• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллах хугацаандаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбум төгрөгийн зээл өгчээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-18
Ангилал: Тод мэдээ, Улс төр
Г.Амартүвшин Хөгжлийн банкны захирлаар ажиллах хугацаандаа Х.Ганхуяг, Г.Дамдинням нарт 33 тэрбум төгрөгийн зээл өгчээ

УИХ-ын өнгөрсөн сонгуулийн үр дүнгээр МАН 62 суудал авч үнэмлэхүй олонх болсон. Олон байхын зовлонг өнгөрсөн дөрвөн жилд ханатлаа амссан МАН ынхан энэ удаа ч мөн дэндүү олуулаа сонгогдсон. Нэг намаас сонгогдсон гишүүд бусдаасаа ялгарахын тулд эхнээсээ лобби бүлэг байгуулж, бас бүлэрхэж эхэлсэн нь нууц биш. МАН-ын намын бүлгийн доторх бичил бүлгүүдийн нэг нь анх удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Г.Дамдинням нар байлаа. Тэдний нөхөрлөл гэхдээ УИХ-д ороод ч үүссэн юм биш, Г.Амартүвшин гишүүнийг Хөгжлийн банкны ерөнхий захирлаар ажиллаж байх үеэс эхэлсэн гэдгийг илчлэх баримт бидэнд олдлоо. Тэдний нөхөрлөл үзэл санаагаа нэгтгэх лобби бүлгээс хальж түрийвчээрээ нэгдсэн байж магадгүйг энэ баримт илчлэнэ.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин 2019 оны тавдугаар сард Хөгжлийн банкны захирлаар томилогдож байсан. УИХ-ын ээлжит сонгууль болохоос яг нэг жилийн өмнө сүр дуулиантайгаар томилогдсон тэрбээр сонгуулийн жил эхлэхийн өмнөхөн ажлаа чимээгүйхэн өгсөн.

” Ердөө л зургаан сар Хөгжлийн банкийг удирдсан гэсэн үг юм. Гэсэн ч түүнийг захирлаар нь ажилласан энэ зургаан сарын хугацаанд Хөгжлийн банк 327 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. “

Хамгийн хачирхалтай нь энэ зээлээс авсан томоохон зээлдэгчдийн хэд хэд нь МАН-аас сонгуульд өрсөлдөн УИХ-ын гишүүнээр сонгогдсон болон МАН-ын гишүүнчлэлтэй, удирдах албыг хашилцаж явсан хүмүүсийн үр хүүхэд, ах дүүс байгаа юм. Г.Амартүвшин гишүүнийг Хөгжлийн банкны Ерөнхий захирлаар ажиллаж байх хугацаанд зээл авсан таван том зээлдэгчийг танилцуулъя.

1.
Зээлдэгч: – “Мак цемент” ХХК
Шийдвэр: – Зээлийн нөхцөлийг өөрчлөн дахин санхүүжилт өгөх шийдвэр гаргасан.
Үндсэн зээлийн үлдэгдэл: – 197.621.651.268.27
Үйл ажиллагаа: – Цемент үйлдвэрлэл
Гол хувьцаа эзэмшигч: – МАК
2.
Зээлдэгч: – “Эм эм и кью” ХХК
Шийдвэр: – Шинээр зээл олгосон
Үндсэн зээлийн үлдэгдэл: – 67.779.051.083.00
Үйл ажиллагаа: – Уул уурхай, олборлолт
Гол хувьцаа эзэмшигч: – “Моннис интернэйшнл” ХХК
3.
Зээлдэгч: – “Вертекс майнинг партнер” ХХК
Шийдвэр: – Шинээр зээл олгосон
Үндсэн зээлийн үлдэгдэл: – 33.000.000.000.00
Үйл ажиллагаа: – Уул уурхай, олборлолт
Гол хувьцаа эзэмшигч: – “Глобал майнинг сервис” ХХК, Г.Дамдинням
4.

