• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Б.Жавхлан: 10 гаруй жил гацаад байсан төмөр замын солбилцлын цэгийг эцсийн байдлаар тохирлоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2022-02-09
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Б.Жавхлан: 10 гаруй жил гацаад байсан төмөр замын солбилцлын цэгийг эцсийн байдлаар тохирлоо

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар танилцууллаа. Сангийн сайд Б.Жавхлан ” БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооы дэд дарга Нин Жы Жө-тэй ажлын уулзалт хийлээ. Энэ уулзалтаар нэн шаардлагатай таван төслөө ярилцлаа. Нэгт, боомтуудын асуудал. Гурван боомтыг үйл ажиллагааг өргөжүүлэх, харилцан ачаа тээвэр нэвтрэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх асуудлыг ярьж байгаа. Тухайлбал, зүүн талаасаа Бичигт- Зүүнхатавч, Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн- Сэхээ боомтууд дээр 10 гаруй жил гацаад байсан төмөр замын харилцан нэвтрэл солбилцлын цэгийг эцсийн байдлаар тохирлоо. Одоо энэ гурван боомт дээр терминалыг хаана барих вэ гэдэг дараагийн шатны ажилдаа орсон. Бид өөрсдийн зүгээс бэлтгэсэн судалгаануудаа хүргүүллээ. Ингээд хоёрдугаар сарын сүүл гуравдугаар сарын эхээр товлогдсон байсан уулзалтыг хоёрдугаар сарын 15 болгож наашлуулсан. Энэ уулзалтаар терминалаа аль талдаа барихаа тохирчих юм бол цаашаагаа хөрөнгө оруулалтын асуудлууд шийдэгдээд ажиллана. Ерөнхий сайд ажлыг энэ жилдээ шуурхайлах үүрэг өгсөн. Хятадын талаас үүнийг баяртай хүлээж авсан. Боомт гэдэг бол хоёр улсын эдийн засагт харилцан ашигтайгаар экспорт, импортын бараа материалыг нэвтрүүлэх зэрэг эдийн засгийн хүлээлттэй байна” гэлээ.

Түүнчлэн Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам болон хос урсгалтай төмөр зам барих, Гашуунсухайт боомтоор одоо гарч буй нүүрс тээвэрлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах зорилгоор тулгуурт гүүрэн байгууламж бүхий багтаамж ихтэй тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, Улаанбаатар хотыг тойрсон тойрог хурдны зам барих зэрэг Монголын талаас тэргүүлэх ач холбогдол өгч буй төслүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцсон ажээ.

Previous Post

‘Хотулун гүнж’ кино ‘Berlinale’ наадамд оролцож байна

Next Post

Мөсний баяр тэмдэглэхэд эрсдэлүүдээ тооцсон болов уу?

Next Post
Мөсний баяр тэмдэглэхэд эрсдэлүүдээ тооцсон болов уу?

Мөсний баяр тэмдэглэхэд эрсдэлүүдээ тооцсон болов уу?

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.