• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Өөрийгөө ТҮРЭЭСЛЭХ үйлчилгээ явуулдаг япон залуу

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2021-01-18
Ангилал: Дэлхий, Танин мэдэхүй
Өөрийгөө ТҮРЭЭСЛЭХ үйлчилгээ явуулдаг япон залуу

Ихэнх хүний хувьд ажил гэдэг нь дуусашгүй их даалгавар байдаг билээ. Харин Японд амьдардаг 37 настай Шожи Моримотогийн ажил бусдаас тэс өөр аж. Тэрбээр 2018 оноос хойш өөрийгөө ТҮРЭЭСЛЭХ бизнес эрхэлдэг болжээ.

268 мянган дагагчтай твиттер хаягаараа дамжуулан үйлчлүүлэгчээс захиалга авах нь түүний хийдэг гол ажил гэнэ. Ингээд тэр үйлчлүүлэгчтэйгээ юу ч хийхгүйгээр цагийг хамт өнгөрөөдөг байна. Нэг удаа уулзахад 10 мянган иен (96 доллар),  унааны зардал, хоолны төлбөр багтдаг гэжээ.

Моримото энэ бизнесээ эхлүүлснээс хойш 3000 орчим хүнд үйлчилгээ үзүүлсэн бөгөөд өдөрт 2-3 хүнтэй уулздаг хэмээн ярьжээ. Мөн тогтоосон цагийн хязгаар байдаггүй боловч нэг хүнд ойролцоогоор 2-3 цагийг зарцуулдаг аж.

Тэгвэл ЮУ Ч ХИЙХГҮЙ гэж юу гэсэн үг вэ?

Моримото үйлчлүүлэгчдийнхээ хүссэн газар нь дагалдан явж, асуусан асуултад нь хариулж, тэднийг сонсож өгдөг байна. ‘Эхэндээ жаахан ичмээр байсан ч яваандаа дассан’ гэж тэрбээр ярьжээ.

Өдөр бүр өөр өөр хүнтэй уулздаг тул Моримотогийн хувьд тогтсон ажлын хэмнэл гэж үгүй. Заримдаа тэр үйлчлүүлэгчтэйгээ хамт кино үзэж, хааяа нисдэг тэргээр аялна. Үйлчлүүлэгчээ дагаж Диснейлэндэд хүртэл очиж байжээ. Салах өргөдөлдөө гарын үсэг зурахаар очсон үйлчлүүлэгчээ дагаж явсан, амиа хорлохыг завдаад эмнэлэгт хүргэгдсэн хүн дээр очиж, сахисан тохиолдол ч байдаг аж.

Моримото зохиолч, редакторынхаа ажлыг орхисны дараа энэ бизнесээ эхлүүлсэн гэнэ. ‘Надад тохирч магадгүй гэж бодсон олон зүйлийг өмнө нь туршиж үзсэн ч бүгд бүтээгүй. Тэгээд надад ер нь юу ч тохирохгүй юм байна, магадгүй юу ч хийхгүй байх нь тохиромжтой гэж бодсон юм’ хэмээжээ.

Түүний ажил олон хүний анхаарлыг татаж, орон нутгийн хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Үүгээр ч зогсохгүй,  Моримотогийн түүхээс санаа авч Rental Nan mo Shinai Hito нэртэй телевизийн цуврал гараад байгаа юм.

Тэрбээр анх удаа ажлаасаа ийм их сэтгэл ханамж авч байна гэж ярьсан байна.

 

Previous Post

Х.Нямбаатар: Хаадын нэрийг замбараагүй ашиглахыг хязгаарлана

Next Post

Үсчин, гоо сайханчид үйлчлүүлэгчдээ 15 минутад багтаан үйлчлэх боломжгүй тул нээхгүй

Next Post
Үсчин, гоо сайханчид үйлчлүүлэгчдээ 15 минутад багтаан үйлчлэх боломжгүй тул нээхгүй

Үсчин, гоо сайханчид үйлчлүүлэгчдээ 15 минутад багтаан үйлчлэх боломжгүй тул нээхгүй

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

2026-08-04
ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

ТАНИЛЦ: Энэ сард тэтгэмж, халамж, хүүхдийн мөнгө олгох хуваарь

2026-08-04
НИТХ-аар Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгох асуудлыг хэлэлцэнэ

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-04
Өнөөдөр Улаанбаатар хотод үүлшиж, бороо орно

Улаанбаатарт өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-04
Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

Энэ сарын 15-наас тээврийн хэрэгсэл тэгш, сондгойгоор зорчино

2026-08-03
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва мэдээлэл хийнэ

2026-08-03

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-08-03
Дорнын зурхай

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

2026-08-03
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт өдөртөө +27 градус, багавтар үүлтэй

2026-08-03
Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.