• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Оюутолгойн татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-22
Ангилал: Засгийн газар
Засгийн газар хөл хориог дэмжихгүй гэсэн байр сууриа хадгалав

Засгийн газарт зөвлөх үйлчилгээ үзүүлж буй хуулийн фирмийн зөвлөгөөг үндэслэн “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсес” компанийг маргааны оролцогч тал болгож, сөрөг нэхэмжлэл гаргахыг дэмжлээ.

Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд “Рио Тинто”, “Туркойс Хилл Ресурсес” компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна.

“Оюу Толгой” ХХК-ийн 2013-2015 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн тайланд татварын хяналт шалгалт хийж холбогдох зөрчилд ногдуулсан шийтгэлийн хуудас, 2015, 2016 онд молибденд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцож төлөөгүй гэж Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан шийдвэрийн талаар “Оюу толгой” ХХК 2020 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Арбитрын дүрмийн дагуу Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Арбитрын бүрэлдэхүүний гаргасан маргаан шийдвэрлэх хуваарийн дагуу Засгийн газар 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдрийн дотор хариу тайлбар гаргах байсан.

Гэвч “Оюу толгой” ХХК 2021 оны нэгдүгээр сарын 07-ны өдрийн татварын шинэ акттай [1] холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх хүсэлт гаргаж, Хөрөнгө оруулалтын гэрээний 14.1-д заасан шаардлагыг хангах хүрээнд Арбитрын бүрэлдэхүүн дээрх хугацааг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр болгон хойшлуулаад байсан юм.

[1] Татварын ерөнхий газар 2016-2018 оны татвар төлөлтийн байдалд 2020 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр 649.4 тэрбум төгрөгийн шинэ акт тавьсан.

Previous Post

Ерөнхийлөгчтэй холбоотой Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

Next Post

Caид Моллаи Aвстралийн бөx Шaмил Бopчaшвилиг ялж ABAPГЫН AЛTAH MEДАЛИЙН төлөө шалгарлaa

Next Post
Caид Моллаи Aвстралийн бөx Шaмил Бopчaшвилиг ялж ABAPГЫН AЛTAH MEДАЛИЙН төлөө шалгарлaa

Caид Моллаи Aвстралийн бөx Шaмил Бopчaшвилиг ялж ABAPГЫН AЛTAH MEДАЛИЙН төлөө шалгарлaa

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

2026-07-23
Хүй долоон худагт болох Хүрээ цам-Даншиг наадмын хөтөлбөр

Өнөөдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Улаанбаатарт +32  градус дулаан байна

2026-07-23
Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

Ирэх өдрүүдэд огцом халж, говийн бүсээр +38 градус давна

2026-07-22
Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

2026-07-22
Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын хүний өвчлөлийн сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

2026-07-22
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

2026-07-22
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртадна

2026-07-22
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +26 хэмийн дулаан байна

2026-07-22
Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

Их, дээд сургууль, коллежийн хичээлийг 9-р сарын 15-наас эхлүүлнэ

2026-07-21
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.