зохицуулах эрх зүйн орчныг бий болгоход онцгой анхааран ажиллаж байна.
Иймд түргэн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлын судалгааны дүнд үндэслэн Яаралтай түргэн тусламж, үйлчилгээний тогтолцооны шинэчлэлийг хийхээр өнөөдөр Яаралтай тусламж судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, Эрчимт эмчилгээ судлалын мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Яаралтай тусламжийн эмч мэргэжилтнүүдийн оролцоотой хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа.
Тус хэлэлцүүлгээр дэлхий дахинд мөрдөгдөж буй эмнэлэг хүртэлх яаралтай тусламжид мөрдөгдөж буй эмнэлзүйн удирдамж, заавар, олон улсын шилдэг туршлагуудын талаар санал солилцлоо.

Previous Post

Ашиглалтын шаардлага хангахгүй барилгыг буулгаж, шинээр орон сууц барих төсөл 90 гаруй хувьтай үргэлжилж байна

Next Post

ХҮННҮ ЭЙР компани ЧОНЖҮ – МӨРӨН чиглэлийн шууд нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

Next Post
ХҮННҮ ЭЙР компани ЧОНЖҮ – МӨРӨН чиглэлийн шууд нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

ХҮННҮ ЭЙР компани ЧОНЖҮ - МӨРӨН чиглэлийн шууд нислэгээ амжилттай гүйцэтгэлээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр дараах дүүргүүдэд цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршил, цагийн хуваарь

2026-07-28
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

2026-07-28
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, мал арвидна

2026-07-28
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Улаанбаататарт бага зэргийн борооотой +30 градус дулаан

2026-07-28
22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.