• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Эрүүл мэндийн байгууллага, хэвлэл мэдээллийн логотой автомашин цагийн хязгааргүй зорчино

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-04-26
Ангилал: Нийгэм
Эрүүл мэндийн байгууллага, хэвлэл мэдээллийн логотой автомашин цагийн хязгааргүй зорчино

Бүх нийтийн бэлэн байдлыг зэрэг тогтоосон хугацааг сунгаж нийслэлийн хэмжээнд хөл хорионы дэглэм үргэлжлэх болсонтой холбогдуулж зөвшөөрөгдсөн 15 салбарын ажилчдыг QR кодтой авто машинаар хөдөлгөөнд оруулцуулах болсон. Өчигдөр үдшээс хойш АТҮТ-ийн цахим хуудсанд хандан QR кодоо идэвхжүүлэх гээд амжаагүй, өглөө зайлшгүй ажиллах шаардлагатай эрүүл мэндийн байгууллагын ажилчдын автомашиныг буцаасан гээд энэ удаагийн зохицуулалт нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Дээрх асуудалтай холбогдуулан Улсын Онцгой комисс болон Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас тайлбар хийлээ.

“Өмнөх хөл хорионы үед хөдөлгөөнд оролцож байсан 41500 тээврийн хэрэгслийн эрхийг сэргээх замаар зохицуулалтыг хийсэн. Гурван салбарын тээврийн хэрэгслийн цагийг хязгаарлаагүй. Одоогоор хүнс түгээлт, цахилгаан, буяны ажил, эрүүл мэнд, хэвлэл мэдээллийн салбар гээд 31-32 мянган тээврийн хэрэгслийн эрх нээгдээд байна. Өмнөх зохцуулалтаас энэ удаагийн зохицуулалт өдрийн цагийн зохицуулалт хийж байгаагаараа ялгаатай. Үүнээс болж үл ойлголцол үүсэж байгаа тул цаашид засаж сайжруулаад явна. Одоогийн байдлаар 15 мянга орчим санал, гомдол ирээд байгаа. Эрүүл мэндийн байгууллагын 11 мянган тээврийн хэрэгслийг бүгдийг нь цагийн хязгаарлалтад оруулаагүй. Энэ салбарынхан байгууллагын харьяаны тээврийн хэрэгслээр цагийн хязгааргүй зорчино. Харин хувийн хэрэгслээрээ зорчиход цагийн хязгаараа мөрдөнө. Мөн хэвлэл мэдээллийн логотой авто машиныг цагийн хязгаарлалтад оруулсаныг эргэж харж зохицуулалт хийнэ” гэлээ.

Түүнчлэн Нийслэлийн тээврийн газраас өдөр бүр 750 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явуулж байгаа тоог удахгүй нэмнэ. Гэхдээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчих иргэд биедээ ажлын үнэмлэхээ авч явах ёстойг санууллаа. Мөн нийтийн тээвэр өглөө 07.00-10.00 17:00-20:00 цагийн хооронд л үйлчлэх цагийн хуваарьт өөрчлөл оруулахгүй. Харин хөдөлгөөн зохицуулалтад өөрчлөлт оруулахаар судалж байгааг хэллээ.

Previous Post

СХД-ийн хэмжээнд 98498 иргэн дархлаажуулалтанд хамрагдсан байна

Next Post

УОК: Бид хүссэндээ QR зохицуулалт хэрэгжүүлээгүй тул 12 хоног л тэвччих

Next Post
ЭМЯ хатуу хөл хориог 14 хоногоор сунгах санал УОК-т гаргалаа

УОК: Бид хүссэндээ QR зохицуулалт хэрэгжүүлээгүй тул 12 хоног л тэвччих

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

Модны цагаан хөвөн харшил үүсгэдэг үү?

2026-06-26
Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын хашааг нийслэлээс буулгаж байна

Яг одоо Жуковын хөшөөний арын хашааг Нийслэлээс буулгаж байна

2026-06-26
Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

Гадаад харилцааны яамнаас Япон Улсад суугаа Монгол иргэдэд газар хөдлөлттэй холбогдуулан анхааруулга гаргалаа

2026-06-26
Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

Амрах цэг, худалдаа үйлчилгээ нэг дор бүрдсэн Монгол Улсын анхны “Ногоон өртөө” Булган аймагт нээгдлээ

2026-06-26
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

2026-06-26
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

2026-06-26
Дорнын зурхай

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-06-26
Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

Улаанбаатарт үүлшинэ, өдөртөө бороо орно

2026-06-26
Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

Говь-Алтай аймаг хорио цээрийн дэглэмийг 28 хоног үргэлжлүүлэхээр болжээ

2026-06-25
БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

БҮТ: Шалгалтын төв болгон дээр эмч, сэтгэлзүйчид ажиллаж байна

2026-06-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.