• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Хамгийн өндөр настай Олимпын аварга эмэгтэй таалал төгсжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2025-01-03
Ангилал: Бусад мэдээ, Дэлхий, Спорт
Хамгийн өндөр настай Олимпын аварга эмэгтэй таалал төгсжээ

Хамгийн өндөр настай Олимпын аварга эмэгтэй Агнеш Келеши 103 насандаа нас нөгцсөн тухай Унгарын засгийн газар мэдээллээ. Тэрбээр 104 нас хүрэхэд нэг долоо дутуу байв. Ерөнхий сайд Виктор Орбан Олимпын аваргын дурсгалыг хүндэтгэн нийгмийн сүлжээнд бичихдээ “А.Келети спортын гимнастикийн төрлөөр Олимпын наадмын таван алтан медаль хүртсэн бөгөөд Унгарын хамгийн алдар цуутай тамирчдын нэг байсан юм” гэжээ. Тэрбээр 1952 ба 1956 оны Олимпын наадмуудад түрүүлснээс гадна Олимпын 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн байна. Мөн 1954 онд ДАШТ-д түрүүлсэн юм.

Келети еврей үндэстэн байсан тул түүний гэр бүлийнхэн дэлхийн II дайны үеэр Холокост буюу еврейчүүдийг хоморголон устгах хядлагын золиос болжээ. Түүний эцэг Освенцимийн бөөнөөр хорих лагерьт амиа алдсан бол ээж, эгч хоёр нь Р.Валленбергийн ачаар аврагджээ. Харин Агнеш өөрөө хуурамч баримт бичиг ашиглан хөдөө тосгонд нуугдаж амь гарсан байна. Мельбурнд болсон 1956 оны Олимпын наадмын дараа Келети Унгартаа буцаж очихоос татгалзаж, бусад хэд хэдэн тамирчны хамт Австралийн засгийн газраас улс төрийн орогнол хүсжээ. Хожим нь тэрбээр Израилд очиж, спортын гимнастикийн дасгалжуулагчаар олон жилийн турш ажиллаж байгаад 2015 онд эх орондоо буцаж ирсэн байна.

Б.Адъяахүү 

Эх сурвалж: sonin.mn

Previous Post

Анжелина Жоли, Брэд Питт нарын 8 жил үргэлжилсэн маргаан эцэслэгдлээ

Next Post

В.Зеленский: Дайныг зогсооход Д.Трамп шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна

Next Post
В.Зеленский: Дайныг зогсооход Д.Трамп шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна

В.Зеленский: Дайныг зогсооход Д.Трамп шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж чадна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хаити улсын Ерөнхий сайдтай уулзаж, энхийг сахиулах ажиллагааны талаар санал солилцов

2026-09-23
Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

Хөвсгөл аймгийн Хатгал – Тойлогт 37.9 км автозамын хучилт бүрэн дуусжээ

2026-09-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-09-23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-23
Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно

2026-09-23
Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Австралийн Холбооны Улсын парламентын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-22
УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 14.00 цагаас хуралдана

2026-09-22
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-22
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно

2026-09-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.