• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

АНУ-ын Засгийн газраас Монголд 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олголоо

Дорж Нийтэлсэн: Дорж
2021-01-15
Ангилал: Эдийн засаг
АНУ-ын Засгийн газраас Монголд 8.5 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт олголоо

АНУ Олон Улсын Хөгжлийн Агентлагаар (ОУХА)  дамжуулан Монгол Улсын Сангийн яамтай хийсэн хоёр талын хамтарсан гэрээндээ 8.5 тэрбум төгрөгийн (3 сая ам. доллар) өргөтгөл хийж гарын үсэг зурсан талаар тус улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Энэхүү санхүүжилт нь Монгол Улсад эдийн засгийн сайн засаглал, найдвартай, үр ашигтай, хямд эрчим хүч болон тогтвортой, хувийн хэвшил тэргүүлсэн өсөлтийг дэмжих зорилготой аж. Нэмэлт санхүүжилт нь 17 жилийн түүхтэй гэрээнд оруулсан АНУ-ын хувь нэмрийн нийт дүнг 360 тэрбум орчим төгрөгт (126 сая ам. доллар) хүргэж байна.

‘АНУ болон Монгол Улс хүртээмжтэй ардчилсан засаглал, жижиг, дунд үйлдвэрлэлийн өсөлт, тогтвортой санхүүжилт бүхий эрчим хүчний салбарыг хөгжүүлэх хамтын зорилготой. Анд нөхөр, гуравдагч хөршийн хувьд АНУ нь Монгол Улсын сайн засаглал, эдийн засгийн өсөлт, бүрэн эрхт байдлыг дэмжсээр байх болно. Энэхүү урт хугацааны гэрээг өргөжүүлж буй нь АНУ-Монголын стратегийн түншлэл хэрхэн эерэг нөлөөг бодитоор үзүүлж байгааг харуулсан хамгийн ойрын жишээ’ гэж Элчин сайд Майкл Клечески хэллээ.

Хоёр талын өргөтгөсөн гэрээ нь жижиг, дунд үйлдвэрлэл (ЖДҮ) эрхлэгчдэд үзүүлэх дэмжлэгээ үргэлжлүүлэх замаар Монгол Улсын эдийн засгийг өсгөх, төрөлжүүлэхэд туслах болно. ЖДҮ-г санхүүжилт авахад дөт байлгах болон компанийн засаглалыг сайжруулах, ил тод байдал ба хариуцлагын чадавхийг бэхжүүлэх сургалт явуулах, эмзэг бүлгийн аж ахуйн нэгжүүдэд бага хэмжээний тусламж үзүүлэх зэргээр ЖДҮ-ийн өсөлтөд таатай орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн төлөө ОУХА төр болон хувийн хэвшилтэй хамтран ажиллах болно.

Түүнчлэн ОУХА нь чадавхийг бэхжүүлэх, техникийн туслалцаа үзүүлэхэд чиглэсэн тогтвортой эрчим хүчний шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх болно. Монгол Улсыг эрчим хүчний хараат бус байдалд хүргэхэд дөхөм болох өрсөлдөх чадвартай, төрөлжсөн, орчин үеийн бөгөөд санхүүгийн хувьд тогтвортой эрчим хүчний салбарыг бий болгоход энэ хөтөлбөр туслах юм.

Previous Post

Ц.Туваан: АН-ын Үндсэн дүрмийн алдааг засаж Улсын дээд шүүхэд дахин хүсэлт өгнө

Next Post

Солонгост гацсан Монголчууд Консулын хэлстийн үүдэнд 12 дох өдрөө загсаж байна

Next Post
Солонгост гацсан Монголчууд Консулын хэлстийн үүдэнд 12 дох өдрөө загсаж байна

Солонгост гацсан Монголчууд Консулын хэлстийн үүдэнд 12 дох өдрөө загсаж байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

Нийслэлийн онцгой байдлын газрын эмэгтэй алба хаагчдын зөвлөгөөн боллоо

2026-03-13
Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

Их, дээд сургуулийн хичээлийг есдүгээр сарын 15-наас эхлүүлэх чиглэл өгчээ

2026-03-13
Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж,  шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийг илрүүлж, шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүллээ

2026-03-13
АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

АНУ-ын Виржиниа мужид их сургуулийн кампуст буутай халдлага гарчээ

2026-03-13
Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

Р.Болд: Ерөнхийлөгчийн санаачилсан хууль парламентын ардчиллыг бэхжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна

2026-03-13
Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Алба хаагчид 614 иргэний амь нас, 116.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

2026-03-13
Нийт нутгийн 45 хувьд цастай байна

Нийт нутгийн 45 хувьд цастай байна

2026-03-13
“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

“Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” түншлэлийн төслийн урьдчилсан сонгон шалгаруулалтын хугацааг сунгалаа

2026-03-13
“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

“Оюу толгой” төслийн менежментийн төслийн төлбөрийг бууруулах хэлэлцээг энэ сард эцэслэнэ

2026-03-13
Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

Зүүн аймгуудад цасан шуурга шуурч, зам даваанд халтиргаа үүсэхийг анхааруулав

2026-03-13
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.