• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Цагаан сарын барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлт гаргалаа

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-02-04
Ангилал: Спорт
Цагаан сарын барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлт гаргалаа

Монголын үндэсний бөхийн холбооноос Цагаан сарын баярт зориулсан бөхийн барилдааныг үзэгчгүйгээр зохион байгуулах санал гарсан. Гэвч Улсын онцгой комисс уг саналыг нь дэмжээгүй юм. Үүнтэй холбоотойгоор тус холбооноос нийслэлийн Онцгой комисст албан бичиг хүргүүлжээ. Монголын үндэсний бөхийн холбоо Цагаан сарын барилдааныг Говь-Алтай аймагт зохион байгуулах хүсэлтэй байгаа юм байна.

Нийслэлийн Онцгой комисст хүргүүлсэн албан бичигтээ ‘Монгол түмний уламжлалт сар шинийн бөхийн барилдаан цар тахлын улмаас Улаанбаатар хотод хөл хориог тогтоохтой холбогдуулан Улсын онцгой комиссоос зохион байгуулагдах боломжгүйг зарлалаа. Дэлхий нийт энэхүү шинэ төрлийн цар тахлыг сөрж, түүнтэй зохицон амьдрах хэв маягт орж байгаа үед Монгол улс тодорхой оновчтой шийдэл огт үгүй байж хөл хориог олон сараар тогтоож, соёл урлаг, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдахгүй болж байгаа нь нийгэмд эерэг уур амьсгал үгүй болж, бухимдал, архидалт, хүчирхийлэл улам ихсэж байгааг та бид бүхэн бүгд мэдэж байгаа.
Олон зуунаас уламжилж ирсэн Сар шинийн баяр нь Монгол түмний сайн сайхны эхлэлийн билэгдэл болж байдаг тул олон нийт, бөхчүүд энэхүү өдрийн барилдаанд ихээхэн ач холбогдол өгч байдаг. Монголын үндэсний бөхийн холбоо нь Сар шинийн барилдааны талаар өнгөрсөн нэгдүгээр сарын 8-нд Шадар сайд бөгөөд Улсын онцгой комиссын даргад албан ёсоор хандаж түүний дагуу Улсын онцгой комиссын Шуурхай штабаас зохих заавар, зөвлөгөөг аван хэрэгжүүлж ажилласан. Үүний дагуу барилдах бөхчүүд болон ажиллах жаяг дэгийн баг болох нийт 190 хүний тусгаарлагдах байр, хоол, бусад зардлыг шийдвэрлээд байлаа. Давагдашгүй хүчин зүйл болох цар тахлын голомт нь Улаанбаатар хотод тодорхойгүй шалтгааны улмаас нэмэгдсэнтэй холбогдуулан барилдаан зохион байгуулагдахгүй болсон тул энэхүү барилдааныг цар тахлын голомтгүй орон нутагт үзэгчгүйгээр зохион байгуулах санал гаргаж байна.

Иймд нийслэлийн Онцгой комиссоос Монголын үндэсний бөхийн холбоонд сар шинийн барилдаанд цахимаар барилдахаар бүртгүүлсэн 128 бөх, орон нутагт очиж ажиллах жаяг дэг, шууд дамжуулах телевизийн ажилтан болох нийт 140 хүний шинжилгээг энэ сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд авах, энэ сарын 11-нд Улаанбаатар хотоос Говь-Алтай аймаг руу нисэх хөдөлгөөн, мөн өдрийн орой ирэх хөдөлгөөнийг цар тахлын үеийн дүрэм журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье. Орон нутагт зохиогдох барилдааны бүх зардлыг Монголын үндэсний бөхийн холбоо бүрэн хариуцах бөгөөд нислэгийн хоёр онгоцны захиалгыг өгсөн байгаа болно’ гэжээ.

Previous Post

Хонины махны үнэ 2400 төгрөгөөр өсөв

Next Post

Монгол Улсад 100-гаас дээш настай 164 хүн амьдарч байна

Next Post
Монгол Улсад 100-гаас дээш настай 164 хүн амьдарч байна

Монгол Улсад 100-гаас дээш настай 164 хүн амьдарч байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Энэ долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Улаанбаатарт өдөртөө -4 градус, цас орохгүй

2026-11-06
Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

Э.Товуудорж: Хураагдсан хар тамхийг устгалгүй худалдсан гэх мэдээлэл огт үндэслэлгүй

2026-11-05
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав

2026-11-05
Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

Өнөөдөр Хэнтийн хойд, Дорнод, Сүхбаатарын зүүн сумдаар зөөлөн цасан шуургатай

2026-11-05
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно

2026-11-05
Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

Хотын дарга Туулын хурдны замын трассыг өөрчилж, бургас мод хөндөхгүйгээр зам барина гэв

2026-11-04
Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

Иргэдийн 74 хувь нь банкуудын эх үүсвэрээр санхүүжүүлсэн дунджаар 18.6 хувийн хүүтэй ипотекийн зээл авчээ

2026-11-04
Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

Э.Даариймаа 100 буудалт даамын залуучуудын дэлхийн аварга боллоо

2026-11-04
УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

УИХ-ын гишүүнийг зөрчлийн хариуцлагаас чөлөөлсөн заалт Үндсэн хууль зөрчжээ

2026-11-04
Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно

2026-11-04
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.