• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

“Банкууд шаардлага биелүүлэхгүй бол шүүхээр албадан гүйцэтгүүлнэ”

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-09-05
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
“Банкууд шаардлага биелүүлэхгүй бол шүүхээр албадан гүйцэтгүүлнэ”

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ) нэр бүхий есөн банканд зээл олголтын шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоох, харилцагчтай байгуулж буй зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, зөрчлийн үр дагаврыг арилгахыг тус тус даалгаж, 30 хоногийн хугацаатай “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” албан даалгавар хүргүүлснээс хойш багагүй хугацаа өнгөрөв. ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунаас банкуудад хүргүүлсэн албан даалгаврын хариу ирсэн эсэх талаар тодрууллаа.

Тэрбээр хэлэхдээ “Банк зээл олгож, нэг хувийн шимтгэл авч байгаа нь хууль зөрчиж байна гэдэг үүднээс манай байгууллагаас есөн банканд торгуулийн арга хэмжээ авсан. 30 хоногийн  хугацаатай албан даалгавар өгсөн. Энэ даалгаврыг наймдугаар сарын 12-нд хүргүүлсэн. Ирэх есдүгээр сарын 12 гэхэд банкууд зөрчлөө арилгаж, авсан арга хэмжээнийхээ тухай болон торгуулийн шийтгэлээ төлсөн тухай мэдээллээ бидэнд хүргүүлэх ёстой. Хэрвээ ямар нэг байдлаар албан даалгавар, албан шаардлагыг биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн журмаар бёуюу шүүхээр албадан гүйцэтгүүлнэ гэдгээ албан шаардлагадаа мэдэгдсэн” гэв.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2022 оны зургадугаар сарын 15-ны өдөр “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК, “Аригбанк” ХХК, “Чингисхаан банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-уудад холбогдох 2202000183 дугаартай хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг 2022 оны наймдугаар сарын 12-ны өдөр хийжээ.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч 11 банкнаас зээлдэгчийн төлж буй 0.5-1 хувийн шимтгэл нь тухайн зээлдэгчид зарцуулагдаж буй эсэх талаар шалгахад зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл гэх мэт ажиллагаануудыг хийхэд гарах зардлын талаар тодорхой тооцоо судалгаа гаргаагүй, бодит зардалтай нь уялдуулахгүйгээр тогтоосон нөхцөл байдал илэрсэн аж.

ШӨХТГ-аас энэ нь орон сууцны хөнгөлөлттэй ипотекийн зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай нь уялдуулан үндэслэлтэй тогтоолгүйгээр, зээл олгосны шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.7 дугаар зүйлийн 4-ийн 4.7-г зөрчсөн. Мөн хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан гэж үзжээ.

Иймд “Аригбанк” ХХК, “ХААН банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК, “Тээвэр хөгжлийн банк” ХХК, “Хасбанк” ХХК, “Богдбанк” ХК, “Голомтбанк” ХХК, “Капитронбанк” ХК, “Төрийн банк” ХХК-иудын хууль зөрчсөн үйлдэлд тус бүр 20 сая төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна.

Previous Post

“2023 оны төсвийг олон нийтээр хэлэлцүүлж, УИХ-д өргөн барина”

Next Post

Ерөнхийлөгч НҮБ-ын 77-р чуулганд оролцож, үг хэлнэ

Next Post
Ерөнхийлөгч НҮБ-ын 77-р чуулганд оролцож, үг хэлнэ

Ерөнхийлөгч НҮБ-ын 77-р чуулганд оролцож, үг хэлнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

Согтуурсан үедээ аавыгаа зодож, хурууг нь хугалжээ

2026-11-24
“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

“Тавантолгой түлш” ХХК-ийн захирал С.Даваасүрэн нар нь хятад иргэнтэй тохирч, хорт хавдар, угаар үүсгэгч барьцалдуулагч бодис оруулж ирэхээр ЗАВДЖЭЭ…

2026-11-24
Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

Бээжин-Улаанбаатар-Эрхүү чиглэлийн олон улсын зорчигчийн галт тэрэг маргаашаас явж эхэлнэ

2026-11-24
Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

Иргэний нийгмийн байгууллагууд Хүний эрхийн дэд хорооны үйл ажиллагаанд оролцох хөтөлбөр эхэллээ

2026-11-24
АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

АНУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-наас “Би монгол хүн” арга хэмжээг зохион байгуулжээ

2026-11-24
Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

Морин хуурын болон Монгол тэмээний өдөртэй болох хуулийн төсөл хэлэлцэнэ

2026-11-24
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун

2026-11-24
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

Сүлжээ дэлгүүрийн ажилтныг хутгалсан хэргийг прокурорт шилжүүлжээ

2026-11-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Пүрэв гарагт бүх нийтээр амарна

2026-11-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.