• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрээний хил нээгдэх сургаар юанийн ханш өсчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2023-01-05
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Эрээний хил нээгдэх сургаар юанийн ханш өсчээ

Монгол, Хятадын хилийн Замын-Үүд, Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдөр нээхээр болсныг Гадаад харилцааны яамнаас өчигдөр /2023.01.04/ мэдээлсэн. Эхний ээлжид өдөрт 300 зорчигчийг автобусаар нэвтрүүлэх аж. Үүний дараагаас нь хоногт 500-1000 болгон зорчигчийн тоог нэмэгдүүлнэ гэж албаныхан мэдээлсэн. Эрээн хотын хил нээгдэхтэй холбоотойгоор “Найман шарга” худалдааны төвөөр юань хайсан иргэдийн хөл хөдөлгөөн ихэсчээ.

“Найман шарга” валют арилжааны төвийн гадуур юань хайн, валют сураглан холхилдох хүн цөөнгүй таарлаа. Харин арилжааны төвийн үүдээр ороход иргэд урт дараалал үүсгэн зогсч байв. Энэ дунд цар тахлын улмаас багагүй хугацаанд урд хөрш рүү яваагүй наймаачид ч байлаа.
Тэд эртхэн юань солиулж, урд хөрш рүү бараанд явахдаа бэлдэж буй нь энэ аж. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард “Найман шарга” валют арилжааны төвийн юанийн ханш 470 төгрөг байсан бол хил нээх болсон гэх мэдээлэл цацагдсанаас хойш 504 төгрөг болж өсчээ. Мөн иргэдийн эрэлт ихсэхийн хэрээр юанийн нийлүүлэлт багасжээ.

ЮАНИЙН ХАНШ 34 ТӨГРӨГӨӨР ӨСЧ, ХОМСДОЛ ҮҮСЧЭЭ

“Creat capital” банк бус санхүүгийн байгууллагын ажилтан Б.Энхтөр “БНХАУ-ын хил нээгдэх сургаар иргэд олноор юанийн эрэлд гарснаар хомсдол үүсч, үнэ өссөн. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр юань 470 төгрөгөөр борлуулагдаж гүйлгээ хэвийн байсан бол Эрээний хил нээх сургаар буюу арванхоёрдугаар сарын сүүлээр 497 болж өссөн. Харин /2023.01.03/ ны өдрийн байдлаар юань 502 төгрөг байсан бол өчигдөр гэхэд хомсдол үүсч, 504 төгрөг болж өсөөд байна. Мөн цаашид ч эрэлт их байгаа тул өсөх хандлагатай байгаа” гэв.

Ченжүүд иргэдэд тодорхой хязгаарлалттайгаар юань зарж байлаа.

Гурван жил шахам Хятад яваагүй, нөгөө талаар сар гаруйн дараа цагаан сар болох тулд монголчууд Эрээн нээгдэх өдрийг тэсэн ядан хүлээж байна. Гэвч хүссэн болгон Эрээн гарчихгүй. Эхлээд 48 цагийн өмнө covid-19-ийн шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Мөн асуумж бөглөж, Хятадын хилийг нэвтэрнэ.

Тэгээд баяр дуусч, үнийн хөөрөгдөлтэй нийгэмд өрөө нэмсэн хүмүүсийн амьдрал үргэлжилнэ. Тиймээс валютын ханшаа тогтвортой барих тал дээр анхаарах хэрэгтэй гэж иргэд хүсэж байлаа.

Ийнхүү Эрээний нээгдэх сургаар Монголын эдийн засаг хөл хөдөлгөөнд орж эхэллээ.

Previous Post

САЙХАН СЭТГЭЛТ МОНГОЛЧУУД ТАНЫ ТУСЛАМЖ ЯГ ОДОО ХЭРЭГТЭЙ БАЙНА

Next Post

Юнивишний төлбөрийг хуучин тарифаар тооцож өмнөх сарын илүү төлөлтийг дараагийн сард шилжүүлнэ

Next Post
Юнивишний төлбөрийг хуучин тарифаар тооцож өмнөх сарын илүү төлөлтийг дараагийн сард шилжүүлнэ

Юнивишний төлбөрийг хуучин тарифаар тооцож өмнөх сарын илүү төлөлтийг дараагийн сард шилжүүлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.