• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

600 мянган тонн сайжруулсан шахмал үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэртэй боллоо

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-12-08
Ангилал: Нийгэм
600 мянган тонн сайжруулсан шахмал үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэртэй боллоо

Улаанбаатар хотын зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн нээлт өнөөдөр боллоо. Жилд 600 мянган тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадал бүхий хоёр дахь үйлдвэрийн барилга угсралтын ажлыг өнгөрсөн тавдугаар сард эхлүүлсэн. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотод хоёр жилийн өмнөөс түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон нь эрсдэлтэй, зоримог шийдвэр байсныг хэлж бүтээн байгуулалтад оролцсон хүмүүст баяр хүргэлээ.

Зүүн бүсийн үйлдвэр нь нэг, хоёрдугаар  үйлдвэр, дахин боловсруулах үйлдвэрийн өндөр хүчин чадал бүхий найман шугамаар цагт 90 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай төдийгүй БНСУ-ын дэвшилтэт технологид суурилсан, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй гэдгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, үйлдвэрийн түүхий эд хүлээн авах, бутлах, шигших үйл явц нь газар доор байршилтай учир хүрээлэн буй орчинд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Үйлдвэрийн цахилгаан хангамж нь Налайхаас Хөшигийн хөндий чиглэлийн 110кВ киловольтын шугамаас салбарласан 5.8км агаарын шугам, 110/10кВ-ын дэд станц болон 10/0.4кВ-ын дэд станцуудаас үйлдвэрийн бүс дахь обьектуудыг цахилгаан тэжээлээр хангаж байна. Мөн зүүн бүсийн үйлдвэр нь түүхий эдээ төмөр замаар тээвэрлэн авах боломжтой. Уг үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахад нийт 1056 хүнийг ажлын байраар хангах юм.

Previous Post

Засаг дарга Д.Сумъяабазарын өгсөн үүргийн дагуу үйл ажиллагаа нээх саналд багтсан зарим ААН дээр ажиллаа

Next Post

Б.МЯГМАР: ИРЭХ ЖИЛҮҮДЭД 400 МЯНГАН АЖЛЫН БАЙРЫГ МҮЭХ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛНО

Next Post
Б.МЯГМАР: ИРЭХ ЖИЛҮҮДЭД 400 МЯНГАН АЖЛЫН БАЙРЫГ МҮЭХ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛНО

Б.МЯГМАР: ИРЭХ ЖИЛҮҮДЭД 400 МЯНГАН АЖЛЫН БАЙРЫГ МҮЭХ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙ БОЛНО

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

Б.Пүрэвдагва: Энэ жил нийслэлд найман уурын зуухыг хийн түлшинд шилжүүлнэ

2026-08-01
Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

Баянгол дүүрэгт 4 км урт, 3 метр өргөн дугуйн зам тавих ажил үргэлжилж байна

2026-08-01
Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

Төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно

2026-08-01
Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2026-07-30
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа

2026-07-30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

2026-07-30
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

2026-07-30
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Яруу эгшигт одтой, хөхөгчин могой өдөр

2026-07-30
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

2026-07-30
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

2026-07-29
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.