• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УИХ долоо дахь гишүүнээ явуулж, түүхэнд хамгийн “нэр хүндгүй” парламент болов

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-10-13
Ангилал: Нийгэм
УИХ долоо дахь гишүүнээ явуулж, түүхэнд хамгийн “нэр хүндгүй” парламент болов

Х.Нямбаатар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, өчигдөр УИХ хүсэлтийг нь хүлээн авч гишүүний бүрэн эрхийг чөлөөлөв. Тодруулбал, энэ парламентын дөрвөн гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн бол хоёр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, нэг гишүүн шүүхээс ял шийтгэл аваад байгаа.

Ингэснээр 2020-2024 оны парламент долоо дахь гишүүнээ явуулж байна. Уг нь Үндсэн хуульд Монгол Улсын Их хурал 76 гишүүнтэй байна гэж заасан. Гэтэл нийт долоон гишүүнээ явуулж, хоёр тойрогт нөхөн сонгууль хийж, цаашдаа 71 гишүүнтэй үйл ажиллагаа явуулахаар болов.

  1. Хамгийн анх буюу 2020 оны Их хурлын сонгуулийн дүнгээр байгуулагдсан парламент бүрдээд гуравхан сарын дараа УИХ-ын 28 дугаар тойргоос нэр дэвшиж, сонгогдсон Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга болохоор өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөж байв. Дараа жил буюу 2021 оны зургадугаар сард тухайн тойрогт нөхөн сонгууль явуулж МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар ялалт байгуулан УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

  2. 2021 онд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож, түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлж байв. Ингээд Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулж МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон.

  3. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2023 оны хоёрдугаар сард өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өгсөн. Ингээд Их хурал Ж.Мөнхбат гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан юм. Тухайн үед ар гэрийн шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн гэж байсан ч түүнийг нүүрсний хэрэгтэй холбогдсон учраас шалгуулахгүй гэх тохироог Ерөнхий сайд, намын даргатайгаа хийж өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдсөн гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд гарч байв. Түүний оронд нөхөн сонгууль явуулаагүй.

  4.  2023 оны гуравдугаар сард нүүрсний хулгайн асуудал дэгдэж, УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокурор Их хуралд оруулж ирсэн. Ингээд Их хурал прокурорын саналыг хэлэлцээд Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн бол Н.Наранбаатарыг авч үлдэх шийдвэр гаргасан билээ. Тэдний хэрэг одоо шүүхийн шатандаа явж байгаа.

  5. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс зургаан жилийн хорих ял оноогоод байгаа. Түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх юм уу, гишүүнээс чөлөөлөөгүй ч шүүх гэм буруутайд тооцож зургаан жилийн хорих ял оноосон. Тиймээс тэрээр Их хурлын гишүүний ажлаа хийхгүй байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа. Ё.Баатарбилэг гишүүн Их хуралд бүртгэлтэй юү, энэ хүнийг УИХ-ын гишүүн гэж үзэх үү гэдэг асуултад хэн ч хариулж чадахгүй байна. Учир нь энэ талаар зохицуулалтыг хуульд нарийн хийж өгөөгүй учраас хуулийн тайлбаргүй болоод байгаа талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд хэллээ. Тэрээр “Ер нь бид энэ хууль дээр тодруулах зүйлүүд шаардлагатай юм билээ. Гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хоёрыг ялгаж үзэх хэрэгтэй юм байна. Тухайлбал, шалгуулах шаардлага гарлаа гэж бодоход Халдашгүй байдлыг нь зогсоогоод бүрэн эрхээ хэрэгжүүлээд явах боломж бий. Үүнийг яг одоо хуулиар нарийвчилж зохицуулаагүй. Иргэдийн дунд байтугай улстөрчид энэ хоёрыг нэг гэж үзээд яваад байдаг. Тиймээс үүнийг зохицуулах шаардлага бий. Яг одоогийн байдлаар Дээд шүүхийн шийдвэр гарч байж эцсийн шийдвэр гэж үзнэ. Тэр тохиолдолд бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх Их хурлын тогтоол гарах ёстой” гэсэн юм.

    Архангай аймгаас Их хуралд сонгогдсон гурван гишүүний нэг нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, нэг нь шүүхээс ял сонссон учраас тойргийнхоо иргэдийг төлөөлөх ганцхан гишүүн Их хуралд үлдсэн.

  6. СХД-ийн 27 дугаар тойргоос МАН-аас нэр дэвшиж сонгогдсон Х.Нямбаатар хотын дарга болохоор мөн л өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөв. Сонгууль болоход хэдхэн сар дутуу байгаа учраас мөн л орон гарсан суудалд нөхөн сонгууль явуулахгүй.

    Ингэснээр энэ парламент долоо дахь гишүүнээ “явуулав”. 2020-2024 оны парламент хамгийн их Их хурлын гишүүнээ чөлөөлсөн, мөн хамгийн их гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон парламент болж түүхэнд үлдлээ. Нэг талдаа энэ хувь хүний асуудал мэт боловч олон гишүүн гэмт хэрэгт холбогдохоор парламентын дархлаа алдагдаж, төрд итгэх ард түмний итгэл суларсаар байна.

Эх сурвалж: Itoim.mn

Previous Post

Дорнод аймагт гэрээт цэрэг өөрийгөө буудсан байдалтай нас барсан байжээ

Next Post

Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах ажил эхэлсэн

Next Post
Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах ажил эхэлсэн

Цөлжилттэй тэмцэх Монгол-Хятадын хамтын ажиллагааны төв байгуулах ажил эхэлсэн

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

ТАНИЛЦ: Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

2026-11-08
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн байна

2026-11-07
Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.