• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Баяраас баярын хооронд гэлдрэх Миний Монгол

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-12-30
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
20 хүрэхгүй хүн цуглахыг жагсаал гэхгүй

Шинэ он гарлаа. Шинэ жил ирлээ. Бидний амьдрал оны дараа ч үргэлжилнэ. Жилийн энэ үед нэг нэгнийхээ доор орчихгүй гэж Монгол түмнээрээ хичээнэ. Охид хүүхнүүд нь гоё харагдах гэж бүхий чадлаараа гоёж гоодно. Үргэлжлээд хувцас, хумс хуруу гээд асуудал цаашаагаа хөвөрнө. Тэхээр Албан байгуулга шинэ жилээ тэмдэглэх үгүйгээ ажилчдаасаа нээлтэй асуух хэрэгтэй. Хэрэв тэмдэглэхгүй гэвэл шинэ жилд зарцуулах зардлыг хуваан өгөх замаар баяр хэмээх асуудлыг хялбар шийдвэрлэж болно. Баяр тэмдэглэх үгүй нь хүний эрх байх ёстой.

Дараа нь Монгол түмний их баяр цагаан сар болно. Наана нь болох гэгээн хайрын гэх импортын баяр бий гэдгийг бас мартаж болохгүй. Цагаан сарын баярыг гадаад нөхөр билүү, хошин шогийнхон билүү Монголчууд гурван сар идэх хоолоо гуравхан өдөр идчихээд хаваржин өлсдөг гэх маягийн юм ярьсан гэсэн. Үнэний ортой л юм. Өндөр настнууд тэтгэврээ зээлнэ. Дунд зэргийн настай хэд нь ямар нэг аргаар зээл тавина. Сүүлийн үед дижитал зээл гэх зүйл Монгол түмнийг байлдан дагуулах болсон.

Адаглаад л юмны үнэ тэнгэрт хадаж байгаа нь энэ олон баяраас бас л болсон. Аль нэг баяр дөхөхөөр л тухайн баяртай холбогдолтой бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгддэг зүй тогтлыг бид мэднэ. Жишээ нь, шинэ жил, март зэрэг баяраар бялууны үнэ, наадмаар шатахууны үнэ, цагаан сараар бараг бүх юмны үнэ нэмэгддэг. Учир нь үнэ нэмэгдсэн байсан ч монголчууд баяраа тэмдэглэхийн тулд гарцаагүй авч л таарна гэдгийг худалдаа, үйлчилгээнийхэн андахгүй. Бүр оочер дараалал үүсгэж байгаад лангуу хоосолдог зуршилтай.

Ер нь энэ тэмдэглэлт баярууд инфлацийг хөөргөж байна. Төр засгийн удирдлагууд хоёр орон тоо тоонд барина гэж сонгууль болгоноор амладаг. Тэгвэл эсрэгээрээ баярыг цөөлнө гэж амлавал инфлаци дагаад буурчих мэт. Мөн манай худалдаа үйлчилгээнийхэн баяр дөхөхөөр барааны үнийг тэнгэрт хадаадаг. Харин баяр дууссаны дараа газарт буулгадаггүй. Угтаа бол эрэлт нийлүүлэлтийн хуулиар бараа ховордвол үнэ өсөж, олдоц сайжирвал үнэ буурдаг жамтай баймаар.

Хамгийн чухал нь Монгол түмнээрээ үсээ зулгааж олсон жаахан баялгаа гадагш урсгаж байна. Бид чинь үйлдвэрлэж орон биш. Импортлогч орон. Гоё ганган чамин зүйл хийж биднийгээ үеийн үед хуурсаар ирсэн урд хөрш маань байж л байна.

Манай зарим иргэд Монгол түмэн баярт хүндэтгэлтэй хандаж ирсэн гэж донгосож байна лээ. Манжийн засаглалын үед одоогийн цагаан сарын тэмдэглэх гэж нэгэн айл амьдарч буй гэрээ зараад буйран дээрээ идээгээ зассан гэх хачин домгоос үүдэлтэй байх. Угтаа бол гэр бүл, албан байгууллагат баяр өчүүхэн дарамт үүсгэж байвал баярлах хэрэггүй. Зүгээр өөрийн боломж нөөцөд тааруулан өнгөрөөх хэрэгтэй. Баяр бол ууж идэхийг хэлэхгүй харин сэтгэлийн таашаал өгөхийг хэлнэ.

Хуримтлалтай Монгол гэж хаанаас билээ марзан урай дэвшүүлсэн. Одоо бол бид өртэй Монгол хэвээр байна. Халхын заяа хаана хүрээд дуусахыг би таашгүй. Бодвол дуусдаг л байлгүй.

Тоолоод, тооцоод үзтэл Монголчууд жилийн 365 хоногийн 119-ийг нь баярлаж цэнгэж, амарч наадаж өнгөрөөдөг ажээ. Бид ер нь хэзээд нь ажиллаж амждаг улс юм бол оо гэж эргэлзэн гайхахад хүрнэ. Мексикчүүд жилд 5000 баяр тэмдэглэдэг юм гэнэ лээ. Монголчуудын үсний найр, хурим, насны ой, шагналын угаалга, цолны мялаалгыг тоолбол ч элбэг хэдэн мянга давж таарна. Ямар ч баярын “Битүүн” хийгээд “Шинийн нэгэн, хоёронтой” болгож тэмдэглэдэг дур зоргоо нэмбэл бидний баяр цэнгэлийг бараадах улс дэлхий дээр байхгүй мэт.

Япон, Солонгос гэх мэт орнуудад баяр тэмдэглэх завгүй ажилдаг. Баярт биш ажилдаа илүү анхаардаг. Баярыг өргөн дэлгэр тэмдэглэж буй бол тухайн үндэстэн хатуухан хэлэхэд завтай байна гэсэг үг. Баяр тэмдэглэх нэрээр өрсөлдөж, үрэлгэн байдалд автах нь биднийг соёлтой биш, хэн нэгнээс дутахгүй гэсэн ядмаг бодолтой ард түмэн болгон харагдуулж байна. Уламжлалаа хамгаалж байна гэж бодож буй бол гажуудлаа эхлээд засах хэрэгтэй.

Бидэнд шинэ он, цагаан сар, эмэгтэйчүүд, эрчүүд, цаашлаад инээдмийн, ханиадмын, хүүхдийн, хонхны, төрсөн өдрийн баяр гээд эцэс төгсгөлгүй үргэлжилнэ. Монгол хүн цомхон, утга учиртай, нандин баярлах ёстой. Баяр хэмээх дүр эсгэсэн жүжиг дуусахыг мөхөс би энэ насандаа үзэх юмсан.

Чанцалын Бэлгүүтээ

Previous Post

Why Solana Wallets Matter for DeFi — and How to Pick One That Won’t Pain You Later

Next Post

БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгчээ

Next Post
БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгчээ

БНСУ-ын Ерөнхийлөгчийг баривчлах зөвшөөрөл өгчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ФОТО: Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ төв талбайд үргэлжилж байна

ФОТО: Хүүхдийн баярын нэгдсэн арга хэмжээ төв талбайд үргэлжилж байна

2026-06-01
Өнөөдөр зам хаах байршлууд

Өнөөдөр зам хаах байршлууд

2026-06-01
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 13 хэм дулаан, бороо орно

2026-06-01
Бүх цэргийн наадам ирэх сарын 6-нд болно

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

2026-05-31
Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

2026-05-31
“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

2026-05-31
Хүүхдийн баяраар бороо орно

Хүүхдийн баяраар бороо орно

2026-05-31
Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

Өнөөдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна

2026-05-31
Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.