Сайн байна уу. Одоо таны биеийн байдал ямар байгаа вэ?
Биеийн байдлын хувьд ямар нэгэн зовиур байхгүй.
Та анх xaлдвар авснаа яаж мэдсэн бэ. Ямар шинж тэмдэг илэрч байв?
Тapхины цycaн хангамжийн дyтагдал гэсэн оноштой, тapxиндаа эмчилгээ хийлгэхээр өнгөрсөн оны арванхоёдугаар сарын 12-ны шөнө (2020.12.12) Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн зургаа дахь хоног дээр Соvid-ийн xaлдвap эмнэлэгт гарч 8 эхний шинжилгээгээр сөрөг гарсан. Хоёр дахь шинжилгээг арванхоёрдугаар сарын 23-ны өдөр авахад эерэг гарч Цэргийн төв эмнэлэг рүү шилжүүлсэн. Тухайн үед халyyнаа үзүүлэхэд өндөр биш мөртлөө оройд унтахын өмнө бие apзайx, даарах, хөлрөх зэрэг шинж тэмдэг 2-3 өдөр илэрсэн. Хөнгөн хэлбэрээр өвчилсөн болохоор бусдаар гайгүй.
Хэд хоног эмчлүүлсэн бэ?
21 хоног эмчлүүлсэн. Эмнэлгээс гараад тусгаарлалтад тав хоносон.
Эмнэлэгт ямар эмчилгээнүүд хийгдсэн бэ?
Миний хувьд хөнгөн хэлбэрээр өвчилcөн гэж өөрийгөө үзэж байгаа. Эмч нарын хэлснээр “Хоёр yyшгиндаа xaтгaaтай, цyc нь өтгөpcөн буюу цycaнд Соvid-ийн xaлдвар илэрсэн” гэж хэлсэн. Дотроо олон ширхэгтэй Япон эM уудаг байсан. Найман цагийн зайтай хэд хоног уугаад араас нь мөн антиботикийн төрлийн эмvvдээс гадна витамин С, Д байнга уусан.
Манай улсад Kopoна вирусээр xaлдварласан нэг хүний эмчилгээнд дунджаар 8 сая төгрөг зарцуулдаг гэсэн мэдээллийг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-аас өгсөн . Эмчлүүлж байсан хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?
Нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулдаг гэдэгтэй огт санал нийлэхгүй, санаанд ч багтахгүй байна. Ерөнхий том зураглалаар нь буюу нийт үйлчилгээг оруулаад хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, өмсөж зүүх хувцас хэрэглэл, бээлий, цахилгаан, дулаан гээд энэ бүхнийг тооцоолсон дүн юм болов уу. Миний хувьд 8-9 сая төгрөгийн эмчилгээ үйлчилгээ авсан гэж хэлэхгүй.
Цэргийн төв эмнэлгийн нөхцөл байдал нь хэр байв, Өрөөндөө хэдүүлээ эмчлүүлсэн бэ?
Өрөөндөө хоёулаа байсан. Дотроо бие засах өрөөтэй. Хамт хэвтэж байсан хүн надаас хоёр хоногийн өмнө эмнэлгээс гарснаар дөрвөн хүнтэй өрөө рүү шилжүүлсэн. Тэндээ хоёр хоноод өрөөнд хэвтэж байсан хүмүүстэйгээ хамт дараагийн хяналтын шат руу шилжсэн. Ер нь эмнэлгүүдийн цэвэрлэгээ, ариутгал хангалтгүй болжээ. Цэргийн төв эмнэлгийн тухайд хөлөөр манарсан тоостой өрөөнд байдаг байсан. Хүйтэн, цонхгүй өрөөнд нар харалгүй 21 хоносон. Өрөөний гэрэл бүдэг, халуун ус нь нэлээд удаан гоожуулж байж гарна.
Хоолоороо л би тэнхэрсэн. Халдвар анх авснаас сонсоод сэтгэл санаагаар унаж, хоол ч идэх сонирхолгүй хэд хоносон. Тэгээд хоолоо иддэг болсноор бие хурдан тэнхэрсэн. Өдрийн гурван хоолтой, хоол нь порц ихтэй, амт сайтай. Хууч өвчтэй хүмүүст гэхэд биед нь тохирсон хоол өгдөг байсан.
“ЭМЧ НАР УТСААР ЯРЬЖ, БИЕИЙН БАЙДЛЫН ТАЛААР ХЭЛДЭГ БАЙСАН”
Эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар, хамгааллын дэглэмийг сахиж байна уу?
Эмч, сувилагч нар өвчтөнvvдтэй гаднаас дандаа харилцдаг байсан. Өвчтөнvvдийн өрөөнд орж ирэх гэхээсээ орж ирэхгүй нь олон. Ихэвчлэн утсаар ярьж, биеийн байдлын талаар хэлдэг байсан. “Цээжний зураг нь ийм гарсан” гэдэг ч юм уу утсаар, зайнаас харилцана. Эмч нар эргээд шинжилгээнүүдийн хариуг мэдэгдэнэ гэж хэлдэг атлаа ээлж нь солигдоод л чимээгүй болчихдог. Энэ нь эргээд өвчтөнүүдэд мэдээлэл өгөх тал дээр дутагдалтай санагдсан. Заавал араас нь “Юу болж байна” гэж асууж тодруулж байж эргэж хариу өгөх жишээний.
