• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Монгол Улсын хэл бичгийн эрдэмтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ил захидал илгээжээ

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-09-14
Ангилал: Боловсрол, Нийгэм, Тод мэдээ
Монгол Улсын хэл бичгийн эрдэмтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ил захидал илгээжээ

 Монгол Улсын соёл урлагийн зүтгэлтэн, зохиолч, хэл бичгийн эрдэмтэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинд ил захидал илгээсэн байна.

Худам бичгээр бичсэн уг захидалд, Хятад улсад Өөртөө засан тохиногч Өвөр Монгол орны зарим хот, суурины сургуульд монгол хүүхдийн хамаг хичээлийг монгол хэлээр заахыг болиулсан тухай сураг гарч байгаад сэтгэл зовинож байгаагаа илэрхийлсэн байна

Ил захидалд, “Монгол Улсын уран зохиол, хэл-бичгийн өчүүхэн хэдэн хүмүүн бид бээр Хятад улс аваас эртний соёлт нэгэн гүрэн мөн хэмээн ихэд хүндлэхийн сацуу Хятадын засаг төр ард түмнийхээ олон угсаатны соёл иргэншлийг ариглан хамгаалж, тэтгэн тэнхрүүлж ахуйн дотор монгол хэл, бичгийг ч мөн чингэж эрхэмлэдэг буйзаа хэмээн талархан санаж  байдаг” хэмээн тэмдэглээд “Олон угсаатан үндэстэн оршин сууж, өвөр өврийн соёл иргэншлээр Хятад Улсын нийт соёлыг бүтээн баяжуулж байдаг. Тиймд Өмнөд Монголын монгол хүүхэд эх хэлээрээ эрдэм ном сурах язгуур эрхээ алдаж хохирох, Хятад улсын нийт соёлын сан хөмрөг, чинагшлаад хүмүүн төрөлхтний хэл-бичгийн соёл иргэншилд хохирол учруулж болзошгүйг мэргэн ухаандаа магадлан болгооно уу” хэмээн өгүүлжээ.

Захидалд Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Олон улсын урлаг, соёлын академийн байнгын гишүүн Г.Аким, Монгол Улсын Ардын уран зохиолч Т.Галсан, Хэл бичгийн ухааны доктор Л.Жумдаан, Монгол Улсын төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч С.Оюун, Монгол Улсын Соёлын  гавьяат зүтгэлтэн, зохиолч Л.Пүрэвдорж нар гарын үсгээ зурсан байна.

Эх сурвалж:Montsame

Previous Post

Өнгөрсөн сард ажилгүй 4.9 мянган иргэн бүртгүүлжээ

Next Post

Яндан хөөлөх зааварчилгаа

Next Post
Яндан хөөлөх зааварчилгаа

Яндан хөөлөх зааварчилгаа

Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

Гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

2026-08-26
Ойрын 5 хоногийн цаг агаарын мэдээ

Улаанбаатарт өдөртөө 29 хэмийн дулаан

2026-08-26
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Цахилгааны төлбөрийг сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг боллоо

2026-08-25
УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

УИХ-ын дарга С.Бямбацогт: Дээд түвшний парламентын форум нь эх дэлхийгээ аврах хамтын шийдвэр гаргах түүхэн индэр юм

2026-08-25
ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

ВИДЕО: Өнөөдрийн байдлаар АИ92 шатахууны 9 хоногийн нөөцтэй байна

2026-08-25
Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

Биокомбинатад 280 хүүхдийн ортой бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орлоо

2026-08-25
ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

ГЕГ: Дагалдах ачаанд нуусан 1 кг метамфетаминыг гаалийн хяналтаар илрүүллээ

2026-08-25
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана

Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь

2026-08-25
ЗУРХАЙ: Их морь одтой, шарагчин хонь өдөр

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ

2026-08-25
Сэрэмжлүүлэг: Хэнтий, Дорноговь, Сүхбаатарын нутгаар аадар бороо орно

Алтайн уулархаг нутгаар бороо орно

2026-08-25
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.