• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Согтуу жолооч цагдааг авлигадаж болох ч үхлийг авлигадаж чадахгүй!

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-10-10
Ангилал: Тод мэдээ
Согтуу жолооч цагдааг авлигадаж болох ч үхлийг авлигадаж чадахгүй!

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тамга авсан даруйдаа Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулахаа зарлав. Түүний өгсөн дэлгэрэнгүй тайлбар нь “Ерөнхий сайдын зүгээс бага насны хүүхдийн хүчирхийллийн эсрэг ялын бодлогыг чангатгах багц хуулийн төслийг яаралтай боловсруулж, УИХ-д энэ долоо хоногт өргөн барих үүрэг өгсөн. Энэ дагуу багц хуулийг МАН-ын бүлэгт танилцууллаа. Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн болон Гэр бүлийн тухай хуулийг шинэчилсэн найруулга хэлбэрээр өргөн барих, Гэр бүлийн шүүх байгуулахтай холбоотойгоор Шүүх байгуулах тухай зэрэг дөрвөн багц асуудлын хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулсан.Нэгдүгээрт, Эрүүгийн хуульд бага насны хүүхдийн нас 14 гэж тогтоосон байгаа. Иймд бага насны хүүхдийн насыг 16 болж нэмэгдүүлэхээр хуулийн төсөлд орууллаа. Ингэснээр Эрүүгийн хуульд байгаа 10 гаруй гэмт хэргийн буюу 14-16 насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа бүх гэмт хэргийн ялын бодлого чангарч байгаа. Тухайлбал, 14-16 насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт одоогийн Эрүүгийн хуулиар 5-12 жилийн ял оноож байгааг, 12-оос дээш жил эсхүл бүх насаар хорих ял оноодог болох гэх мэтээр чангарна гэсэн үг. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол зөрчил биш гэмт хэрэгт тооцдог болно. Одоогоор манай улсад 30-33 мянган хүн согтуугаар тээврийн хэрэгсэл барьж зөрчлөөр торгуулсан дүн мэдээлэл бий….”

Түүний эл мэдээлэл нийгмийг хоёр талцуулж, нэг хэсэг нь шоронжсон хуулиар иргэдээ айлгах нь эсрэгээрээ цагдаа нарын авлигыг нэмэгдүүлнэ гэж харджээ. Иргэд ингэж хардах нь ч зүйн хэрэг. Угаасаа ч Монголд авлига, хулгай гаарсны нотолгоо нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, ногоон автобусны луйвар. Татвар төлөгчдийн 33.6 тэрбумаар хуучин автобус худалдаж авчраад өнгө, зүсийг хувиргаж байгаа хүмүүс бусдын зовлонгоор мөнгө хийхийг өлхөн чадна. Ямар сайндаа л “Сахиусан тэнгэр замын цагдаагийн ажиллаж байгааг нэлээд удаан хараад “хөгшөөн хоёулаа шидэт дохиураа тулчих уу” гэдэг онигоо хүртэл гарах билээ. Үндсэндээ, манай цагдаагийн байгууллага гүзээ ихтэй, хөрөнгөлөг хурандаа нараар дүүрсэн нь ард нь авлига, хулгай байна л гэсэн үг биз дээ.

Мэдээж, иргэдээ шоронгоор айлгаж, эрхэнд нь халдах нь ардчилал биш. Гэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь хутга барьсан алуурчинтай адилхан. Согтуугаар жолоо барих нь Үндсэн хуульд заасан бусдын аюулгүй амьдрах эрх чөлөөнд халдаж байна гэсэн үг.

Товчхондоо, таны ганц лааз пиво уух эсвэл ганц хундага вино шимээд машинаа барих нь хэн нэгний амь насанд заналхийлж байгаатай ялгаагүй үйлдэл юм.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол 400000 төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар жолоодох эрхийг нь хасдаг. Харин жолоодох эрхээ өмнө нь хасуулсан эрхгүй, эсхүл жолооч биш, ангилалгүй үeдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 7-оос 30 хоног баривчлах шийтгэл оногдуулдаг.

Гэхдээ энэ шийтгэл хэт хөнгөдөж байгаа учраас ганц шөнийн дотор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад 577 жолооч цагдаад баригдаж байна. Цаана нь хэчнээн согтуу жолооч бусдын амь, нас эрүүл мэндэд заналхийлж явааг мэдэх боломжгүй.

Тиймээс тэдэнд оноох ял, шийтгэлийг нэмэгдүүлэх нь нэг талаасаа нийгмийн захиалга болоод байгаа. Тэгж ярих юм бол хутга барьсан согтуу хүнийг гудамжаар явж байвал хүмүүс хараад зугатна. Харин согтуу жолоочийг бол хүмүүс хараад мэдэхгүй. Энэ өнцгөөс харвал согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хүн хутга барьсан алуурчнаас ч аюултай гэсэн үг.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох ялыг нэмснээр нэг талаасаа жолоочийн аюулгүй байдал, эрүүл мэндийг ч хамгаалж буй юм. Тиймээс согтуугаар жолоо барьж, шоронд орох уу, согтуурсан үедээ авто машинаа тавиад асуудлаас холуур өнгөрөх үү гэдэг иргэдээс шалтгаална. Мэдээж, “долоолгоны ханд” уусан, жимс идсэн хүнийг учир зүггүй, ямар ч хэл тайлбаргүй барьж хорихгүй нь ойлгомжтой. Согтуурлын зэрэг, хэмжээ, гаргасан зөрчил, учруулсан хохирлоос нь хамаараад ялын хэмжээгээ нэмэгдүүлье гэж байгаа нь хүний эрхийг хөндсөн биш хүний эрхийг хамгаалсан үг, үйлдэл. Эцэст нь анхааруулахад, согтуу жолоо барилаа гээд цагдааг авлигадаж болох ч эрлэгийн элчийг авлигадаж чадахгүй. Асуудлыг гол нь үүндээ, үүнийгээ ухамсарлаж чадахгүй байгаа иргэдэд байна.

Б.БАТ

Previous Post

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр эх орноосоо мордлоо” гэж албан ёсоор мэдээллээ

Next Post

Г.Занданшатар: Нийгмийн ёс суртахууны төлөвшлийг төрийн алба манлайлах учиртай

Next Post
Г.Занданшатар: Нийгмийн ёс суртахууны төлөвшлийг төрийн алба манлайлах учиртай

Г.Занданшатар: Нийгмийн ёс суртахууны төлөвшлийг төрийн алба манлайлах учиртай

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

Мисс Ц.Аззаяа шилдэг 18-т шалгарч, “Best runway challenge”-ийн эзэн боллоо

2026-05-31
Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

2026-05-30
Цаг агаарын мэдээ

Улаанбаатарт 23 градус дулаан байна

2026-05-30
Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

Хотын дарга асан Х.Нямбаатар хотын шинэ дарга Б.Пүрэвдагвад захих захиас

2026-05-29
“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

“Хүүхдийн марафон-2026” 5-р сарын 31-нд болно

2026-05-29
Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

2026-05-29
6-р сарын 1-нд авто зам хаана

6-р сарын 1-нд авто зам хаана

2026-05-29
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-05-29
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-05-29
ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

2026-05-28
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.