• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Шинэ бүтээлээрээ шуугиулж буй Монгол инженерүүд

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-02-15
Ангилал: Тод мэдээ
Шинэ бүтээлээрээ шуугиулж буй Монгол инженерүүд

Монголчууд ер нь юу хийж чаддаг юм бэ гэж хэлдэг олон хүнтэй таарч байлаа. Тэр битгий хэл Mонголчууд баялагаа зараад бэлэн юм аваад сууж байдаг улс гэж хэлэх гадныхан ч байдаг. Гэхдээ тийм биш юм шүү. Монголчууд хийж чаддаг, хийхдээ хэн хүнээс илүү хийдэг. Гагцхүү түүнийг нь төр засаг нь олж хардаггүй, сайн байна гээд ганц удаа урамшуулдаггүй. Хийсэн нэг нь хийлээ гэж хэлэхээсээ ч санаа зовдог.  Тэдний нэг бол уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр  ТӨҮГ-ын Засвар, механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилчид үйлдвэрийн технологийн үндсэн тоног төхөөрөмжүүдийн нэг болох булинга шахах зориулалт бүхий Грат-1400 маркийн шахуургын ажлын цагийг уртасгах санаачилга гаргасан нь өдгөө импортыг орлох инновацын шинэ бүтээл болжээ. Гэхдээ тэд энэ ажлаа өөрсдийн нэр дээр биш үйлдвэрийнхээ нэр дээр патентжуулсан нь дээрх үгийг нотлох мэт.

Уг шахуургыг хэрэглээнд нэвтрүүлсэн 2016 оноос хойш өнөөдрийг хүрэхэд нийтдээ 30 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийж чаджээ. Тэгвэл Монгол Улсын саалийн үнээ гэгддэг Эрдэнэт үйлдвэрийн алтан гартай инженерүүд өөрсдийн ур чадвар, мэдлэг чадвартаа тулгуурлан инновацын шинэ бүтээлийг зохион бүтээж 2016 онд үйлдвэрлэлд нэвтрүүлснээр даруй 30 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлтийг Эрдэнэт үйлдвэрт амжилттай хийсэн байна.

Хөгжлийн банкаар дамжуулан эрх мэдэлтнүүд хэдэн зуун тэрбумаар нь хөнгөлөлттэй зээл нэрээр авч байхад хар бор ажилд нухлагдсан ажилчин анги хэдэн тэрбумаар нь хэмнэж, улсдаа хувь нэмэр оруулаад явж байгааг ярих хүн алга.

Тус үйлдвэр 1978 оноос Грат-1400 маркийн булинга шахах шахуургыг ашиглаж ирсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд шахуургын ажлын цагийг нэмэгдүүлэх зорилгоор хэд хэдэн удаа сайжруулалт хийсэн боловч дорвитой үр дүнд хүрээгүй байсан аж. 2008 оны үед шахуургын ажиллах цаг 120-150 цаг хүртэл буурч жилийн хэрэглээ эрс нэмэгдсэн байна.

Тэр үед жилд 360-400 насосыг сэргээн засварлах болон шинээр үйлдвэрлэх болсон ба зөвхөн Грат-1400 маркийн шахуургын зардал нийт зардлын 90 хувийг дангаараа эзэлж байжээ. Шахуургын ажлын цаг буурч, хэрэглээ эрс өссөн шалтгаан нь Эрдэнэт үйлдвэрийн хүдэр олборлолт, боловсруулалтын хэмжээ 32 сая тн хүртэл өсөж, хүдрийн хатуулаг нэмэгдсэнтэй холбоотой цахилгаан зарцуулалт 16.8 квт*цаг/тн болсон зэргээс шууд хамаарсан талаар инженерүүд нь тайлбарлав.

Тиймээс Засвар, механикийн завод болон Баяжуулах үйлдвэрийн инженер техникийн ажилчид 2012 оноос Грат-1400 маркийн шахуургад шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаа хийж, үйлдвэрлэлийн туршилтыг 2015 онд амжилттай явуулж, ажлын цагийг 355-400 цагт хүргэн 2016 оноос үйлдвэрлэлийн шугамд бүрэн шилжүүлжээ.

Үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн боловч хэрэглэдэг шахуурга хоёр дахин буурснаар засварын зардал хэмнэгдэж, бүтээгдэхүүний өртөг буурахад мөн нөлөөлсөн байна.

Насосны ажлын цагийг 2.7 дахин уртасгаснаар үйлдвэрлэлийн зардлууд буурч, 2016 оны байдлаар зөвхөн нэг жилд 5.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан үзүүлэлт одоо ч үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл гэж тооцвол зөвхөн эдгээр инженерүүдийн хийсэн шахуургын ачаар тус үйлдвэр 30 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж, тэрхүү хэмнэсэн мөнгө улсын төсвөөр дамжин монголчуудын сайн сайханд хөрөнгө оруулалт болжээ.

Үйлдвэрлэлийн хүчин чадал хоёр дахин нэмэгдсэн боловч хэрэглэдэг шахуурга хоёр дахин буурснаар засварын зардал хэмнэгдэж, бүтээгдэхүүний өртөг буурахад мөн нөлөөлсөн байна. Насосны ажлын цагийг 2.7 дахин уртасгаснаар үйлдвэрлэлийн зардлууд буурч, 2016 оны байдлаар зөвхөн нэг жилд 5.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан үзүүлэлт одоо ч үргэлжилж байна.

Өнөөдрийг хүртэл гэж тооцвол зөвхөн эдгээр инженерүүдийн хийсэн шахуургын ачаар тус үйлдвэр 30 гаруй тэрбум төгрөгийг хэмнэж, тэрхүү хэмнэсэн мөнгө улсын төсвөөр дамжин монголчуудын сайн сайханд хөрөнгө оруулалт болжээ.

Previous Post

‘Гэм зэм’ постдрамын жүжгийн бүрэлдэхүүнд шинээр орсон жүжигчдын нэрс хэвлэлийн хурлын үеэр задарна

Next Post

Тавантолгой оператор түншлэл компани 799 тэрбумын тендерийг гурван компаниас авсан байна

Next Post
Тавантолгой оператор түншлэл компани 799 тэрбумын тендерийг гурван компаниас авсан байна

Тавантолгой оператор түншлэл компани 799 тэрбумын тендерийг гурван компаниас авсан байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.