Ердөө л зургаан сар Хөгжлийн банкийг удирдсан гэсэн үг юм. Гэсэн ч түүнийг захирлаар нь ажилласан энэ зургаан сарын хугацаанд Хөгжлийн банк 327 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

Зээлдэгч: – “Изинис эйрвэйз” ХХК
Шийдвэр: – Шинээр зээл олгосон
Үндсэн зээлийн үлдэгдэл: – 22.915.000.000.00
Үйл ажиллагаа: – Агаарын тээвэр
Гол хувьцаа эзэмшигч: – Т.Эрдэнэ, Н.Ганбаатар, Ч.Бямбадорж, Э.Золзаяа
5.
Зээлдэгч: – “Шанх майнинг” ХХК
Шийдвэр: – Шинээр зээл олгосон
Үндсэн зээлийн үлдэгдэл: – 5.600.000.000.00
Үйл ажиллагаа: – Барилга, авто зогсоол
Гол хувьцаа эзэмшигч: – Ш.Билигтэй /Гандирс ХХК/

Эдгээрээс анхаарал татаж байгаа нь 33 тэрбум төгрөгийн зээл авсан “Вертекс майнинг сервис” ХХК болон 67 турбумын зээл авсан “Моннис интернэйшнл”. “Моннис интернэйшнэл”-ийн авсан зээлийн талаар дараагийн нийтлэлээрээ хөндөх учраас энэ удаа орхиод 33 тэрбумын зээл авсан “Глобал майнинг сервис” ХХК-ийн талаар дурдъя.

“Харин 33 тэрбумын зээл авсан энэхүү компанийн хувьцаа эзэмшигч нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням бөгөөд 2018 онд бүртгэгдсэн байна.”

Тодруулбал, “Вертекс майнинг сервис” ХХК нь гурван хувь эзэмшигчтэй, тэр нь УИХ-ын гишүүн Г.Дамдинням, Хөгжлийн банкнаас 33 тэрбумын зээл авсан “Глобал майнинг сервис” ХХК, “Дэлхийгээр аялагчид” группийн үүсгэн байгуулагч, аялагч Ө.Батбаяр нар юм. http://opendata.burtgel.gov.mn/lesinfo/6231683 энэ хуудаснаас бас нэгэн сонирхолтой мэдээлэл гарч ирж байгаа нь “Вертекс майнинг партнер” компанийн Гүйцэтгэх захирлаар Хассуурийн Хашчимэг ажилладаг ажээ.

Хассуурийн Хашчимэг бол УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн төрсөн дүү. Х.Ганхуяг нь “Хэра инженеринг”- ийн 50 хувийг эзэмшдэг бол түүний охин компани “Хэра инвенстмент”-ийн 10 хувийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням эзэмшдэг. Ийм эрх ашгаар нэгдсэн Г.Амартүвшин, Г.Дамдинням, Х.Ганхуяг нар хэдхэн хоногийн өмнө Бизнесийн зээлийн хүүг 50 хувь бууруулах тогтоолын төслийг санаачлан УИХ-ын даргад өргөн бариад байгаа билээ.
С.Сүлд

Эх сурвалж: 24tsag.mn

Previous Post

Улаанбаатар-Дарханы замыг 4 эгнээ болгох ажлыг эхлүүлнэ

Next Post

Сар шинийн барилдааныг зохиох хүсэлтийг УОК-т хүргүүлжээ

Next Post
Сар шинийн барилдааныг зохиох хүсэлтийг УОК-т хүргүүлжээ

Сар шинийн барилдааныг зохиох хүсэлтийг УОК-т хүргүүлжээ

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо

2026-09-21

МИАТ: Хар салхины улмаас Нарита чиглэлийн өнөөдрийн нислэг хойшилсон

2026-09-21
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-21
ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

ХЗДХ-ийн сайдын томилгоог танилцуулах УИХ-ын чуулган 14:00 цагаас эхэлнэ

2026-09-21
УИХ намрын чуулганы нээлтийн дараа намын бүлгүүд хуралдана

УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

2026-09-21
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ

2026-09-21
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна

2026-09-21
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

2026-09-20
НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

НИТХ: Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг батлууллаа

2026-09-18
Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

Есдүгээр сарын 21-нээс зуслан чиглэлийн нийтийн тээврийн автобусны үйлчилгээг зогсооно

2026-09-18
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.