• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Лу.Гантөмөр С.Эрдэнэ шиг өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-19
Ангилал: Бусад мэдээ, Улс төр
Лу.Гантөмөр С.Эрдэнэ шиг өөрөө Ерөнхийлөгчид нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй

2023 оны 2-р сарын 9-нд Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, улмаар АН-ын даргаар бүртгүүлэх гурван өргөдлийг авч хэлэлцээд Лувсаннямын Гантөмөрийг тус намын даргаар бүртгэсэн юм. Лу.Гантөмөр намаа удирдан, УИХ-ын 2024 оны сонгуульд оролцсон боловч АН ялагдсан билээ. Гэвч Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ АН, ХҮН намтай хамтран Засгийн Газар байгуулсан бөгөөд АН-ын дарга Лу.Гантөмөрийг Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайдаар томилсон юм.

Хамтарсан Засгийн Газар байгуулах тохироог МАН, АН, ХҮН намын удирдлагууд 2013 оны 10-р сард ХБНГУ-д ажиллах үеэрээ урьдчилан хийсэн тухай улс төрийн хүрээнийхэн ярьдаг бөгөөд иймээс ч Ардчилсан Нам УИХ-ын 2024 оны сонгуульд ялах бүрэн боломж байсаар байхад Лу.Гантөмөр сонгуулийн сурталчилгаа, зохион байгуулалтыг маш муу хийж, намаа албаар ялагдуулсан гэж тус намын цөөнгүй гишүүд дүгнэдэг.

АН-ын дүрмээр бол Лу.Гантөмөр аль хэдийн намын даргаасаа огцрох ёстой ч энэ асуудал мөддөө шийдэгдэхгүй нь бололтой.

Яагаад гэвэл МАН-ын удирдлагууд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Тэргүүн Шадар Сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн сайд, АН-ын дарга Лу.Гантөмөрт:  Намын даргын албан тушаалаа яасан ч өгч болохгүй гэж ятгах, шахахын завсар өгүүлдэг гэнэ.

Үүнийхээ шалтгааныг албан ёсоор тайлбарлахдаа хамтарсан Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд чи өөрөө л намаа зангидаж, удирдахаас өөр арга байхгүй гэдэг гэх боловч үүний цаана АН-ыг улам сулруулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн зохион байгуулалтад МАН-ынхан өөрсдөө оролцож, захиалгын, тоглоомын нэр дэвшигч дэвшүүлэх сонирхол байхыг үгүйсгэх аргагүй.

Тэр бүү хэл Лу.Гантөмөр ч өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийг дуустал намын даргаараа ажиллах сонирхолтой байгаа гэнэ.

Тэр бүү хэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд тухайн үеийн АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө нэр дэвшин, МАН-ын нэр дэвшигчийн амны бөх, зөөлөн боорцог болж унаж өгч байсан шиг Лу.Гантөмөр ч өөрөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихийг үгүйсгэх аргагүй юм.

Эх сурвалж: sonin.mn   Э.Мягмар

Previous Post

Улсын аварга О.Хангай бөхийн өргөөнд 36 дахиа түрүүллээ

Next Post

БНХАУ-тай харилцахад давж болохгүй дөрвөн улаан шугам бийг Ши Жиньпин Дональд Трампт анхааруулав

Next Post
БНХАУ-тай харилцахад давж болохгүй дөрвөн улаан шугам бийг Ши Жиньпин Дональд Трампт анхааруулав

БНХАУ-тай харилцахад давж болохгүй дөрвөн улаан шугам бийг Ши Жиньпин Дональд Трампт анхааруулав

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө 0 градус, цас орохгүй

2026-11-01
Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

Монголчууд БНСУ-д зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээ хийжээ

2026-10-30
Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

Ирэх сарын 10, 26-нд бүх нийтээрээ амарна

2026-10-30
НӨАТ-ын сугалааны тохирол 9-р сарын 16-нд явагдана

НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ

2026-10-30
Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

Сурагчид өнөөдөр хичээллээд 7 хоног амарна

2026-10-30
Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын ээлжит чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-10-30
ТАНИЛЦ: 10 дугаар сарын цаг агаарын төлөв байдал

Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна

2026-10-30
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай” тогтоолыг баталлаа

2026-10-29
Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

Чингис хаан Үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ

2026-10-29
УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

УИХ-ын гишүүд төсвийн асуудлаар мэтгэлцэнэ

2026-10-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.