• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Бээжингийн сүүлчийн ЛЯНХУА хөлтөн

Дорж Нийтэлсэн: Дорж
2020-08-28
Ангилал: Дэлхий
Бээжингийн сүүлчийн ЛЯНХУА хөлтөн

Балчир охидын хөлийг тусгай аргаар боож хатааж 10 см-ээс уртгүй ‘Лянхуа хөлтөн’ бэлтгэдэг этгээд зан үйл Хятадад арван зууны турш амь бөхтэй оршсон ч 21-р зуунд лянхуа хөлтөнтэй тааралдана гэдэг ер бусын гэмээр тохиолдол юм. Гэтэл ‘Хятадын ард иргэд’ төслийг хэрэгжүүлэгч Камерон Хак гэгч саяхан Бээжин хотноо лянхуа хөлт бууралтай хийсэн ярилцлагаа дэлгэсэн нь сүүлийн үед шуугиан тариад байна.

10-р зуунаас эхлэлтэй лянхуа хөл хэмээх энэхүү ойлголт нь Сүн гүрний үед нийгэм нийтийг хамран дэлгэрч, лянхуа хөлөнд зориулсан гоёмсог чамин гутлын өрсөлдөөн зах зээлд хүчээ авч байсан түүх бий. Тэдгээр онцгой содон гутлууд өдгөө музейд олны нүдийг хужирлах үзмэрийн нэг болжээ. Охидыг 4-5 насанд нь элдэв ургамал, амьтны гаралтай эд зүйлсээр хийсэн тусгай ханданд хөлийг нь сойж, 5 см-ийн тусгай ороолтоор чанга ороож лянхуа хөлтнийг бэлтгэж байсан бөгөөд тухайн цаг үед том хөлтэй эмэгтэйтэй гэрлэх эр хүн олдохгүй болтлоо энэхүү уламжлал хэвшин тогтсон эмгэнэлт баримт бий.

Өсвөр насны охид ид өсөж төлжих насандаа тулгуур эрхтэнээсээ ийнхүү ёс бусаар хагацаж, тэсвэрлэшгүй өвчин зовлон эдэлсний эцэст тухайн үеийн Хятадын нийгмийн ойлголтоор төгс гоо үзэсгэлэнг цогцлоож чаддаг байжээ. Гэсэн ч тулгуур эрхтэний үүрэг гүйцэтгэх хөл нь хэт жижгээс өчүүхэн салхинд хийсч унахаас эхлээд насан туршийн зовлон эдэлдэг байв. Ингээд дээр дурдсан мөнөөх шуугиант ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. -Би 1922 онд төрсөн, 96 настай.

Одоо манай хотод надаас лянхуа хөлтөн үлдээгүй биз ээ. Намайг зургаан настай байхад хөлийг минь боож эхэлсэн. Их удаан бас маш зовиуртай үйл явц байсан ч хэдхэн жилийн дотор лянхуа хэлбэрт орсон. Тухайн үед надад ямарч сонголт байгаагүй. Бүх охид өсч том болоод нөхөрт гарахын тулд бага наснаасаа хөлөө боолгуулдаг байсан учраас өөрөө ч дотроо зөвшөөрч л байсан юм. Тавхайг маань өдөр бүр ороолтоор маш чанга боож өвдөлт нь өвдөг хүртэл чинэрч байдаг сан.

Ороолтыг их удаан хэрэглэснээс өмхий самхай үнэртдэг байлаа. Эрхэлж наадаж явах насандаа эрэмдэг юм шиг өмхий хөлөндөө шаналж суух минь бага насанд бол там шиг зүйл байсаан. Гэвч миний ээж, эгч нар гээд бүгд л адилхан боолгуулдаг байсан. Би 15 настайдаа хүнтэй гэрлэсэн. Нөхөр маань, түүний гэр бүлийнхэн миний нүүрийг биш хөлийг маань л шалгаж байсан санагдаж байна. Тэдний гэр бүлийнхэн ээжид хэлэхдээ миний хөлийг ийм сайхан хатаагаагүй бол хүлээн авах боломжгүй байлаа гэж байсныг би тод санадаг. Тэр үед царай төрх биш хөлийн тавхайн хэмжээ гоо сайхны хэмжүүр болж байсан нь арга байхгүй үнэн юм шүү.

