• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-27
Ангилал: Бусад мэдээ, Нийгэм, Улс төр
Д.Одбаярыг Хонгконгд суух ерөнхий консулаар томилжээ

Үндсэн хуулийн Цэцийн дарга байхдаа онгоцны үйлчлэгчийн биед халдсан үндэслэлээр БНСУ-д саатуулагдаж, торгууль төлөн мултарч байсан Д.Одбаярыг өнгөрсөн аравдугаар сард ерөнхий консулаар томилжээ.

Тодруулбал, Засгийн газрын 145 дугаар тогтоолоор Монгол Улсаас Бүгд найрамдах Хятад ард улсын Засаг захиргааны онцгой бүс Хонгконг хотод суух ерөнхий консулаар Д.Одбаярыг томилох шийдвэр гаргасан юм байна.

Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллаж байсан Д.Одбаярын бүрэн эрхийн хугацаа нь өнгөрсөн онд дуусгавар болсноор 2023 оны арваннэгдүгээр сарын 11-нд УИХ-аас чөлөөлж байв. Жил орчмын хугацаанд гэрийн дээдэд суусан гишүүнээ Засгийн газар ийн өөд нь татаж, ерөнхий консулаар томилсон нь энэ.

Ёс зүйг эрхэмлэдэг оронд бол улсаа дэлхийд шившиглэж байсан хүнийг хилийн дээс алхуулж, алба хашуулахгүй л болов уу. Ер нь төрийн алба хаалттай байх ёстой. Харамсалтай нь, Монголд энэ үнэлэмж унасан. МАН-ын дарга нартай хэн ойр байна тэр нь ямар ч асуудалд нэр холбогдсон байсан хамаагүй хариуцлагатай алба хашдаг болсон. Тиймдээ ч ёс зүйгүй үйлдэлд нэр холбогдсон хэрнээ Д.Одбаяр нь Цэцийн даргаасаа буугаад л гишүүнээр нь зууралдсаар 2023 оны аравдугаар сард чөлөөлөгдөж, үндсэндээ долоон жил энэ албыг залгуулсан.

Хэрэв өөр намынхнаас нэг нь ийм асуудалд нэр холбогдсон бол Цэцийн гишүүнээс нь аль хэдийнэ мулталсан, ахиж консулаар томилох нь юу л бол…

Гэвч МАН-д Монголын ард түмнийг санах ойгүй гэж боддог уу, нөгөөх нь ч “Намайг хэн тоож нохой хэн саах вэ гэсэн шиг” төрийн албыг зайдлаад сурчихсан. Нэгээс чөлөөгдлөө ч дахиад өөр нэг албанд оччихно.

Ер нь Монголын гадаад харилцааны салбар МАН-ын тэтгэврийн өвгөчүүлийн ээлжээ өнгөрөөдөг алба болж хувирсны бодит жишээ нь Д.Одбаяр гэж хэлэхэд хатуудахгүй л болов уу.

Эх сурвалж: news.mn

Previous Post

К.Токаев: В.Путинтэй дэлхий дахины нөхцөл байдлын талаар санал солилцоно

Next Post

УБТЗ-ын тээврийн хэмжээ дээд амжилт тогтоожээ

Next Post
УБТЗ-ын тээврийн хэмжээ дээд амжилт тогтоожээ

УБТЗ-ын тээврийн хэмжээ дээд амжилт тогтоожээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

22 настай эрэгтэй Увс нууранд осолдож, амиа алджээ

2026-07-27
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-07-27
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар дуу цахилгаантай аадар бороотой

2026-07-27
Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.