Мөн xaлдвap авсан хүнийг гэрээс нь эмнэлэг рүү шилжүүлэх зэрэг зөөврийн ажил хийж байгаа хүмүүсийн хувьд харилцаа, хандлагын доголдол их ажиглагдсан. Гэрээс нь хувцас хунарыг нь ч өмсүүлэлгүй авчирсан хүмүүс зөндөө байсан. “Машинд хурдан ор, гар” гэх мэт харилцааны доголдолтой зүйлс хэдэнтээ ажиглагдсан.
Соvid-р өвчлөөд эдгэрсэн ч сyльдах, мартамхай болох шинж тэмдгүүд илэрч байна гэж ЭМЯ-наас мэдээлсэн?
Тухайн хүнийхээ биеийн байдлаас хамаараад өөр өөр байх шиг байна. Надтай хамт хэвтэж байсан хүний охин нь ХӨСҮТ-д эмчлүүлээд гэртээ гарсан. Гэтэл одоо хүртэл амтлах, үнэрлэх мэдрэмж нь хэвийн болоогүй гэж дуулдсан. Миний хувьд хөнгөн өвчилсөн болохоор янз бүрийн хүндрэл гараагүй. Өндөр xaлyypaaгүй, үнэрлэх, амтлах мэдрэмж бүгд хэвийн байсан. Одоогоор эдгэрсний дараах зовуур алга. Удаан хугацаанд агаар, хөдөлгөөний дутагдалд орсон учраас эмнэлгээс гарснаас хойш өглөө эрт босч 20 минут алхах зэргээр дархлаагаа дэмжиж байна.
Эмнэлгээс гарахад танд юу гэж зөвлөсөн бэ?
Дархлаагаа дэмжихийг зөвлөсөн.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өгч байгаа зөвлөмжүүдийг цаасан дээр хэвлээд өгсөн. Түүнээс биш тэгнэ, ингэсэн гэсэн зүйл хэлээгүй. Эдгэрсний дараах хяналтын шатны тав хоногт шинжилгээ аваад хариуг нь утсаар мэдэгдэнэ гэсэн боловч одоогоор мэдэгдээгүй л байна.
Xaлдвap авсан хүмүүс сэтгэлзүйн хувьд хүнд байх?
Xaлдвap авсан хүмүүс өвдөхөөсөө илүү сэтгэлзүйн хувьд хүнд дарамттай байдаг нь үнэн. Xaлдвap авсан гэдгийг мэдэнгүүтээ хандах хандлага өөр болдог. Мөн тухайн үед төрийн байгууллагуудын явуулж буй үйл ажиллагаанууд нь өвчтөнд айдсыг бий болгодог.
Жишээ нь маш олон газраас бүртгэл хийгддэг. Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуул, Халдварт өвчин судлалын үндэсний төв, дүүргийн эмнэлэг, мөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Өрхийн эмнэлэг гээд бүртгэл хийхгүй газар гэж бараг байхгүй. Бүгд утсаар холбогдож, хаагуур явсан, хэдэн хүнтэй уулзсан бэ гээд л цаг тутамд ар араасаа утасддаг нь маш төвөгтэй. Энэ мэдээллээ хоорондоо нэгтгэж нэг болгож болно шүү дээ. Гэтэл тус тусдаа асууж тодруулдаг.
Надтай хамт Баянзүрх дүүргийн эмнэлэгт хэвтэж байсан ах, эгч хоёр сонсоод эхнэр нь уйлсан, сэтгэл санаагаар маш их унасан. “Ямар аймар юм бэ” гэж хэлж байсан. Энэ мэт хүнд сэтгэгдэл төрүүлэхээр бүртгэл, мэдээллийг авдаг нь эргээд өвчилсөн хүмүүсийн дархлааг унагаадаг гэдэгтэй халдвар авсан хүн бүр санал нийлэх байх.
“ЭМЧ НАР МААНЬ ЗОРИГТОЙ, ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙЖ ОЛОН ХҮНИЙГ ЭДГЭЭНЭ”
Зарим хүн Соvid-ийн xaлдвapыг ханиад тoмyy төдийгөөр харах хэсэг ч байна. Уг халдвараар өвчлөөд эдгэсэн хүний хувьд та юу хэлэх вэ?
Соvid-ийн халдварт дэлхий нийтээрээ аргаа барж, олон сая иргэнээ алдлаа. Асар их цаг хугацаа, санхүү хөрөнгөө зарцуулж байна. Тийм атал зүгээр нэг хамрын ханиад мэтээр хүлээж авч хэрхэвч болохгүй. Ханиад туслаа гэхэд тухайн хүн өөрөө эмчлүүлээд л болчихно. Гэтэл энэ тахал бол аюултай, өөрөөсөө гадна давхар гэр бүл, хайртай, дотны хүмүүсээ өвчлүүлнэ. Ийм сэтгэхүйгээр бодож байгаа хүмүүст буруу шүү л гэж хэлмээр байна. Намайг ч гэсэн халдвар аваад эмнэлэгт хэвтэж байх хугацаанд найз нөхөд утасдаад “Битгий ай, зүгээр л xaниад” гээд л их амархан мэт хэлж байсан. Тухайн хүмүүс халдвар өөрсдөө аваагүй учраас мэдэхгүй, мэдрэхгүй. Бид өөрсдөө маш болгоомжтой байж энэ халдвараас сэргийлж чадна. Эмнэлгийн байгууллагуудын өгч буй зөвлөмжүүдийг нь ягштал биелүүлээд хэвшүүлчихвэл бүгдээрээ энэ өвчнийг даваад гарна. Эмч нартаа баярлалаа гэж хэлэхийг хүсч байна. Эмч нар маань зоригтой, эрч хүчтэй байж олон хүнийг эдгээнэ.
Эх сурвалж: news.mn
Сэтгэгдэл бичих