• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

УДШ: О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-27
Ангилал: Нийгэм
УДШ: О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзлаа

Ардчилсан даргын бүртгэлийг бүртгэх тухай Улсын Дээд шүүхийн хурал өнөөдөр (2021.4.27) боллоо.  Хуралдаанаар Ардчилсан намын үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус намын хувийн хэрэг дэх мэдээлэлд өөрчлөлт оруулах буюу намын даргаар О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг тус тус бүртгүүлэх тухай хүсэлтүүдийг хэлэлцээд Улс төрийн намын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-т зааснаар намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой маргаан гэж үзэж, дээрх хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэв. Мөн Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хорооны гишүүдийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг Улс төрийн намын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т заасан үндэслэлээр хангахаас татгалзлаа. Ийнхүү УДШ-ээс О.Цогтгэрэл, М.Тулгатын хэнийг ч АН-ын даргаар бүртгэхээс татгалзжээ.

АН-ын даргыг сонгох сонгуулийн санал хураалтыг талууд нэг өдөр цахим болон цаасаар авсан. Тодруулбал, Ц.Тувааны зохион байгуулсан цаасан сонгуулийн үр дүнд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл даргаар сонгогдсон  бол С.Эрдэнийн зохион байгуулсан цахим сонгуульд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч М.Тулгат олонхын саналыг авч, ялалт байгуулсан юм. Товчхондоо, С.Эрдэнийг М.Тулгат, Ц.Тувааныг О.Цогтгэрэл орлохоор болов.
Ингэснээр О.Цогтгэрэлийг АН-ын даргаар батламжлах их хурлаа “Дүнжингарав” худалдааны төвийн задгай талбайд зохион байгуулж, АН-ын даргаар бүртгүүлэхээр энэ сарын 8-нд Улсын Дээд шүүхэд хандсан. Харин М.Тулгатыг АН-ын даргаар батламжлах их хурлаа цахимаар зохион байгуулж, улмаар мөн Улсын Дээд шүүхэд хандсан.
Previous Post

СХД-ийн хэмжээнд нэг хоёрдугаар тунг зэрэг хийж эхэлжээ

Next Post

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн машиныг QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна

Next Post
Эрүүл мэндийн байгууллага, хэвлэл мэдээллийн логотой автомашин цагийн хязгааргүй зорчино

Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн машиныг QR кодгүй, цагийн хязгаарлалтгүй замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

Арваннэгдүгээр сарын 7-ноос өрхийн эмнэлгүүд амралтын өдөр 17:00 цаг хүртэл ажиллана

2026-10-27
Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

Н.Учрал: Нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүл

2026-10-27
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

2026-10-27
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 83 этгээдийг илрүүлжээ

2026-10-27
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа

2026-10-27
Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

Монгол Улс, Беларусь Улсын Ерөнхийлөгч нар хэлэлцээний дүнгээр мэдээлэл хийлээ

2026-10-27
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Беларусийн Ерөнхийлөгч Ч Александр Лукашенко нар албан ёсны хэлэлцээ хийлээ

2026-10-27
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу

2026-10-27
Ирэх саруудын цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна

2026-10-27
Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

Шунхлай групп: Нөмрөгийн дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд хамтран ажиллана

2026-10-26
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.