• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

САЙХАН СЭТГЭЛТ МОНГОЛЧУУД ТАНЫ ТУСЛАМЖ ЯГ ОДОО ХЭРЭГТЭЙ БАЙНА

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-01-04
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
САЙХАН СЭТГЭЛТ МОНГОЛЧУУД ТАНЫ ТУСЛАМЖ ЯГ ОДОО ХЭРЭГТЭЙ БАЙНА

Долоон хүүхдийн ээж, өрх толгойлсон эмэгтэй П.Цэрэнбадамд сайхан сэтгэлт Монгол хүн таны сэтгэлийн тус дэм яг одоо хэрэгтэй байна.  П.Цэрэнбадамынх 2019 оныг хүртэл элэг бүтэн, өнөр өтгөн аз жаргалтай гэр бүл байв. Гэвч тухайн жил П.Цэрэнбадам  нарийн гэдэсний хорт хавдартай гэж оношлогдсоноор өнөөдрийн хүндрэл үүсээд байна. Тухайн үед хавдрын хагалгаанд орж, химийн эмчилгээ хийлгэсэн.

Гэвч түүний хавдрын эс дахин сэргэж 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл нийт 6 удаа химийн эмчилгээ хийлгэсэн байна. Гурван жилийн хугацаанд хавдартай тэмцэж буй П.Цэрэнбадамыг зөвхөн хүнд өвчин зовоосонгүй. Тэр нэг жилийн өмнө ханиа өвчний улмаас алджээ. Одоо П.Цэрэнбадам энэхүү өвчнөө ялан дийлэхгүй бол түүний 7 хүүхэд энэ хорвоод харж хандах хүнгүй өнчирч хоцрох хатуу хувь тавилан хүлээж байна.

Тиймээс П.Цэрэнбадам 5-22 насны  7 хүүхэдтэйгээ элэг бүтэн амьдрах нь түүний хамгийн том мөрөөдөл болжээ.

Нэгэнт манай улсад эмчлэгдэж, бүрэн эдгэх боломжгүй болсон тул П.Цэрэнбадам өвчний оношоо Турк улсын “Liv Hospital” эмнэлэг, Солонгос улсын “Korea University Anam Hospital” эмнэлгүүдэд илгээсэн бөгөөд 2022 оны 11, 12 дугаар саруудад дээрх хоёр эмнэлгээс түүнд эмчлүүлж, эдгэрэх боломжтой гэсэн хариу өгчээ. Эмчилгээний зардалд нийт 200 сая гаруй төгрөг хэрэгтэй.

П.Цэрэнбадамын эмчилгээний зардлыг босгох зорилгоор Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 10 жилийн сургуулийн 1998 оны төгсөлтийнхөн санаачлан нэгдүгээр сарын 7-ны өдөр “Хамтдаа” рок попын дуучдын хандивын нэгдсэн тоглолт, “Хамтдаа” зохиолын дуучдын хандивын нэгдсэн тоглолтыг тус зохион байгуулах гэж байна.

ТАСАЛБАР ЗАХИАЛАХ УТАСНЫ ДУГААР: 8807-7027, 9662-0227

ХАНДИВЫН ДАНС: ХААН БАНК – 5434449854 /Б.АНХБАЯР ТОМ ХҮҮ/

Previous Post

ТЦА: Согтуугаар автомашин жолоодвол 10 саяар торгохгүй

Next Post

Эрээний хил нээгдэх сургаар юанийн ханш өсчээ

Next Post
Эрээний хил нээгдэх сургаар юанийн ханш өсчээ

Эрээний хил нээгдэх сургаар юанийн ханш өсчээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

Өнөөдөр нийслэлийн төсвийн хяналтын сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилнэ

2026-06-16
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-16
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-16
Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

Энэ жилийн Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол төр” нэрийн дор зохион байгуулагдана

2026-06-15
Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

Имартын шинэ салбар Улаанбаатар Их Дэлгүүрт нээгдэнэ

2026-06-15
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Дорнын зурхай

2026-06-15
Цаг агаарын мэдээ

Цаг агаарын мэдээ

2026-06-15
Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

Нийслэлийн төсвийн тодотголыг хэлэлцэх НИТХ-ын хуралдааныг энэ сарын 17, 22 хүртэл хойшлуулжээ

2026-06-13
Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

Нийтийн тээврийн Ч:29А, Ч:28 чиглэлүүдэд түр өөрчлөлт орно

2026-06-12
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно

2026-06-12
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.