• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Л.Энх-Амгалан: Гадаадад сурч байгаа хүүхэд ‘амиа хорлоё’ гэсэн мэссэж ирүүлж байгааг зарим эцэг эх хэлж байна

Дорж Нийтэлсэн: Дорж
2023-05-25
Ангилал: Нийгэм
Л.Энх-Амгалан: Гадаадад сурч байгаа хүүхэд ‘амиа хорлоё’ гэсэн мэссэж ирүүлж байгааг зарим эцэг эх хэлж байна

Сүүлийн өдрүүдэд олны анхааралд орсон боловсролын зээлийн сангийн асуудлын талаар БШУ-ны сайд мэдээлэл өгөв.

Сайд Л.Энх-Амгалан “Авлигын эсрэг 5Ш ажиллагааны хүрээнд БЗС-гийн анхны мэдээллүүдийг 2023 оны дөрөвдүгээр сарын 7-нд нийтэд ил болгож эхэлсэн. Анхны гэдэг нь 1997 оноос хойш дотоодын 150,000 гаруй оюутанд 1.2 сая удаагийн тэтгэлэг олгосон. Уг сан нь 1997 онд байгуулагдсан.

1992 оноос хойш БЗС нэг их наяд төгрөг зарцуулсан. Нэг их наяд төгрөгөөс 700 тэрбум нь дотоодын их, дээд сургууль төгссөн оюутнууд авсан зээл, тэтгэлэг, тусламжууд юм.

Гадаадын их, дээд сургуулиудад суралцсан хүүхдүүдийн асуудал нийгэмд хөндөгдөж байгаа. Өнгөрсөн хугацаанд БШУЯ-наас гурван удаа хэвлэлийн хурал хийж байсан. Энэ мэдээллүүд бүгд ил бий.

1997 оноос хойш БЗС-гийн зээлээр гадаадад хэчнээн хүүхэд сургасан тухай бүх сайдын тушаал ил болсон.

Гадаадын их, дээд сургууль төгсөж ирээд гэрээний үүргээ биелүүлсэн хүүхдүүдийг чөлөөлсөн тушаалууд ч ил байгаа.

Бидний дөрөвдүгээр сарын 7-нд нийтэд өгч байсан БЗС-гийн зээлийн мэдээлэл хэвээрээ.

Тухайлбал, өндөр хөгжилтэй оронд магистр, докторантурт 1,780 оюутан, Засгийн газар хоорондын гэрээгээр 593 хүүхдийг суралцуулж байсан.

Дэлхийн шилдэг 100 их, дээд сургуульд 2013 оноос хойш 421 хүүхэд суралцсан. Эдгээрээс 384 нь дэлхийн шилдэг их, дээд сургуульд, 37 нь дэлхийн болон олон улсын олимпиадад амжилт үзүүлсэн тул тэтгэлэг олгож байсан.

  • Ерөнхийлөгчийн илгээлт 2100 тэтгэлгээр 245
  • Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгээр 23 хүүхэд гадаадын их, дээд сургуульд магистрантур, докторантурт сурч байна.

Эдгээр хүүхэд журмын шаардлага хангасан уу, явах ёстой сургуульдаа сурсан уу, гэрээний үүргээ биелүүлсэн эсэх, чөлөөлөлт хийж байсан тушаалд ашиг сонирхлын зөрчил орсон эсэхэд нийтээрээ шүгэл үлээх ёстой.

Эрүүгийн цагдаагийн газар, АТГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч 1997 оноос хойших БЗС-гийн бүх баримтыг шалгаж байна.

Нийгмээрээ нэг хүнийг эцэг, эхийнх нь хашиж байсан албан тушаалаар яллаж, харлуулах зүйл байж болохгүй. Хүн болгон шүгэл үлээх эрхтэй, ил тод болгосон мэдээлэлд үндэслэн үнэн зөв, шударга дүгнэлт хийгээсэй гэж хүсэж байна.

Сүүлийн өдрүүдэд БЗС руу гадаадаас хүүхдүүд утастаж “Цаашид сургуулиа үргэлжлүүлэх хэрэггүй юм байна”, зарим эцэг эх “Гадаадад сурч байгаа хүүхэд амиа хорлоё гэсэн сэтгэл эмзэглүүлсэн мэссэж ирүүлж байна” гэдгийг хэлж байна. Польшид хүүхэд амиа хорлосон тохиолдол бий.

Хувь хүний мэдээллийг зарлах нь нийгэмд буруу ташаагаар ойлгогдож, олон гэр бүл, хилийн чанадад сурч буй залуучуудад хүндээр тусаж байгаа асуудал байгааг хэлье” хэмээн ярилаа.

Засгийн газар хоорондын тэтгэлгээр явсан хүүхэд Польшид нэг жилийн өмнө амиа хорлосон гээд хүний хувийн мэдээллийг өгөх боломжгүйг тэрбээр хэллээ.

Previous Post

Д.Амарбаясгалан: УИХ-д сонгогдож байгаа хүмүүс өөрсдийгөө том дарга гэж боддог

Next Post

Л.Оюун-Эрдэнийг хамгаалцгаая!

Next Post
Л.Оюун-Эрдэнийг хамгаалцгаая!

Л.Оюун-Эрдэнийг хамгаалцгаая!

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-04-30
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ

2026-04-30
Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

Доналд Трамп, Владимир Путин нар утсаар ярьсан сэдэв дуулиан тарив

2026-04-30
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ

2026-04-30
Дорнын зурхай

Дорнын зурхай

2026-04-30
4-р сарын 18-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-04-30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа

2026-04-29
Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

Ногоон дугаартай машинуудад дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй, нэгдүгээр эгнээгээр явж болно.

2026-04-29
1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

1072 хувьцааг өв залгамжлан авах тогтоол зургаадугаар сарын нэгнээс хэрэгжиж эхэлнэ

2026-04-29
Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

2026-04-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.