• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Ерөнхийлөгчтэй холбоотой Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-22
Ангилал: Нийгэм
Ерөнхийлөгчтэй холбоотой Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хэлэлцэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт, 5 дугаар зүйлийн 5.4, 5.6, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэг тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэж хоёрдугаар дүгнэлт гаргасан.

Энэ дүгнэлтээр тус хуулийн гуравдугаар зүйлийн 3.1.2 дахь заалт болон 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж мөн өдрөөс түдгэлзүүлсэн. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.”, гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэсэн.

Өөрөөр хэлбэл, өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд тусгаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзсэн юм.

Цэцийн уг дүгнэлтийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв гэж үзсэн.

Хэлэлцэж буй асуудлаар гишүүд тодруулга авч байна.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

Өнөөдөр Монголын парламентад олон намын тогтолцоо нэвтэрснээс хойш 30 жил өнгөрч байна. Төрт ёсны сүүлийн 30 жилд байгаагүй ийм улс төрийн шийдвэр бүхий Цэцийн дүгнэлтийг шийдвэрлэх гэж байна.Монгол Улсын тусгаар тогтнол, Үндэсний аюулгүй байдлын баталгаа, хууль дээдлэх зарчим, хүний эрх, эрх чөлөө, сонгох, сонгогдох эрхийн баталгаа болсон Монгол улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаад жил гаруй болж байна. Монгол улсын Үндсэн хууль бол Монголын ард түмний Үндэсний зөвшлийн тунхаг юм. Үүний үр дагаврыг анх удаа хэлэлцэж. Монголчууд бид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэж хүндлэн биширч, хуулиа дээдэлж ирсэн.Гэтэл өнөөдөр Монгол улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ үүргийг Цэц өнөөдөр ямар байдалд хүргэснийг та бид харж байна.Цэц хууль тогтоогчоос гаргасан хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг хянаж, дүгнэлт гаргадаг төрийн том институци. Гэтэл өнөөдөр Цэц УИХ-д үүрэг болгодог байгууллага боллоо. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна.

Previous Post

СХД-ийн хэмжээнд Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах аяны хүрээнд зөвшөөрөлгүй байршуулсан гражуудад мэдэгдэх хуудас өгсөн байна

Next Post

Оюутолгойн татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар боллоо

Next Post
Засгийн газар хөл хориог дэмжихгүй гэсэн байр сууриа хадгалав

Оюутолгойн татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргахаар боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийг Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авлаа

2026-09-08
Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

2026-09-08

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-09-08
Долдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Ховд, Хөвсгөлийн баруун, Говь-Алтай, Өвөрхангайн хойд сумдын нутгаар бага зэргийн бороо орно

2026-09-08
Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

2026-09-07

Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна

2026-09-07
Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

Дүүжин замын бүтээн байгуулалт 85 хувьтай байна

2026-09-07
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2026-09-07
Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-07
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.