• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2026-07-29
Ангилал: Дэлхий
Японд болсон 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 13-т хүрлээ

Японы өмнөд хэсгийн Кумамото хотын ойролцоо 7.1 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хамгийн багадаа 13 хүн амиа алдаж, аврагчид барилгын нурангид дарагдсан хүмүүсийг эсэн мэнд олохоор шуурхай ажиллаж байгаа тухай Ерөнхий сайд Санаэ Такаити мэдэгдлээ.

Мягмар гарагт болсон газар хөдлөлтийн улмаас мянга мянган өрх цахилгаангүй болж, бүс нутгийн авто замууд ихээхэн хэмжээгээр сүйдсэн. Өнөөдөр үүрээр аврагчид Aeon mall худалдааны төвийн нурангин доороос 8 хүнийг эсэн мэнд гарган авчээ. Газар хөдлөлт болсноос хойш ойролцоогоор нэг цагийн дараа тус худалдааны төвд тодорхойгүй шалтгаанаар дэлбэрэлт болсны улмаас 20 гаруй насны хоёр эмэгтэй амиа алдсан бөгөөд эрх баригчид хийн дэлбэрэлт болсон байж болзошгүй хэмээн шалгаж байна. Онцгой байдлын аврах анги, цагдаа болон армийн бие бүрэлдэхүүн тусламж дуудсан дохио ирсэн барилгын хэсгүүдэд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа ч гамшгийн хохирлын хэмжээ одоогоор тогтоогдоогүй байна.

NHK сувгийн мэдээлснээр худалдааны төвийн 20-30 орчим ажилтан сураггүй болоод байгаа юм. Мөн Nippon Paper Industries үйлдвэрийн яндан нурсны улмаас 7 хүн сураггүй болж, 4 хүн хүнд бэртжээ. Бүс нутгийн хэмжээнд 260 000 орчим иргэнийг аюулгүй байрлалд нүүлгэн шилжүүлсэн байна.

Ойролцоогоор нэг долоо хоногийн турш дахин хүчтэй газар хөдлөлт болон хөрсний гулсалт болох эрсдэлтэйг анхааруулж байна. Үүнээс гадна 36 000 гаруй өрх цахилгаангүй хэвээр байгаа юм.

Хамгийн их хохирол амссан объект нь тус мужийн хамгийн том худалдааны төв болох Aeon mall байжээ. 200 орчим дэлгүүртэй худалдааны төвийн нэг тал нь дэлбэрэлтэд өртөн сүйрч, ган тулгуурууд нь ил гарсан байдалтай. Aeon компанийн төлөөлөгч мэдээлэхдээ газар хөдлөлтийн үеэр үйлчлүүлэгчид болон ажилчдыг нэн даруй нүүлгэн шилжүүлсэн ч дараа нь гарсан дэлбэрэлтийн шалтгаан тодорхойгүй байна гэжээ.

Тус бүс нутагт үйлдвэртэй Tokyo Electron болон Honda зэрэг зарим томоохон компаниуд үйлдвэрлэлийн ажиллагаагаа түр зогсоосон бол чип үйлдвэрлэгч TSMC ажилчдаа аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсний дараа үйл ажиллагаагаа эргэн сэргээж эхэлсэн байна.

Previous Post

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл, шатахуун, хангамжийн нөхцөл, бусад асуудлыг хэлэлцэж байна

Next Post

Улаанбаатарт +23 градус дулаан байна

Next Post
Улаанбаатарт 18 хэм дулаан, бороо орохгүй

Улаанбаатарт +23 градус дулаан байна

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

Истанбул хот үерт автаж, хоёр хүн амь насаа алдлаа

2026-10-16
Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

Нөмрөгийн дархан цаазат газрын түймрийг найман хоногийн дараа бүрэн унтрааж дуусчээ

2026-10-16
Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д  оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

Азийн пара спортын V наадам “Айчи-Нагоя 2026”-д оролцох Монголын баг эх орноосоо мордлоо

2026-10-16
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өнгө зүс сайжирна

2026-10-16
Зарим нутгаар цасан шуурга шуурч зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэж болзошгүй

Нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ

2026-10-16
“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

“Өвөлд бэлэн үү” үзлэг, шалгалт хийж байна

2026-10-15
ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

ЦУОШГ: Өнөө шөнө зарим нутагт цасаар шуурна

2026-10-15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

2026-10-15
Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Нийслэлийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлага маргааш эхэлнэ

2026-10-15
Өнөөдөр УИХ-ын ээлжит бус чуулган 16.00 цагт хуралдаж 2026 оны төсвийг батлах эсэхийг шийдвэрлэнэ

ТАНИЛЦ: Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна

2026-10-15
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.