• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Вакцин хийлгэсний дараа халуурвал дархлаа тогтож байна гэсэн үг

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-26
Ангилал: Эрүүл мэнд
Вакцин хийлгэсний дараа халуурвал дархлаа тогтож байна гэсэн үг

Хөл хорио суларч, covid-19 халдварын эсрэг дархлаажуулалт дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Бүгд Найрамдах Энэтхэг улсын буцалтгүй тусламжаар “АстраЗенека” вакцины 150 мянган тунг энэ сарын 23-нд хүлээн авсан өдрөөс вакцинжуулалт эхэлсэн ба 18-аас дээш насны иргэд хамрагдах юм. Энэ талаар ЭМЯ-ны Ахлах шинжээч Д.Нарангэрэлээс тодрууллаа.

-Энэ сарын 23-нд дархлаажуулалт эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл хүн амын хэчнээн хувь нь вакцинд хамрагдаад байна?

-Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд 3112 хүн вакцинд хамрагдсан. Энэ нь эхний удаад дархлаажуулахаар төлөвлөсөн зорилтот бүлгийн 22 хувийг эзэлж байна. Бид соvid-19 халдварын эсрэг “АстраЗенека” вакцинаар эхний удаад зорилтот бүлгийн 16 байгууллагын 14.092 хүнийг хамруулахаар төлөвлөсөн.

–Эрүүл мэндийн яамны өчигдрийн мэдээллээр вакцин хийлгэснээс хойш 3-5 хоногт халуурах, ядрах зэрэг хариу урвал хүмүүст илэрч байгааг дурдсан. Вакцины хариу урвал үзүүлж буй хүмүүсийг насны бүлгээр нь авч үзвэл?

–Вакцин био бэлдмэл хийлгэж буй хүмүүст хэсэг газрын, ерөнхий биеийн урвал гардаг. Хэсэг газрын гэдэгт вакцин тарьсан булчин орчимд улайх, загатнах, өвдөх, тухайн хэсгийг булчирхай цочих зэрэг шинж тэмдэг бий. Ерөнхий биеийн гэдэгт жихүүдэс хүрэх, халуурах, толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг илэрч байна. “АстраЗенека” вакцинд хүн амын 18-аас дээш насны иргэдээ хамруулж байна. Вакцинд хамрагдсан хүмүүсийн 3-5 хувьд ямар шинж тэмдэг илэрч байна вэ гэдэг судалгаа явуулахад жихүүдэс хүрэх, бага зэрэг халуурах, толгой өвдөх, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрч байна. Энэ нь дархлаа сайн тогтож байна гэсэн үг. Тухайн хүн вакцины эсрэг хариу урвал өгч, дархлаа тогтож байна гэж бид үздэг. Вакцины хариу урвалын шинж тэмдэг 2-3 хоногийн дараа арилна. Харин шинж тэмдэг удаан хугацаанд илүү хүчтэй үргэлжилбэл заавал эмчид хандах ёстой. Дархлаажуулалтын явцад вакцины хариу урвалд 40-өөс дээш наснынхан мэдрэг байна.

-Манай улс эхний ээлжид БНЭУ-ын буцалтгүй тусламжаар “АстраЗенека” вакцины 150 мянган тун, БНХАУ-ын буцалтгүй тусламжаар “Синофарм” компанийн “Verocell” вакцины 300 мянган тунг хүлээн аваад байна. Төрийн байгууллагуудад вакциныг хуваарилж байна уу. Төрийн албан хаагчдын хэчнээн хувь нь ямар вакцинд хамрагдаад байна?

–Вакциныг төрийн байгууллагуудад хуваарилахгүй. Дархлаажуулалтын 20 цэгээр вакцин хийж байна. Нэн түрүүнд бид зорилтот бүлгээ дархлаажуулж байна. Соvid-19 халдварын эсрэг тэмцэхэд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчид. Эмч эмнэлгийн ажилтнуудаас ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, түргэн тусламж, эрчимт эмчилгээ, өрхийн эмнэлгийн эмч нарыг хамруулж байна. Мөн Засгийн газар, УОК-ын шийдвэрийн дагуу стратегийн ач холбогдол бүхий онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил гааль зэрэг төрийн албан хаагчдыг хамруулж байна. Соvid-19 халдварын эсрэг “АстраЗенека” вакцинд эхний ээлжид эрүүл мэндийн 8640 ажилтан, хувийн хэвшлийн 4100, төрийн албан хаагчдын 3800, нийгмийн ажилтан 3000. Мөн эрсдэлт бүлгийн буюу 55-64 насны хүн вакцинд хамруулахаар төлөвлөсөн.

-Дархлаажуулалт эхлүүлэхээс өмнө вакцин хадгалах бэлтгэл ажлыг хангасан. Хадгалалтын горим, тоног төхөөрөмж найдвартай юу?

-Монгол Улсад соvid-19 халдварын эсрэг вакцин хадгалах 3 түвшний тоног төхөөрөмж бэлтгэсэн. Тиймээс вакцины хадгалалт хамгаалалтын горим, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмж найдвартай. Эхний ээлжид хүлээн авсан вакин 2-3 градуст хадгалах горимтой. Задалсан вакциныг 6 цагийн хугацаанд хэрэглэх заалттай.

Б.ЦЭЦЭГ

Previous Post

Монголын ‘Дота’чид Азийн тэмцээнд түрүүлж, 17 мянган долларын эзэд болов

Next Post

Өчигдөр ОХУ-аас ирсэн 51 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлажээ

Next Post
Өчигдөр ОХУ-аас ирсэн 51 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлажээ

Өчигдөр ОХУ-аас ирсэн 51 иргэнийг Дархан-Уул аймагт тусгаарлажээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

Улаанбаатарт -2 градус, цас орохгүй

2026-10-25
Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

Монгол, Финландын харилцааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан иргэдийг шагналаа

2026-10-24
“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

“Монголын сайхан орон” тоглолтыг Хельсинки хотноо толилуулав

2026-10-24
Улаанбаатарт 3 градус дулаан байна

Улаанбаатарт 0 градус багавтар үүлтэй, цас орохгүй

2026-10-24
“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” арга хэмжээ өнөөдөр Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа

2026-10-23
Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

Ирэх 11-р сард хоёр удаа бүх нийтээр амарна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна

2026-10-23
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилчин, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

2026-10-23
Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

Оюутолгойн 3 их наядын ногдол ашгийн зарцуулалтын талаарх хуулийг татан авах асуудлыг хэлэлцэж, буцаан татахаар шийдвэрлэжээ

2026-10-23
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.