• Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Advertisement
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
  • Тод мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Бусад мэдээ
    • Дэлхий
    • Эрүүл мэнд
    • Хууль
    • Спорт
    • Эдийн засаг
    • Засгийн газар
    • Боловсрол
  • Тод podcast
  • Тод Хүн
Хуудас олдсонгүй
View All Result
Todmedee.mn | Тод мэдээлнэ
Хуудас олдсонгүй
View All Result

Х.Баттулга: МҮОХ-ны ерөнхийлөгчөөр тамирчны зовлонг ойлгодог хүн томилогдсонд олзуурхаж байна

Г.Гоо Нийтэлсэн: Г.Гоо
2020-08-25
Ангилал: Нийгэм, Тод мэдээ
Х.Баттулга: МҮОХ-ны ерөнхийлөгчөөр тамирчны зовлонг ойлгодог хүн томилогдсонд олзуурхаж байна

Ерөнхийлөгч өчигдөр Монголын үндэсний олимпын хорооны удирдлагыг хүлээн авч уулзсан бөгөөд МҮОХ-ны ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авсан Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт баяр хүргэж, тамирчны зовлонг ойлгодог, салбараа мэддэг хүн томилогдсонд олзуурхаж байгаагаа илэрхийлжээ.

МҮОХ-ны удирдлагын зүгээс хорооны үйл ажиллагааг сайжруулах, Монгол тамирчдын дэлхийд тавцанд гаргаж буй амжилтын түвшнийг ахиулах чиглэлд авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаасаа танилцуулж, төр засгаас спортыг бодлогын түвшинд дэмжих нь чухал байна гэжээ.

Ерөнхийлөгч хэлэхдээ Монголчууд спортлог ард түмэн учраас Монгол тамирчдын авьяас чадварт итгэдэг гэдгээ онцолсон юм. Гэвч Монгол Улсын шигшээ баг анх оролцож байсан 1964 оны Токиогийн олимп, 1968 оны Мехикогийн олимпоос хойш сүүлийн олимп хүртэлх хугацаанд Монголын шигшээ багийн оролцсон төрлүүд, гаргасан амжилтыг дүгнэхэд МҮОХ-ны үйл ажиллагаа чамлалттай санагддаг гэв.

Иймээс МҮОХ-ны үйл ажиллагаанд эрс шинэчлэл хийх, МҮОХ-ны гадаад харилцааг идэвхжүүлэх, гаднын орнуудаас багш, дасгалжуулагч авчирч, туршлага хуваалцаж ажиллахад онцгой анхаарал хандуулах ёстой гэв. Ингэж байж монгол тамирчдын амжилтын түвшинг дээшлүүлж, олимпын наадмаас хүртсэн хоёр алтан медалийн тоог нэмэгдүүлэх боломжтой гэж Ерөнхийлөгч үзэж байна гэжээ.

Түүнчлэн Монгол Улсад жилийн зургаан сард нь хүйтэн уур амьсгалтай учраас өвлийн спортын төрлүүдийг эх орондоо хөгжүүлж, монголын баг тамирчид өвлийн олимпод амжилттай өрсөлдөх боломжтой гэлээ.

 

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын газар

Previous Post

Хөл хорио сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Next Post

“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна

Next Post
“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна

“Усны гүнээс болон урсгал уснаас эрэн хайх, аврах ажиллагааны дадлага, сургууль” явагдаж байна

Шинэ мэдээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

Улаанбаатарт баавгай орж ирсэн гурван тохиолдол бүртгэгджээ

2026-09-09
АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлгийн эмч нар роботын тусламжтай өвдөгний үе солих мэс заслыг амжилттай хийлээ

2026-09-09
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-ыг угтан авлаа

2026-09-09
Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

Байнгын хороод хуралдаж, төсвийн тодотголын хэлэлцүүлгийг хийж байна

2026-09-09
Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэнэ

2026-09-09
Есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Өнөөдөр сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно

2026-09-09
Өнөөдөр цахилгаан хязгаарлалт хийх байршлууд

Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд

2026-09-09
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд, эдлэл, идээ, ундаа олно

Насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн

2026-09-09
Улаанбаатарт +22 градус дулаан, өдөртөө бороо орно

Улаанбаатарт +17 градус дулаан байна

2026-09-09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

2026-09-08
Todmedee.mn | Тод мэдээлнэ

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.

Хуудаснууд

  • Эхлэл
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байрлуулах
  • Холбоо барих
  • Зурхай

Биднийг дагаарай

Хуудас олдсонгүй
View All Result
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Улс төр
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
    • Эдийн засаг
    • Спорт
    • Бусад мэдээ
  • Тод мэдээ
  • Зөвлөгөө
  • Тод Хүн

ТОД МЭДЭЭ ГРӨҮ ХХК © 2021. БҮХ ЭРХ ХУУЛИАР ХАМГААЛАГДСАН.