• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Зээхүү: Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ…

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-15
Ангилал: Шар мэдээ
Б.Зээхүү: Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ…

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж анхан шатны шүүхээс оноосон 4.9 жилийн хорих ялыг хэвээр үлдээсэн билээ.

Тэгвэл түүний нөхөр Б.Зээхүү ийнхүү өөрийн бодлоо хуваалцжээ.

Б.Зээхүү:  “Монгол Улс ардчилсан орон. Бид ямар улсад амьдраад байна вэ… 11.07-ны энэ өдөр дотроо горьдлого тээн аав хүү хоёр Борког хичээлд нь оруулж өгчхөөд түгжрэлд яаран ирэхэд чи минь шүүх хуралдаа орчихсон байлаа. Ирэх замд хүү минь ээж орчихлоо одоохон одоохон гэж явсаар ирсээн. Манай хэд бүгд л ирчихсэн хоёр өдөр нойргүй гадаа суусан ядарчихсан царайтай байсан ч бүгд л итгэлтэйгээр өнөөдөр цагаадна аа гараад ирнэ ээ гээд урмын үг хэлж өдөржин л чадлаараа хэдэн биенээ дор бүрнээ анхаарч халамжлан хүлээж байлаа. Өмгөөлөгч нар орсон болохоор бүгд итгэлтэй тэвчээртэй хүлээж байлаа. Бидний хувьд өмгөөлөгчид бүхний эцсийн найдвар, баатар, итгэл минь байлаа.

18 цаг өнгөрч байхад шүүх хурал дуусч 4.9 жил хэвээр үлдээсэн гэсэн мэдээлэл сонсоод үгээр зүйрлэмгүй хүнд байлаа … Бид бууж өгөхгүй ээ. Учир нь ҮНЭН ЯЛНА хийсэн хэрэг байх биш бүгд л мэдэж байгаа шүү дээ. Чи минь ямар их итгэлтэй байлаа. Бид ч гэсэн яг тийм байгаа. Чамайгаа ямар их замыг туулж энэ хүртэл явсныг хэнээс ч илүү хамгийн сайн мэдэх хүний хувьд үргэлж чинийхээ ар талд баттай зогсдог ханийн хувьд одоо ч бат зогсох болно. Бид бүгд чамтайгаа үргэлж хамт байх болно.

Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ. Чи минь шудрага шүүхэд итгэж төрийн төмөр нүүрний өмнө ганцаараа тэмцэж яваа. Миний мэдэх чи минь тийм л шартай, тийм л дайчин хүн шүү дээ. Өнөөдөр бид бүгд үнэхээр хүчин мөхөсдөж байна … За яахав сайхан өдөр нэг их удахгүй ирнэ ээ.

Чи минь л харин эрүүл байх хэрэгтэй шүү. Бид гурав алзахгүйээ. Чи минь сайн мэдэж байгаа. Бидний хоёр үр ямар зөөлхөн, ямар ухаантай билээ дээ. Бид гурав чамдаа л их санаа зовж байна. Одоо чи минь өөрөө л эрүүл байх хэрэгтэй байна. Хүү минь зөндөө уйлсан. Энгэртээ тэвэрч аргадах гэсэн ч бидний нялх үр том залуу болчихсон болохоор харин би энгэрт нь тэврүүлэн нулимсаа нууж ядан зөндөө тэврүүллээ.

Хүүгээ ингэж их шаналж байгааг чамайг хараад бүүр л их шаналчихна гэж бодсон ч хүү минь зөндөө өндөр болохоор аав нь хий дэмий л аргадаж зогслоо. Том залуу ч гэсэн чи бид хоёрт нялхаараа үр минь аавыгаа тэврээд зөндөө уйлсан. Бид хоёр Борког аваад гэртээ ирээд юу болсон талаараа хэлж чадахгүй байна аа. Ямарч гэсэн бид гурав ярилцаж байгаад утаснаас нь фэйсбүүкийг нь устгачихлаа. Бид хоёр замдаа зөндөө уйлсан.

Харин Борког аваад хэн хэн нь мэдэгдэхгүй гэж хичээж байгаад сая унтуулчихлаа. Юу гэж хэлэх, яаж ойлгуулах учраа нэг л олохгүй … Дэндүү нялх үр минь гэнэн зангаар элдвийг ярьж байгаад л унтлаа. Аав хүү хоёр маргааш яах тухайгаа ярилцаад өрөө өрөөндөө орлоо.

Чамайгаа яг одоо яаж бачуурч яаж туйлдаж, ямар их ганцаардаж байгааг төсөөлж чадахгүй байна… Чамайг минь хэн ч орхихгүй, бид бүгд сайхан цаг ирэх хүртэл бүгдийг хамт туулна….” гэжээ.

Previous Post

НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар: Шинэ тойрог зам, Туулын хурдны зам, Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэр зэрэг томоохон 12 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ

Next Post

Үнэнтэй эвлэрэх хэцүү

Next Post
Үнэнтэй эвлэрэх хэцүү

Үнэнтэй эвлэрэх хэцүү

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

Завхан аймгийн Отгон суманд тарваган тахлын байгалийн голомт идэвхжсэнийг тогтоожээ

2026-09-02
Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

Гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байхдаа хахууль авсан хэргийг прокурорын байгууллагад хүргүүллээ

2026-09-02
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

2026-09-02
Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Хангайн уулархаг нутаг, Сэлэнгийн сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-09-02
Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

Улаанбаатар хотод 14 цэгт 32 дахь “Ногоон өртөө”-г байгууллаа

2026-09-01
Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

Нийслэлийн хэмжээнд 2026-2027 оны хичээлийн жилд 1 дүгээр ангид 37,926 хүүхэд элсэн суралцаж байна

2026-09-01
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

2026-09-01
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт 31 хэмийн дулаан, бороо орохгүй

2026-09-01
Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

Ж.Алдаржавхлан сайд ОХУ-ын спортын сайд, Оросын олимпын хорооны ерөнхийлөгч М.В.Дегтярёвтой уулзлаа

2026-08-31
Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

Энэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулна

2026-08-31
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.