• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг Улсын Дээд Шүүх нөгөөдөр хэлэлцэнэ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-05-07
Ангилал: Нийгэм
Д.Нямхүү, Д.Бархүү нарын хэргийг шүүнэ

Улсын дээд шүүхээр ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүд холбогдох хэргийн гомдлыг нөгөөдөр буюу тавдугаар сарын 8-нд хэлэлцэхээр товложээ. Ингэснээр Улсын дээд шүүхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны арванхоёрдугаар сарын 6-ны цагаатгах тогтоол, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны хоёрдугаар сарын 26-ны өдрийн 276 дугаар магадлалтай прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хянан хэлэлцэнэ гэсэн үг.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж, шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж, нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Хоёрдугаар сарын 26-нд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд цагаатгасан анхан шатны шүүхийн дүгнэлтийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн юм.

Д.Нямхүү шүүх хурлын үеэр Цар тахлын үед дайны фронтод байгаа хүн шиг ажилласан. Одоо ингээд буруутан болсондоо харамсдаг. Үндсэндээ гурван жил шүүгдлээ. Би тэр аппаратыг ашиглаж хүний амь аварсныхаа төлөө ялтан болоод сууж байна. Үнэхээр хэцүү байна гэж хэлж байв.

Эргэн сануулахад, Д.Нямхүү, Д.Бархүү нарыг бүлэглэн хуучин компьютер томографын Philips Brilliance СТ16 загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт №01 дугаартай Компьютерт томографын аппарат нийлүүлэх тухай гэрээ байгуулж 400 сая төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны наймдугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас ДУБ ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгож, Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байдаг.

Эх сурвалж: tovch.mn

Previous Post

Э.Болормаад холбогдох хэргийг прокурорт шилжүүлжээ

Next Post

Зөөлөн хүч гэдэг ойлголтыг бий болгосон Жозеф Най таалал төгсжээ

Next Post
Зөөлөн хүч гэдэг ойлголтыг бий болгосон Жозеф Най таалал төгсжээ

Зөөлөн хүч гэдэг ойлголтыг бий болгосон Жозеф Най таалал төгсжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Увс, Завханы зарим суманд 24-38 см зузаан цас ороод байна

Увс, Завханы зарим суманд 24-38 см зузаан цас ороод байна

2026-11-13
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна

2026-11-13
“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

“Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2028 оны II сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна”

2026-11-12
Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

2026-11-12
“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК улсын төсөвт нэг их наяд төгрөг ногдол ашиг төвлөрүүллээ

2026-11-12
2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2027 оны сонгуулиар Сонгуулийн ерөнхий хороо, Төрийн аудитын байгууллага хамтран ажиллана

2026-11-12
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

Сэрэмжлүүлэг: Баруун аймгуудын нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна

2026-11-12
ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

ЦЕГ: “Иргэн “М” хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон

2026-11-12
Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийн төслийг ЗГ дэмжлээ

2026-11-11
Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Өнөөдрөөс ихэнх нутгаар өдөртөө дулаарна

2026-11-09
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.