• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Үнэнтэй эвлэрэх хэцүү

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-16
Ангилал: Зөвлөгөө, Нийслэл-380, Нийслэлийн АОБТГ, Тод мэдээ, Улс төр
Үнэнтэй эвлэрэх хэцүү

Ойрын үед автомашины улсын дугаар олгох асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Нийслэл хотод улсын дугаарыг өмнөх шигээ хэвийн олговол өвөлдөө тэг зогсолт хийнэ. Цаашлаад тэг зогсолт нь хэвийн үзэгдэл болно гэж мэргэжлийн байгуулга аль эрт дүгнэсэн. Хэн ч ойлгоход хялбар тооцоолол бол жилд тавигдаж буй автозам, импортоор орж ирж буй тээврийн хэрэгсэл хоёрыг харьцуулахад л хэцүүхэн дүн гарна. Ядахад импортоор орж буй тээврийн хэрэгслийн дийлэнх нь нийслэл хотод зарагддаг.

Дэлхий нийтийн жишгийг дагахгүйгээр тэдний шийдэл туршлагыг хэрэглэхгүйгээр бид хол явахгүй. Жишээлбэл Токиод машин унахад үнэтэй, эхлээд зогсоолоо авсны дараа машин авдаг. Бээжинд мөн ялгаагүй сугалаагаар авто машины дугаар өгдөг. Сугалаанд хожсон иргэдийг нь Бээжин хотын нийт иргэдтэй харьцуулахад даанч чамламаар. Мөн бид Сингапур шиг азийн бар улс болно гэж их ярьдаг. Гэтэл тэнд хэн дуртай нь машин унаж чадахгүй тэглээ гээд иргэд нь хэл ам хийхгүй. Жинхэнэ ардчилал бол хариуцлага гэдгийг тэд дээд зэргээр ухамсарладаг.

Харин манайд бол болохгүй. Улсын эрх ашгаас илүү хувийн хонжоог нэгт тавьдаг дийлдэггүй хэдэн поп улс төрчидтэй. Тэд шийдэл ярьдаггүй, ядаж нэг гарц шийдэл хэлээч гэвэл манай ард түмэн тэнгэр заятай учраас машин унах бүрэн эрхтэй гэж мунхаглаж мэднэ.

Гэхдээ юм болгон хоёр талтай асуудлыг эрүүлээр хардаг улс төрчид байдаг. Тэдгээрийн нэг нь нийслэл хотын болохгүй юм болгоны эзэн хэмээн байнга цоллуулдаг Хотын дарга Х.Нямбаатар. Тэр л ийм зоригтой шийдвэр гаргасан. Өмнөх үе үеийн хотын дарга нар асуудлыг мэдэж байвч дараа дараачийн сонгууль улс төрийн карьераа бодоод зориг зүрх нь хүрдэггүй байв.

Манай иргэд хэл ам, хэрүүл хараалыг нэгт тавилгүй хотын гаргасан шийдвэрийг олж үзэх юм бол түүнд ямар ч хүний эрхийг зөрчсөн хөгшин залуугаар нь ялгасан, баян хоосноор дуудсан нэг ч зүйл байхгүй. Зарим иргэд эхлээд асуудлаа судалж дараа нь үг хэлэх эрхээ эдэлбэл дээр гэж бодогдоно.

Угтаа бол Авто тээврийн хэрэгслийн улсын дугаар олгох журмын дагуу гурван жил болон түүнээс дээш хугацаанд техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй 57 мянга гаруй тээврийн хэрэгслийг бүртгэлээс хассан ба эдгээрийн дугаарыг шалгуур үзүүлэлт хангасан авто тээврийн хэрэгсэлд шилжүүлэн өгөх боломжтой гэсэн. Мөн авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн мэдээгээр нийслэл хотод техникийн хяналтын үзлэг, оношилгоонд орох хугацаа нь хэтэрсэн 81,961 тээврийн хэрэгсэл байгаа юм байна лээ.

Дээрх авто тээврийн хэрэгслүүдийн улсын дугаарыг бүрэн ашиглах л хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд нийтийн эзэмшлийн зогсоол, орон сууцны дунд олон сар жилээр хаягдсан, хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгслийг нэг мөр чөлөөлж яагаад болохгүй гэж.

Чанцалын Бэлгүүтээ

 

Previous Post

Б.Зээхүү: Чамайгаа яасан их туйлдаж, ямар их уйлж байгааг бодохоос сэтгэл эмтэрнэ…

Next Post

Нийслэлийн Засаг дарга 2024-2028 онд метро, дүүжин тээвэр зэрэг 12 төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Next Post
Нийслэлийн Засаг дарга 2024-2028 онд метро, дүүжин тээвэр зэрэг 12 төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Нийслэлийн Засаг дарга 2024-2028 онд метро, дүүжин тээвэр зэрэг 12 төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

Б.Пүрэвдагва: Улаанбаатарт 2000 цахилгаан машин байгааг 2030 онд 50 мянгад хүргэнэ

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийн хариуг өнөөдрөөс мэдээлнэ

2026-08-24
Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 52 зөрчил бүртгэгджээ

2026-08-24
БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин COP17-д оролцохоор Монголд ирлээ

2026-08-24
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжтой

2026-08-24
Маргааш нутгийн баруун хагаст, нөгөөдөр хойд хагаст аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороотой

2026-08-24
Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

Хар Зүрх уулын тэнгэрийг тайх төрийн ёслол боллоо

2026-08-21
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

2026-08-21
COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

COP17: Хотын дарга нарын форум эхэллээ

2026-08-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.