• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа

Саранцэцэг Нийтэлсэн: Саранцэцэг
2025-07-26
Ангилал: Нийгэм
Ерөнхий сайд “Чойр-Мандалговь-Арвайхээр” төслийн Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий автозамын бүтээн байгуулалттай танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто замын төслийн эхний үе шат болох Арвайхээрийн хоёр түвшний уулзвар бүхий замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа.

Төслийн эхний үе шат Арвайхээр, Мандалговь, Чойрт 2024 онд зэрэг эхэлж, өнөөдрийн байдлаар 23.8 км зам тавиад байна. Уг чиглэлд 487.7 км урттай хатуу хучилттай зам тавина, нийт өртөг нь 874,7 тэрбум төгрөг ажээ.

Төслийн эхний үе шат Арвайхээрт 90, Мандалговь, Чойрт 50 хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр түвшний уулзварын ажлыг ирэх арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөжээ.

Орон нутагт хийгдэж буй хоёр түвшний уулзвар бүхий авто замын анхны бүтээн байгуулалт болж байна. Хоёр түвшний уулзвартай болсноор зам тээврийн ослоос сэргийлэх, зам огтлолцохгүй учраас хөдөлгөөний эрчим саарахгүй давуу талтай юм байна.

Уг хэвтээ тэнхлэгийн автозам бүрэн ашиглалтад ороход баруун аймгуудаас Замын-Үүд рүү зорчихдоо Улаанбаатараар дамжих шаардлагагүй болно. Мөн 200-400 орчим км дөт замаар ачаа бараа татаж, тээврийн зардал, цаг хугацаа хэмнэх боломжтой юм.

Төслийн бүтээн байгуулалтыг “Хүслэнт бүтээмж”, “Мянган тэмүүлэл”, “Хулжийн голын зам” гэсэн гурван компани гүйцэтгэж байна.

Чойр-Мандалговь-Арвайхээр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн авто зам нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, Дундговийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Дэрэн, Сайнцагаан, Луус, Эрдэнэдалай, Сайхан-Овоо сум, мөн Өвөрхангайн Сант, Зүүнбаян-Улаан, Тарагт, Арвайхээр сумд буюу гурван аймгийн 12 сумын нутгаар дайрна. Авто замын трасс нь Говьсүмбэр аймгийн Чойроос урагш найман км-т босоо тэнхлэгийн авто замаас эхэлж, Өвөрхангай аймгийн Тарагт сумын нутаг, Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 410 дахь км-тэй холбогдох юм.

Previous Post

МУ-ын Ерөнхий Сайд Г.Занданшатар: Иргэд төрд итгэх итгэл суларч байна

Next Post

Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа

Next Post
Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа

Газрын тос боловсруулах үйлдвэрийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах талаар ярилцлаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

МҮЭ-ийн холбоо Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үүдэнд цуглаан зохион байгуулж байна

2026-10-23
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2026-10-23
Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

Увс аймагт цасан шуурганд төөрсөн 26 настай эмэгтэйг эрэн хайж байна

2026-10-22
Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

Үндэсний урлагийн их театрын “Монголын сайхан орон” тоглолт боллоо

2026-10-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.