• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

С.Амарсайхан: Иргэд олон нийт хов жив биш хариуцлага, шударга ёсыг хүлээж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2018-12-20
Ангилал: Улс төр
С.Амарсайхан: Иргэд олон нийт хов жив биш хариуцлага, шударга ёсыг хүлээж байна

HИТХ-ын дарга С.Амарсайхан өчигдөр /2018.12.19/ МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Тэрбээр МАН-ын Бага хурлын үеэр МАН-ын удирдлагууд болон гишүүдэд хандан  үг хэлсэн байна. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.


С.АМАРСАЙХАН:

-Ѳнѳѳдѳр МАН-ын Бага хурлаар дотоод асуудлаа хаалттай хэлэлцэж байгаа ч гадна талдаа иргэдээсээ, цаашлаад олон улсад ч нуух, хаах юм  бидэнд байхгүй болсоноо бүгд ойлгоцгооё. Яагаад гэвэл,  та бид муу сайнаа дуудалцаад, яс мах, ѳѳх булчирхай,  батга бэтгэ, идээ бээр гэж байдаг бол тэр бүгдээ гаргаж нэг рүүгээ хаях гээд нийгэм рүүгээ хэдийнэ цацчихсан. Одоо дахиж гаргах, дэлгэх, бахархах, гүжирдэх сонин байхгүй  болсон байх. 

“Даравч далдайна, булавч бултайна” гэдэг үг бий.  Ѳнѳѳдрийн үүсээд буй нѳхцѳл байдал жаргаж тѳгсдѳггүй  60 тэрбумаас эхэлсэн.  Одоо дахиад л 60 тэрбум дээрээ тулж ирээд яг таг гацаж байна.  Яасан ч салж, салгаж болдоггүй 60 тэрбум бэ? Дахиад 60 жил хичээгээд ч сэхэхгүй мѳхлийг  ард түмэнд ѳвлүүлэх үүд хаалга нь энэ гэж үзэж байгаа юм уу.

Одоо үргэлжлүүлээд ЖДҮ гээд бас нэг жиргэж дуусдаггүй асуудал ярьж явсаар 20 онтой золгож, 24 оныг угтах уу. Энэ ард түмний чинь сэтгэл, итгэл үлдсэн ганцхан утас нь МАН байсан учраас та биднийг сонгож олонхи болгосон.

Бид бүх асуудлаа яг ѳнѳѳдѳр, энэ танхимд эцэслэж шийдээд 2019 онд илүү бүтээлчээр иргэд, нийгмийнхээ асуудлыг шийдэж ажил, амьдралаа үргэлжлүүлэх ёстой. 

Одоо та бидний аав ээж ах дүү, эхнэр,  нѳхѳр, үр хүүхдээс чинь эхлээд улс нийтээрээ дуудалцаж дуусдаггүй хэрүүл, тэмцэл, дурсаж ханадаггүй худал, үнэн түүхийг чинь  битгий хэл бахархаад ч барахгүй гавьяа багуулсан байсан ч, сонсож үзэхийг хүсэхгүй байна. 

Иргэд олон нийт эд хѳрѳнгѳ биш эрүүл мэндийг хүсч байна. Хов жив биш хариуцлага, шударга ёсыг хүлээж байна.  Ѳнгѳ мѳнгийг биш ѳдрийн хоолтойгоо л байвал боллоо гэж хүлээсээр итгэл, сэтгэл нь улам алдарч байна.  

Та бүхний зарим нь ѳнгѳрсѳн хорин хэдэн жил улс тѳрд оролцож,  4-5 удаа сонгогдсон гэж бахархаж ярьдаг. Зарим нэг нь хашаагүй алба, дэвшээгүй сонгууль байхгүй болтлоо энэ нам, олон түмнээр дэмжүүлсэн. Гэхдээ одоо болноо.

Та нар тѳрт ёсоо уландаа гишгэж, тѳрсѳн биесээ хоохойлж, тѳр түмнээ бужигнуулж байх хойгуур чинь иргэд оршин суугчид чинь уушиг ам, уураг тархи нь утаанд хордож эхнээсээ амь нас, эрүүл мэндээрээ хохирч 10 жилийн дараа улс тѳр биш улс үндэстэн, удам судар чинь байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсчихээд, улсаараа сүйрэлимйн ирмэгт хүрчихээд байна.  

Улс орон, хот тосгоноор нь утаа, түгжрэл, ядууралд ямар хүмүүс, хэзээнээс оруулж, ѳнѳѳдѳр ийм нѳхцѳлд хүргэсэн гэдгийг бүгд мэдэж байгаа. Нийтийн эрх ашигт нийцсэн, улс тѳрийн бодлого шийдлээ дага. Эхнээсээ хариуцлагаа хүлээгээд дараагийн хүмүүсээ ажиллуул.  Чадахгүй бол дахиад хариуцлагаа тооц.  Одоо улс тѳрѳѳс илүү улс орноо бодох цаг болсон.  

Улаанбаатарын энэ хонхортоо та бид уралцаж, арсалдаад хэн нь хожих юм. Хэн ч хожсон хилийн дээс алхаад хэн нь байсан гэлээ  хэн ч биш гэдгээ ойлго.

Дэлхийд байхгүй эрсдэлтэй, хортой, ядуу зүдүү улс гэдгээрээ алдаршчихаад байна. Та бидэнд үүнээс ѳѳр хүсэх юм байна уу, байхгүй гэдэгт итгэлтэй байна.

Previous Post

МАН-ЫН БАГА ХУРАЛ: М.Энхболдыг УИХ-ын даргаас огцруулахаар болж, Д.Хаянхярваа, С.Батболд нарыг Удирдах зөвлөлөөс хаслаа

Next Post

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Next Post
Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Цасан шуурга шуурч, хүйтэрнэ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

2026-07-21
“Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

Б.Пүрэвдагва: “Туул-1” коллекторыг ашиглалтад оруулж байж бид гэр хорооллыг барилгажуулна

2026-07-21
“Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” ЗГ-ын тогтоолыг баталж, нөөцийн махны хүртээмж, түгээлтийг нэмэгдүүлэхээр боллоо

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.