• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Гадаадад явагддаг наадмуудад аймгийн цол олгох санал гаргав

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-05-13
Ангилал: Нийгэм, Спорт
Гадаадад явагддаг наадмуудад аймгийн цол олгох санал гаргав

Хилийн чинад дахь Монголчуудын зөвлөл (ХЧДМЗ)-өөс МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжавтай уулзаж, Үндэсний их баяр наадмын тухай хуулийг шинэчлэн найруулж батлуулахтай холбогдуулан хуулийн төсөлд санал өгөхөөр хандлаа.

Уулзалтын үеэр ХЧДМЗ-ийн Спорт, залуучуудын хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан “Солонгос, Европ, АНУ дахь Монголчуудын холбоод нь хилийн чинадад амьдардаг 220,000 орчим иргэнийг нэгтгэсэн ТББ юм. Жил бүрийн улсын баяр наадмыг тухайн орнуудад ажиллаж, сурч, амьдарч байгаа монголчуудынхаа дунд өргөн дэлгэр тэмдэглэж, үндэсний өв соёлоо сурталчилж, мөн эх орноосоо хол өсч, хүмүүжиж байгаа олон мянган хүүхэд залуучууддаа өвлүүлэн үлдээхийн тулд өөрсдийн бүх л боломжийг ашиглан ажиллаж ирсэн.

Даяаршиж байгаа энэ үед Монгол орныг маань дэлхийд ганцхан Эрийн гурван наадам, түүний гол цөм болох үндэсний бөхийн барилдаанаар төсөөлөх, түүнийг сонирхон үзэх гадаадын олон мянган иргэн байдаг. Тийм учир дээрх орнуудад суух Монгол Улсын Элчин сайдын яамтайгаа хамтран Улс, аймаг, сумын цолтой, мөн залуу бөхчүүд оролцсон 128-256 бөхийн барилдааныг жил бүрийн наадмаар зохион байгуулж ирсэн.

Энэхүү наадамд оролцдог улс, аймаг, сумын цолтой бөхийн тоо нь манай зарим 3-4 сумтай аймгуудын наадмаас илүү байдгийг анхаарч үзэн, дээрх улсуудад зохион байгуулагддаг 256 бөхийн барилдаанд амжилт гаргасан бөхчүүдэд аймгийн цолыг тухайн оронд суух Элчин сайд нь олгож байх саналыг хуулийн төсөлдөө тусгаж өгөхийг хүсч байгаагаа илэрхийллээ.

Мөн төлөөллүүд монгол бөхийн нэр хүндийг хамгийн ихээр унагаж байгаа допингийн асуудалд МҮБХ хатуу байр суурь баримтлан ажиллаж байгаад талархан, Солонгос, Европ, АНУ дахь монголчуудын наадамд амжилт үзүүлсэн бөхчүүдээс допингийн журмын дагуу шинжилгээ авах боломжтойг хэлэв.

МҮБХ-ны тэргүүний үүргийг гүйцэтгэгч Ц.Магалжав “Гадаад оронд ажиллаж амьдарч байгаа монголчууд маань өв соёлоо сурталчилж, хойч үедээ таниулах, өвлүүлэхээр хичээж байдагт талархаж явдаг. Та бүхний саналыг МҮБХ-ноос боловсруулж байгаа хуулийн төсөлдөө оруулж, хэлэлцүүлэх асуудлыг тавья. Хуулийн төслийг манай холбооноос гадна ХЗДХЯ боловсруулж байгаа. Иймд та бүхэн өв соёл, уламжлал, тухайн оронд амьдарч байгаа олон мянган иргэний эрх ашиг, санал хүсэлт гэдэг талаас нь Соёлын Яам, Гадаад харилцааны яамдаар дамжуулж, ХЗДХЯ-ны хуулийн төсөл боловсруулагчдад саналаа бас хүргүүлэх нь зөв болов уу гэж үзэж байна.

Допингийн асуудалд МҮБХ-ны 2017 онд допингийн талаар гаргасан журмыг баримтлан, хатуу байр суурьтайгаар ажиллана. Хуулийн төсөлд допинг хэрэглэвэл 4 жил барилдуулахгүй гэж тусгаж байгаа. Энэ цаг үед ажиллаж байгаагийн хувьд монгол бөхөд гарч байгаа допинг, бусад ёс бус үйлдлүүдийг арилгахын төлөө хичээн, хэн нэгэн иргэн, төрийн өндөр албан тушаалтан, бөхийн нөлөөлөлд автахгүйгээр ажиллана” хэмээжээ.

Previous Post

УИХ чуулган: Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулна

Next Post

Б.Бат-Эрдэнэ: Мөнхөөгийн Оюунчимэг ээ ‘БАРАГТАЙХАН БАЙНА’ шүү

Next Post
Б.Бат-Эрдэнэ: Мөнхөөгийн Оюунчимэг ээ ‘БАРАГТАЙХАН БАЙНА’ шүү

Б.Бат-Эрдэнэ: Мөнхөөгийн Оюунчимэг ээ 'БАРАГТАЙХАН БАЙНА' шүү

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.