Цагдаагийн байгууллагат сүүлийн нэг жилийн хугацаанд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 254 хэрэг бүртгэгдэж, 221 сэжигтэй этгээдийг холбогдуулан шалгасан. Дээрх гэмт этгээдүүдийн 197 нь эрэгтэй, 27 эмэгтэй, 13-56 насны иргэд байна.
Хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсний улмаас 10 хүн нас барж, 204 этгээд ял шийтгэл эдлэн хоригдож байна.Энэ хугацаанд 5 тэрбум 201 сая төгрөгийн өртөг бүхий 85.334 хүн нэг удаа мансууруулах хэмжээний сэтгэцэд нөлөөт бодис хураан авч, хууль бус эргэлтийг таслан зогсоосон байна.












Сэтгэгдэл бичих