Том тавхайтай эмэгтэйг хөдөөний мангар гэлцэж үгийн муугаар шоолон тохуурхаж, гадуурхдаг байсан. Миний нөхөр 54-тэйдөө өөд болсон. Энэ бол миний амьдралын хамгийн хүнд үеүүдийн нэг байсан. Надад одоо хүртэл нөхөр минь нас барсан мэдрэмж төрдөггүй, дахиж хүнтэй суух талаар бодож ч байгаагүй юм. Бид гэрлээд 80 жил болсон байна. Бид таван хүүхэдтэй гурван охин, хоёр хүүтэй. Тэд бүгд амьд сэрүүн ажиллаж амьдарч байна.

Зургаа дахь хүүхэд маань хүү байсан. Японы дайралтын үеэр зугтаж явахдаа хүү минь нас барсан. Гэрлэхээсээ өмнө надад сургуульд сурах боломж олдоогүй. Би их өндөр бие хаатай, сэргэлэн цовоо, хурдан шаламгай хүүхэд байсан юм. Хэдийгээр миний хөл явахад төвөгтэй байдаг байсан ч модонд авирч, ногоо тарьж, хоол ундаа хийж гэр орноо цэвэрлэх гээд ажил мунддаггүй байсан. Хүүхдүүдээ бага балчир байхад хар бор ажил их хийсээн.

Тэднийг тэжээхэд цалин мөнгө хүрдэггүй их хүнд үе байсан. Чадлаараа ажилласан ч тэднийг авч явахад хүрэлцдэггүй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амь зууж байлаа. Одоо хэдийгээр би нас өндөр болсон ч бие эрүүл, ухаан саруул байна. Өглөө таван цагт босч, орой эрт унтдаг хэвшилтэй. Өглөө жижигхэн гутлаа өмсчихөөд гарч дасгал хийж гэрээ тойроод алхдаг. Өдөр бүр миний охин бүлээн усаар хөлийг минь угааж өгч, гутал өмсгөдөг.

Лянхуа гутал одоо хүртэл онлайнаар зарагддаг юм. Охин маань ойролцоогоор 300 юаниар надад авч өгдөг. Одоо бид таван үеэрээ хамт баяр наадам тэмдэглэн суух надад маш сайхан байдаг. Над дээр олон сэтгүүлч нар ирдэг болохоор заримдаа төвөгтэй санагддаг. Тэд миний хөлний зургийг аваад л байдаг. Би өмнө нь гадаадын сэтгүүлчид ярилцлага өгч үзээгүй, өнөөдөр их баяртай байна.

 

 

Эх сурвалж: Б.Зандан

Previous Post

Төрсөн аав нь 15 настай охиноо хүчиндсэн хэрэг гарчээ

Next Post

Зээлийн хүүг бууруулах стратегийг БАТАЛЛАА

Next Post
Зээлийн хүүг бууруулах стратегийг БАТАЛЛАА

Зээлийн хүүг бууруулах стратегийг БАТАЛЛАА

Шинэ мэдээ

Нийслэлийн түргэн тусламжийн төв 175 эмч, 125 жолооч бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг

Нийслэлийн түргэн тусламжийн төв 175 эмч, 125 жолооч бусад ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ажилладаг

2025-12-16
СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа

СХД-ийн 32 дугаар хороонд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг ашиглалтад орууллаа

2025-12-16
Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

Ирэх онд нийслэлд 26982 нэгж талбарыг чөлөөлөхөөр бэлтгэл хангаж байна

2025-12-16
Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

Инженер хангамжийн байгууллагууд бэлэн байдалд ажиллаж байна

2025-12-16
УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарна

УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг илүү өргөн хүрээнд ашиглахад онцгой анхаарна

2025-12-16
АҮЭБЯ: Монгол Улс 12 дугаар сард 219400 тонн шатахуун импортолно

АҮЭБЯ: Монгол Улс 12 дугаар сард 219400 тонн шатахуун импортолно

2025-12-16
Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол өнөөдөр болно

2025-12-16
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томилжээ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын даргаар Цэнджавын Борхүүг томилжээ

2025-12-16
2025 оны 08-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ

Цаг агаарын урьдчилсан мэдээ

2025-12-16
МОНГОЛ ДОРНЫН ЗУРХАЙ:  Үс шинээр үргээлгэх буюу засуулахад сүлд тэнэж одно тохиромжгүй

Монгол дорнын зурхай

2025-12-16
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.