• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

ХӨСҮТ-ийн гурван лаборатори PCR шинжилгээний хариуг 21-23, хамгийн уртдаа 31 цагийн дотор гаргадаг

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-05
Ангилал: Эрүүл мэнд
ХӨСҮТ-ийн гурван лаборатори PCR шинжилгээний хариуг 21-23, хамгийн уртдаа 31 цагийн дотор гаргадаг

Эрүүл мэндийн сайд С.Энхболд ХӨСҮТ-ийн удирдлагууд болон ажилтан албан хаагчидтай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Уулзалтын эхэнд сайд С.Энхболд Цагаан сарын үеэр хөл хорионы дэглэмийг чангатгаж, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх саналыг Улсын онцгой комисс дэмжсэн, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөж байгаа зэргийг танилцууллаа. Мөн цар тахалтай нэг жилийн хугацаанд хамгийн их ачаалал авч ажиллаж байгаа тус төвийн эмч, сувилагч, ажиллагсдаар бахархаж байгаагаа илэрхийлсэн юм.

Сорьц авах бамбар, хуруу шилний нөөц одоогоор 166 мянга байгаа бөгөөд удахгүй 300 мянгыг нэмнэ

Өнгөрсөн хугацаанд ХӨСҮТ нийтдээ 220 гаруй мянган иргэнийг шинжилгээнд хамруулсан байна. Мөн сорьц авах бамбар, хуруу шилний нөөц одоогоор 166 мянга байгаа бөгөөд удахгүй 300 мянгыг нэмэх гэнэ. Ингэснээр шинжилгээний нөөцөд хэсэгтээ санаа зоволтгүй болно. Шинжилгээний хариу өмнө нь 72, 48 цагийн хугацаанд гардаг байсан бол одоо ажиллаж байгаа гурван лабораторийн нэг нь хамгийн уртдаа 31 цаг , нөгөө хоёр нь 21-23 цагийн дотор гаргаж байгаа аж.

ХӨСҮТ-ийн удирдлага, ажилчид шинжилгээний хариу гарах хугацааг хурдасгахын тулд 24 цаг дотор оруулахаар хичээж байгаа гэдгээ ч илэрхийллээ. Тус төв нь нийтдээ 554 ортой бөгөөд 330 ор нь халдварын өвчлөлтэй хүмүүсийг хэвтэн эмчлүүлдэг байна. Одоогоор тус эмнэлэгт 222 иргэн байгаагаас 208 нь шинжилгээний хариу нь батлагдсан өвчтөнүүд байгаа бол 14 нь сэжигтэй тохиолдол гэдгийг Эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг энэ үеэр хэлэв. Мөн тэрээр Эрүүл мэндийн сайдад хүнд өвчтөн тээвэрлэх бүрэн тоноглогдсон гурван автомашин хэрэгтэй байгааг уламжилсан юм. Харин энэ тал дээр салбарын сайд бүх талаар дэмжихээ амласан юм.

Хөл хориог чангатгаад өрх бүрээс шинжилгээ аваад эхлэхээр эмч, ажилтнууд 24:24 цагаар ажиллана

Ноднин жилийн арваннэгдүгээр сараас эхлэн тус эмнэлгийн лабораторийн ажилчдын ачаалал эрс ихэссэн бөгөөд 24 цагаар тулж ажиллажээ. Тиймээс энэ сарын 1-нээс 10-ны өдрийг хүртэл ажилчдаа амраах зорилгоор 24 цаг гараад 48 цаг амардаг байдлаар ажлыг нь зохицуулсан байна. Харин хөл хориог чангатгаад өрх бүрээс шинжилгээ аваад эхлэхээр ажлын цагийг нь буцаад 24:24 болгох ажээ.

Эрүүл мэндийн яамны зүгээс тус эмнэлгийг 400 ор бэлдэх шаардлагатай гэсэн тул Элэгний тасгаа бэлдсэн бөгөөд өрх бүрээс шинжилгээ авахаар өвчлөл ихэснэ гэж тооцоолон бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хувьд хүчилтөрөгчийн үйлдвэртэй болох нэн шаардлага байгаа учраас энэ ажлыг шийдвэрлэхээр болж өмнөх сайдын үед Ажлын хэсэг байгуулагдсаныг одоогийн сайд үргэлжлүүлэн ажиллуулж байгаа. Үүн дээр салбар хариуцсан сайдын хувьд анхаарч ажиллана гэдгээ С.Энхболд сайд илэрхийллээ. Уулзалтын төгсгөлд тэрээр ‘Цар тахлын хоёр дахь давалгаа үүсэх магадлал бий энэ цаг үед та бүхний ажлын хариуцлага маш чухал. Хүнд хэцүү цаг үед та бүхэн минь маш сайн ажиллаж байгаа. Эмч, сувилагч, асрагч, ажилтан, албан хаагчид та бүхнээрээ бахархаж байна. Бүх нийтийг вакцинжуулах ажилд жижиг гэлтгүй бүх зүйлийг бэлдэх хэрэгтэй. Бид бүхэн хамтарч ажиллаж байж үүнийг даван гарна’ хэмээн хэлсэн юм.

 

Эх сурвалж: ЭМЯ

Previous Post

Манай улс kopaнаг эмчлэхэд нэг хүнд 8 сая төгрөг зарцуулдаг гэдэгт итгэхэд бэрх байна

Next Post

ЭМЯ: 38 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1,928 боллоо

Next Post
ЭМЯ: 38 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1,928 боллоо

ЭМЯ: 38 хүнээс халдвар илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт тохиолдол 1,928 боллоо

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

ТАНИЛЦ: Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дарга Б.Азжаргал ХОМ

2026-09-18
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ

2026-09-18
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй

2026-09-18
Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

Маргааш бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна

2026-09-18
УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

УИХ-ын даргын 2026 оны захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг өнөөдөр хуралдана

2026-09-18
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-09-18
Өдөртөө үүлшиж, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Улаанбаатарт +15 градус дулаан, бага зэргийн бороо орно

2026-09-18
Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанк бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгаллаа

2026-09-17
Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол улс, БНХАУ, ОХУ-ын худалдаа, аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2026-09-17
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагаанд хуулийн дагуу арга хэмжээ авна

2026-09-17
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.