• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Т.Доржхандын гол дүрд нь тоглож буй эрчим хүчний реформ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2024-11-12
Ангилал: Засгийн газар, Тод мэдээ, Улс төр
Т.Доржхандын гол дүрд нь тоглож буй эрчим хүчний реформ

Монгол улс чинь эрчим хүчний асар нөөцтэй гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Сүүлийн 34 жил энэ тухай яриад хэвшсэн учир бид автоматаар тэгж ойлгож байж болох юм. Гэхдээ одоо бидэнд бодит судалгаа тооцоолол хэрэгтэй байна. Бид чинь тавдугаар цахилгаан станц гэж хэдэн жил ярьж байгаа билээ. Дээр үед эрчим хүчний зохицуулах хорооны дарга асан Р.Ганжуур гуа би үнэ нэмснийхээ төлөө ажлаасаа халагдсан гэсэн гарчигтай ярилцлага өгсөн байсан. Мэдээж одоо цаг өөр болсон эрчим хүчний үнэ нэмэх гэж ахин нэг шадар сайдын орон тоог бий болгосон за тэр ч яахав.

Сэдвийн гол дүрд тоглогч Т.Доржханд: Засгийн газар Эрчим хүчнийхээ реформыг эхлээд хийе гэдэг сонголтоо гаргасан. Иргэдэд буруу мэдээлэл зориудаар түгээж байгааг зогсоох ёстой. Зөвхөн үнэ тарифын нэмэгдэл биш. эдгээр нь цогцоороо эрчим хүчний реформ болох юм. Энэ реформ богино, дунд, урт хугацаанд үргэлжлэх ёстой гэв.

Угтаа бол эрчим хүчний үнийг нэмнэ гэхийн өмнө сэргээгдэх эрчим хүчний шинэ төлөвлөгөөг танилцуулсан бол алга таших байлаа. Харамсалтай тийм зүйл болсонгүй. Монгол улсад сэргээгдэх эрчим хүчний нөөцөө үр дүнтэй зөв ашиглах менежмент, төслийн судалгаа ус агаар мэт хэрэгтэй байна.

Энэ талаар нэлээн хэдэн жилийн өмнө нэгэн эрдэмтний хэлсэн үг санаанаас ер гардаггүй юм. ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн багш доктор профессор, академич, Монгол улсын гавьяат багш С.Батмөнх гуа нарны халаалтын системд дулаан нөөцлөх хоёр аккумлятор ажиллана. Энд хамгийн гол нь улирлын дулааны, хоногийн дулааныг ашиглагч хоёр аккумлятор заавал байх ёстой гэдгийг санах нь чухал. Улирлын дулааны аккумлятор бол зуны их нарны эрчим хүч дулааныг хадгалаад өвөлдөө хэрэглэх боломжийг бүрдүүлж байгаа юм. Хоногийнх бол өдрийн нарны эрчим хүчийг хадгалж, шөнөдөө хэрэглэнэ гэсэн үг. Нарны халаалтын системийн энэ авсаархан хувилбарыг гэр хорооллын айлууд байшиндаа ашиглах бүрэн боломжтой гэсэн нь эрхгүй анхаарал татаж билээ.

Дээрх шиг чухал зөвлөгөөг сайд дарга нар сонсохыг ч хүсдэггүй, шаардаж сануулахын тухай бодоод ч хэрэггүй. Угтаа бол нэгийг нэг гэлгүй, багийг баг гэлгүй хэрэгжүүлэхийн төлөө явбал ядарсан ард түмэнд гарц харагдах л байх. Саарал ордонд орсон хүмүүс амьдралаас тасардаг гэлцдэг. Бодит байдал дээр захын гэр хорооллын айлууд талх аа таллаж наран цэцгийн тосоо грамлан авч байхад юун яасны чинь үнэ нэмэх мэдээж эмзэг тусна шүү дээ.

Тэхээр манай улсад төвийн бүсийн эрчим хүчний систем, баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний систем, дорнод бүсийн эрчим хүчний систем, өмнөд бүсийн цахилгаан хангамж гэсэн таван хэсгээс бүрддэг юм байна.

Өнөөдрийн байдлаар нийт 19 дулааны цахилгаан станц, нарны болон салхин цахилгаан станц ажиллаж байгаа боловч ТЭЦ-IV дангаараа нийт цахилгаан эрчим хүчний 60 гаруй хувийг нийлүүлж байна. Тэхээр ядаж энэ харьцааг 50х50 хувьд хэзээ хүргэхээ эрхэм сайд хэлсэнгүй.

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бол экологийн цэвэр энерги. Тийм учраас монгол улсын эрчим хүчний балансыг экологийн цэвэр, сэргээгдэх эрчим хүч ашиглан төгөлдөршүүлэх нь улс орны өмнө тавигдаж буй нэн тэргүүний зорилт байх ёстой гэж бодогдоно.

Т.Доржханд 2020 оны УИХ-ын сонгуульд анх дэвшиж байхдаа яармагийн автобусны буудал дээр хурал цуглаан хийж, хүнсний дэлгүүрт худалдагч болж, машин угаалгын газарт угаагч хийж жинхэнэ ард түмэнтэйгээ ойр байсан. Харин өнөөдөр тэр Т.Доржханд харагдахгүй байна. Мэдээж тухайн үед иргэд ПиАр реклам хийж байна гэж төсөөлөөгүй. Тэхээр тэр үеийн явдлаа ахин дурсаж шар хадны эцэс дээр эрчим хүчний үндэсний хорооныхоо хурлыг хийж нийтэд ойлгуулах, ажлыг хийвэл сайн юмсан. Сайдын саарал ордноос хийсэн мэдэгдэл нь хөрсөн дээрээ буугаагүй л байгаа. Хэзээ буухыг би бас таашгүй.

Чанцалын Бэлгүүтээ

Previous Post

Тойргоос сонгогдсон гишүүд төсөвт эрх ашгаа шингээнэ

Next Post

Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийн мэдээллийг хар захад ил байршуулж эхэллээ

Next Post
Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийн мэдээллийг хар захад ил байршуулж эхэллээ

Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдийн мэдээллийг хар захад ил байршуулж эхэллээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.