• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН 70 ДУГААР ОЛИМПИАДЫГ МОНГОЛ УЛС ЗОХИОН БАЙГУУЛНА

Дорж Нийтэлсэн: Дорж
2025-07-14
Ангилал: Боловсрол
МАТЕМАТИКИЙН ОЛОН УЛСЫН 70 ДУГААР ОЛИМПИАДЫГ МОНГОЛ УЛС ЗОХИОН БАЙГУУЛНА

Австрали улсын Күинсланд мужийн Саншайн Көүст хотноо хуралдсан Олон улсын математикийн олимпиадын (IMO) Удирдах зөвлөл, 110 улсын багийн ахлагчдын хамтарсан шийдвэрээр Монгол Улс 2029 оны 70 дахь удаагийн IMO-г эх орондоо зохион байгуулах албан ёсны эрхээ авлаа. Манай улс 1964 оноос хойш IMO-д оролцож буй ууган орнуудын нэг юм. Монголын Математикийн Олимпиадын Хороо (ММОХ)-ны олон жилийн хүчин чармайлтын үр дүн, Монгол Улсын Засгийн газар, МУИС, Монголын Математикийн Нийгэмлэг, Монголын Банкны Холбоо болон хувийн хэвшлийн түншүүдийн дэмжлэгтэйгээр энэхүү нэр хүндтэй эрх манай улсад ирлээ🇲🇳🇲🇳🇲🇳 Математикийн 2025 оны олон улсын 66 дугаар олимпиад Австрали улсын Саншайн хотод болох бөгөөд Монгол Улсын баг 7 дугаар сарын 13-нд тус улсыг зорилоо. Манай баг дэлхийн 30 орон оролцсон БНХАУ-ын Бээжин хотноо зохион байгуулагдсан International Mathematics Summer Camp-IMSC-III (Олон Улсын Математикийн Зуны III дугуйлан)-д хамрагдаж бэлтгэлээ базааж байгаа тухай бид өмнө нь мэдээлж байсан. “International Mathematics Summer Camp-IMSC-III”-д Монголын багийн сурагч А.Ивээл (11-р сургууль) алтан медаль, С.Манлай (Сант), Б.Тэнүүнсайхан (Шинэ үе) нар мөнгөн медаль, Б.Төвшиндалай (11-р сургууль), Д.Хүслэн (Сант), Б.Бэлгүтэй (11-р сургууль) нар хүрэл медаль авч багаараа 5 дугаар байрт шалгарчээ. Математикийн олон улсын 66 дугаар олимпиадад оролцох Монголын багийн сурагчдадаа амжилт хүсье!

Previous Post

Сонсголонгийн замын уулзвараас ДЦС 4-ийн зүүн уулзвар хүртэлх авто замыг хааж, өргөтгөж шинэчилнэ

Next Post

ХИМИЙН ОЛОН УЛСЫН 57 ДУГААР ОЛИМПИАДAД МОНГОЛ УЛСАА ТӨЛӨӨЛЖ ОРОЛЦСОН БҮХ СУРАГЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх авто зам барина

2026-05-01
Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

Э.Цэндбаатар АНУ-д WBC бүсний төлөө тулалдана

2026-05-01
“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

“Улаанбаатар марафон-2026”-д 23 мянга гаруй иргэд бүртгүүлээд байна

2026-05-01
Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

Угсармал орон сууцны дулаалга, засварын ажил 65 хувьтай үргэлжилж байна

2026-05-01
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

2026-05-01
НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

НИТХ-ын дарга А.Баяр: 15 давхрын ээлжит зочин би болжээ…

2026-05-01
Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

Prius, Aqua автомашинуудад ногоон улсын дугаар олгохгүй гэв

2026-05-01
Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

Арьс ширний салбарын суурь асуудлыг шийдвэрлэж, малын арьсыг эргэлтэд оруулахад анхаарна

2026-05-01
ТАНИЛЦ: Өнөөдрийн цахилгаан хязгаарлах хуваарь

Тавдугаар сарын цахилгаан хязгаарлах хуваарь

2026-05-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.